Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 321/ШШ2026/00162

 

 

 

 

 

 

2026 02 27 321/ШШ2026/00162

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн**************** баг, ****************

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М*************** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 1965 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн. 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарыг дуустал Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд үхэрчнээр, 1987 оны 8 дугаар сараас эхлэн 1992 оныг хүртэл Баянбадрал нэгдэлд худгийн моторчноор тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах ажилласан хугацаа баталгаажаагүй хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэг дарагдаагүй тул шүүхэд хандаж байна. Иймд намайг 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд үхэрчнээр, 1987 оны 8 дугаар сараас 1992 оныг хүртэл худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: ...********** нь 1965 онд төрсөн. Энэ жил 61 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах болоход 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал ажилласан хөдөлмөрийн дэвтэрүүд зөрчилтэй. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн ажилласан жилийн нэгдлийн зөвлөлийн даргын тушаал шийдвэрүүд бүтэн гарч ирэхгүй байгаа учраас 1991 оныг дуустал ажилласан байдлаа тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. ********** нь 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд үхэрчнээр, 1981 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хилийн цэргийн албанд цэргийн алба хаахаар татагдаж, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр халагдаж ирсэн бөгөөд 1987 оны 8 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Баянбадрал нэгдэлд худгийн моторчноор ажилласан байна. Энэ ажилласан байдлыг түүний хөдөлмөрийн дэвтэр дээр 1990 оны нөхөн сэргээж тооцсон тушаалаар 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Баянбадрал нэгдэлд үхэрчнээр томилогдсон тушаалыг нөхөн сэргээж баталсан тушаалаар батлагдаж байгаа бөгөөд Хэнтий аймгийн архивын тасгийн лавлагаагаар 1981 оны 9,10 дугаар сараас 1989 оны дуустал цалин авсан лавлагаагаар гарсан байгаа. Хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа цалингийн хэсгийн бичилтээр 1991 оны 12 сарыг дуустал цалин олгосон хөдөлмөрийн дэвтэрийн лавлагаанууд байгаа. Мөн гэрч нар **********той хамт хоёулаа малчнаар ажиллаж байсан. Иймд **********ийг 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд үхэрчнээр, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Нэхэмжлэгч ********** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

1.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-ийн 02-03 хуудас),

2.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 04 хуудас),

3.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Долоод багийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаартай ...**********ийн оршин суух тодорхойлолт (хх-ийн 05 хуудас),

4.Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08/25 дугаартай ...Баянбадрал нэгдлийн 1981-1984, 1987-1988, 1991 оны удирдлагын, 1990-1991 оны санхүүгийн баримтад **********т холбогдох баримт гараагүй болно гэх тодорхойлолт (хх-ийн 06 хуудас),

5.Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08/11 дугаартай **********ийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд 1981 оны 10-12 дугаар сар, 1982 оны 1, 3-5 дугаар сар, 1983 оны 3, 7-8 дугаар сар, 1984 оны 1, 4 дүгээр сар, 1987 оны 8 дугаар сар, 1989 оны 2-3, 5-7, 10-12 дугаар саруудын цалингийн түүврийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 07 хуудас),

6.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101 дугаартай зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 08 хуудас),

7.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай малчин гишүүдэд ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 09-11 хуудас),

8.Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08/3642 дугаартай албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 12 хуудас),

9.Хүсэлт гаргагч **********ийн нэр дээрх 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн гэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13-15 хуудас),

10.Хүсэлт гаргагч **********ийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 16 хуудас),

11.Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газраас олгосон зөвлөмжийн хуудас (хх-ийн 17 хуудас),

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

Гэрч ************ийн  2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... Би 1981 оноос 1991 оныг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Долоод бригадад малчнаар ажилласан. ********** нь 1984 оноос 1987 оныг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн Долоод бригадад үхэрчнээр ажиллаж байсан. 1987 онд цэргийн албанд татагдаж 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. 1991 оноос Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд худгийн моторчноор ажилд орж нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. Баянбадрал нэгдэл 1991 оноос хувьчлагдсан. Бид нэг нутаг усанд хамт ажиллаж байсан нь үнэн одоо ч Дэлгэрхааны Долоод багтаа амьдарч байгаа ...гэх мэдүүлэг (хх-н 24 хуудас),

Гэрч ***************гийн 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...Би 1978 оноос 1991 оныг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн малчнаар ажилласан. ********** нь 1984 онд Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1987 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс ирээд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд худгийн моторчноор ажилд орж нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1991 оны 10,11 сар хүртэл ажилласан ...гэх мэдүүлэг (хх-н 31 хуудас)

13.Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны олгосон. ...Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн татан буугдсан болон хувийн хэвшилд шилжсэн тухай бүртгэл Улсын бүртгэлийн архивын баримт бичиг байхгүй гэх гэх лавлагаа (хх-н 40 хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болох нэхэмжлэгч **********ийн нэр дээрх хөдөлмөрийн дэвэр, цалингийн түүвэр, гэрч******* нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн даргын болон Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдлийн ерөнхий хорооны тушаалууд зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч **********ийг 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд үхэрчнээр, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худгийн моторчноор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-д тус тус заасныг баримтлан ****************ийг 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянбадрал нэгдэлд үхэрнээр, 1987 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянбадрал нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         А.ЭНХБААТАР