Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00871

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00871

                                           Л.Аын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00662 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.А, НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаандНэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.А нь иргэн А.Гантулгатай байгуулсан 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу А.Гантулгад зээлийн хүүний төлбөр болох 21 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд А.Гантулгын санаачилгаар хийсэн эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00574 дугаар бүхий захирамж гарсан. Л.А үндсэн зээл 100 000 000 төгрөг, анз 40 000 000 төгрөг, нийт 140 000 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээний хугацаанд төлвөл зохих төлбөрөөс 50 000 000 төгрөгийг 2018 оны 05 сарын 28-ны өдөр А.Гантулгын ХААН банкны 5039406499 тоот дансанд хийж 90 000 000 төгрөгийн төлөлт үлдсэн байсан. Л.А нь өөрийн санаачилгаар төлбөр авагчид төлбөрөө төлж байхад иргэн Г.Батчулууны өмч болох үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийг одоогийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэнд гомдолтой байна. Уг үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн 1 м.кв-ын үнэ 2 100 000-2 300 000 төгрөг байна. Мөн уг үл хөдлөх хөрөнгө нь Л.Аын өмч биш бөгөөд төлбөр төлөгч нараас үнийн санал аваагүй атал Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай 2013 онд ашиглалтанд орсон 91 м.кв шинэ орон сууцыг 1 м.кв-ын үнэлгээг 1 665 000 төгрөгөөр үнэлж мэдэгдэл хүргүүлснийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон “Вендо” ХХК гэх хөрөнгийн үнэлгээний байгууллагын гаргасан Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 88 дугаар байрны 2 тоотын, 91 м.кв, 3 өрөө орон сууцны үнэлгээг эс зөвшөөрч байна. Хөрөнгийн үнэлгээний компанийн хийсэн үнэлгээ нь тухайн байрны зах зээлийн үнийг тогтоох ёстой. Гэтэл “Вендо” ХХК-ийн үнэлгээний мэдээллийн эх сурвалж байхгүй, 3 хүртэлх ижил төстэй жишиг үнэ бүхий объекттой харьцуулж судлах ёстой байтал 2 төрлийн жишиг авсан, мөн эх сурвалж байдаггүй бөгөөд “48 м.кв, 53 м.кв, 72 м.кв гэх жишиг байруудтай харьцуулсан. Жишиг объект нь үнэлгээ хийж байгаа объекттой ойролцоо м.кв-тай байх ёстой. 80 м.кв талбайтайгаас дээш талбайтай орон сууцыг тансаг зэрэглэлийн орон сууц гэж үздэг. 80 м.кв буюу түүнээс дээш талбайтай байрыг 8 хувийн зээлд хамруулдаггүй. Маргаж буй байр нь сайн чанарын материалаар барьсан үнэлгээ өндөртэй барилга. “Вендо” ХХК-ийн хийсэн үнэлгээ нь 2 өрөө байр буюу бага үнэтэй байрны жишгээр үнэлсэн. Бид “Итгэлт эстимэйт” ХХК-аар хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж 1 м.кв тайлбайн үнийг 1 850 000 төгрөгөөр үнэлсэн. “Вендо” ХХК-ийн үнэлгээ нь 149 429 027 төгрөг гарсан бол “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр 168 357 500 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн бодит үнээр үнэлэгдэх ёстой. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгдөөд явж байна. Гуравдагч этгээдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нь зохимжгүй ба өмчийн эзний хүсэлтийг харгалзан үзэх ёстой байсан. Иймд хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00574 дүгээр захирамжаар Л.Ааас 140 465 286 төгрөг гаргуулж А.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, өмчлөгч нар үнийн санал өгөхөөс татгалзаж үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Гантулгын тайлбарт: Нэхэмжлэгч тал үнийн санал гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэрээт хөрөнгийн үнэлгээний компани болох “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилсон. Орон сууцны м.кв-ийн хэмжээ нь тухайн орон сууцны үнэд хамаарахгүй. Дээд зэрэглэлийн барилга учир өндөр үнэтэй байна гэх ойлголт байхгүй. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол орчимд байрлах ижил төстэй байртай харьцуулан дунджаар үнэлгээг гаргасан байна. Зах зээлийн үнэтэй харьцуулан тооцож 149 000 000 төгрөгийн үнэлгээг гаргасан байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байна. Уг тайланг гаргасан компани нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд эсэх нь тодорхойгүй байна. Шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчид эрх үүрэг танилцуулдаг. Гэтэл “Итгэлт эстимэйт” ХХК-д эрх үүрэг сануулаагүй байна. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компани үнэлгээг хийх ёстой. “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээнд хөндлөнгийн нөлөө ороогүй гэх баримт алга. Л.А үнийн санал өгөх боломжгүй гэх тайлбар өгсөн. Харин Г.Батчулуун нь үнийн санал өгөхгүй гэсэн тайлбар өгсөн. Үнийн санал өгөөгүй тул харилцан тохирох боломж байгаагүй тул шинжээч томилсон. Өмчийн эзэн тухайн үед үнэлгээ хийхэд АНУ-д байсан гэж байна. Гэтэл “Итгэлт истимэйт” ХХК-ийн тайлан дээр үнэлгээ хийхэд Г.Батчулууныг байсан гэж тэмдэглэсэн байна. Иймээс “Итгэлт эстимэйт” ХХК-ийн тайлан бодит эсэх нь эргэлзээтэй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Батчулууны тайлбарт: 168 000 000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээг хийхдээ намайг оролцуулсан мэт тэмдэглэл үйлдсэн байсан. Өмчийн эзэн намайг үнэлгээ хийх ажиллагаанд оролцуулаагүй хийсэн. Орон сууцны үнийг 1 600 000 төгрөгөөр үнэлсэн нь жишиг үнэлгээтэй тохирохгүй, доогуур үнэлсэн байна. “Вендо” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зах зээлийн ханшаас доогуур үнэлж миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Миний хөрөнгийг залилан мэхэлж авах гэж байгаа үйлдэл байна. 2 үнэлгээг зөвшөөрөхгүй гэжээ. 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ШГ18-51 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргалын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 101/ШЗ2018/21475 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдэгджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00662 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааны үнэн зөвийг бодитоор тогтоогоогүй, хариуцагч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлж шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаснаас нэхэмжлэгч Л.А, бие даасан шаардлага гаргаагүй өмчийн эзэн Г.Батчулуун нарын эрх ашиг ноцтой зөрчигдсөн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч /төлбөр авагч/ шүүхэд мэдүүлэхдээ шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчид эрх үүрэг танилцуулдаг. “Итгэлт Эстимэйт “ХХК-д эрх үүрэг сануулаагүй байна. Тэдний хийсэн тайлан бодит эсэх нь эргэлзээтэй, хөндлөнгийн нөлөө ороогүй гэх баримт алга гэжээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Батчулуун /өмчийн эзэн/ шүүхэд мэдүүлэхдээ “үнэлгээ нь зах зээлийн ханшаас доогуур үнэлт миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Миний хөрөнгийг залилан мэхэлж авах гэж байгаа үйлдэл байна. Хоёр үнэлгээг зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байдаг. 2019 оны 01 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын А бүсэд орших 2013 онд ашиглалтанд орсон 91 м2 том талбай бүхий шинэ орон сууцыг “Вендо” ХХК нь 149 429 027 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн одоогийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, харьцуулсан үнэлгээний мэдээллийн эх сурвалж байхгүй 48м2, 53м2, 72 м2 гэх тодорхой бус жишиг авч хэрэглэн 91 м2 орон сууцыг бодитой үнэлүүлэх зорилгоор гэж үзэж маргаж буй орон сууцны үнэлгээг шүүхийн журмаар шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар мэргэжпийн тусгай зөвшөөрөлтэй “Итгэлт эстимэйт” ХХК-аар үнэлгээ хийлгэж хөрөнгийн үнэлгээний тайлан шүүхэд ирүүлсэн байдаг. Тус тайлангаар маргаж буй орон сууцны үнэлгээг 168 357 500 төгрөгөөр үнэлсэн байдаг. Шүүхийн журмаар шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх нь хариуцагч НШШГГ, нэхэмжлэгч иргэн Л.А /төлбөр төлөгч/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч Г.Батчулуун /өмчийн эзэн/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч А.Гантулга /төлбөр авагч/ нарт холбогдох иргэний хэргийг шударгаар хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан ба Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж иргэдийн өмчлөх эрхийг хамгаалсан билээ.

