Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 321/ШШ2026/00163

 

2026 02 27 321/ШШ2026/00163

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ************* багт оршин суух, **************

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М*********** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн ******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 1971 онд Баян-Адарга суманд төрсөн. 1987 оноос 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан хугацаа маань баталгаажаагүй тул шүүхэд хандаж байна. Иймд намайг 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-од нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ******** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт (хх-ийн 02-03 хуудас),

2. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3/220 дугаартай ...********гийн оршин суух тодорхойлолт (хх-ийн 04 хуудас),

3. Хүсэлт гаргагч ********гийн нэр дээрх 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нээсэн гэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 05-07 хуудас),

4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08/234 дугаартай ...Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн 1987 оны архив, 1988-1989 оны санхүүгийн баримт тус тус шилжиж ирээгүй бөгөөд 1990 оны санхүүгийн баримтад ********д холбогдох баримт гараагүй болно гэх лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 08 хуудас),

5. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 99 дугаартай ээлжийн амралт нөхөн гаргах тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 09 хуудас),

6. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 69 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 10 хуудас),

7. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай амралтын хуваарь батлах тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 11-12 хуудас),

8. Хүсэлт гаргагч ********гийн нэр дээрх 1443462 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 13-15 хуудас),

9. Хүсэл гаргагч ********гийн нэр дээрх 1811000372 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 16 хуудас),

10. Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газраас олгосон зөвлөмжийн хуудас (хх-ийн 17 хуудас),

11. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ...Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаан-Од ХК болж зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж байсныг 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна гэх лавлагаа (хх-ийн 24 хуудас),

12. Хүсэлт гаргагчийн нэр дээрх ХАТР маягтын лавлагаа (хх-ийн 25 хуудас),

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

Гэрч **************ийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... Би 1987-1993 оныг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан Од нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. ******** нь 1987 оноос 1990 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан Од нэгдэлд ногоочноор ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг, тухайн үед ажиллаж байсан болохыг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-н 29-33 хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болох Хүсэлт гаргагчийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын тушаалууд, хүсэлт гаргагчийн нэр дээрх ХАТР маягтын лавлагаа, гэрч ***** мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч ********г 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-од нэгдэлд ногоочноор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-д тус тус заасныг баримтлан ***************г 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд малчнаар ажиллаж байсан тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         А.ЭНХБААТАР