Иймд гомдлыг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шудрага шүүхээр шүүлгэх, шүүхийн өмнө эрх тэгш байх боломжийг олгож холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүхэд дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 574 дүгээр захирамжаар А.Гантулгын нэхэмжлэлтэй, Л.А, П.Мөнхбат нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 14 524 350 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Л.А нь үлдэх 140 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд төлж барагдуулах, хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 88 дугаар байрны 2 тоот орон сууцны зориулалттай, 91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх11-13/

Хариуцагч байгууллага нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7300 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгийг битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эд хөрөнгө хураан авсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

            Нэхэмжлэгч Л.А болон гуравдагч этгээд Г.Батчулуун нар барьцаа хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа өгөхөөс татгалзсан тул төлбөр авагчаас шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар хариуцагч байгууллага 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Вэндо” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч хөрөнгийг 149 429 027 төгрөгөөр үнэлсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Хөрөнгийн үнэлгээний  тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх51, 53, 55-56, 59/

Нэхэмжлэгчээс үнэлгээний талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Шинжээч 91 м.кв талбай бүхий орон сууцыг Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол орчимд байрлах чанар стандарт хийц бүтээцийн хувьд ижил төстэй 48 м.кв талбайтай 81 000 000 төгрөгийн, 53 м.кв талбайтай 87 000 000 төгрөгийн, 72 м.кв талбайтай 115 000 000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэлгээг гарган маргаан бүхий орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 642 077.219 төгрөг гэж тогтоосныг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

“Вэндо” ХХК үнэлгээний тайлан гаргахдаа эд хөрөнгийг эрс үнэгүйдүүлж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.

Үнэлгээний байгууллагуудын гаргасан хөрөнгийн үнийн хэмжээ ижил биш байх боловч илт хол зөрүүтэй, хөрөнгийг үнэгүйдүүлэх, Хөрөнгийн үнэлгээний  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг алдагдуулсан гэж үзэхээргүй байна. Эдгээр үнэлгээ нь харьцуулсан, жишиг үнэ болно.

Шүүх нэхэмжлэгчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                           А.МӨНХЗУЛ