| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00488/И |
| Дугаар | 321/ШШ2026/00011 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 321/ШШ2026/00011
| 2026 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 321/ШШ2026/00011 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Шинэ Баянмөнхийн 1-23 тоотод оршин суух, Хн овогт Э*******н нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Охин Ц.*******э, Ц.*******э нарын эцэг нь Т.Ц*******в мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Э. / цахимаар /
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.*******л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э. болон түүний өмгөөлөгч Г.*******л шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э. миний бие нөхөр Т.Ц*******втэй 2015 онд танилцаад үеэрхэж байгаад 2017 онд нэг гэрт орж албан ёсоор хурим найр хийж байсан боловч гэрлэлтээ батлуулж амжаагүй байж байгаад нөхөр Т.Ц*******в нь гэнэт бусдын гарт буюу зуурдаар 2020 оны 10-р сард нас барсан. Ингээд 2020 оны 10-р сард нөхөр Т.Ц*******вийг нас барснаас хойш Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний газраас түүний нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор задлан шижилгээ хийсэн. Охин Ц.*******э, Ц.*******э нар нь надаар овоглодог бөгөөд эцэг Т.Ц*******вээр овоглодоггүй. Хэнтий аймгийн халамжийн хэлтэст хандаж хоёр охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох хүсэлт өгөхөд хүүхдүүд чинь эцэг Т.Ц*******вээр овоглодоггүй тул шүүхээр хүүхдүүдийнхээ эцгийг тогтоолгож ир гэсэн. Иймд Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний газар хадаглагдаж байгаа Түвшин байгалийн Ц*******вийн цусны дээжинд үндэслэн охин Ц.*******э, Ц.*******э нарын эцэг нь Т.Ц*******в мөн болохыг тогтоож өгнө үү. Манай нөхрийн аав нь эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож байсан. Гэвч удалгүй нас барсан, төрсөн эмэгтэй дүү нь ирж өмнөх хэрэг дээр гэрчийн мэдүүлэг өгч байсан, өөр ах дүү хамаатан садан байхгүй, цусны дээж нь шүүх шинжилгээний газар хадгалагдаагүй тул шинжилгээ хийх боломжгүй болсон юм байна лээ гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.гийн охин Ц.*******э, Ц.*******э нарын эцэг нь Т.Ц*******в мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт дараах бичгийн баримтууд авагдсан байна.
2.1 Ц.*******э, Ц.*******э нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 03-04 хуудас),
2.2 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 05 хуудас),
2.3 Ц.*******э, Ц.*******э нарын эрүүл өсөж бойжиж байгаа тухай тодорхойлолт (хх-ийн 06-07 хуудас),
2.4 Охин Ц.*******э, Ц.*******э нарын Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын ******* сургуульд суралдаг талаарх тодорхойлолт (хх-ийн 08-09 хуудас),
2.5. Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд оршин суудаг тухай тодорхойлолт (хх-ийн 10 хуудас),
2.6 Охин Ц.*******э, Ц.*******э нар аав Т.Ц*******вийн хамт хамт авхуулсан гэрэл зураг (хх-ийн 11 хуудас),
2.7 Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай албан тоот
2.8 Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 321/ШШ2025/00197 дугаартай шийдвэртэй иргэний хэргээс хуулбарлан авсан Т.Ц*******вийн нас барсны бүртгэлийн лавлаа, Т.Ц*******в, Э. нарын гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа, Үндэсний архивын газраас ирүүлсэн хүн амын тооллогын баримтын лавлагаа, гэрч Т.*******а, Б.*******г, Ц*******вийн ээж буюу Л.Бв, Э.гийн аав буюу Д.Эр, Д.р, Ц*******вийн дүү Б.Жн нарын мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр зэрэг хэрэгт хамааралтай нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн болно.
3.Нэхэмжлэгч Э. болон түүний өмгөөлөгч *******л нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлахдаа .. Охин Ц.*******э, Ц.*******э нарт тэжээгчээ алдасны тэтгэмж авах шаардлагатай байгаа боловч Охин Ц.*******э, Ц.*******э нар Т.Ц*******вээр овоглогддогүйн улмаас шүүхээр эцэг мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.7.-д хүүхдийн эцэг эх мөн болохыг тогтоох асуудлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Э. нь нөхөр Т.Ц*******в нь эрүүгийн хэргийн улмаас амь хохирч, хүүхдүүддээ тэжээгчээ алдасны тэтгэмж авах шаардлага үүссэн хэмээн тайлбарлаж шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан эрхийнхээ хүрээнд шүүхийн шинжилгээний байгууллагад хадгалагдаж буй Т.Ц*******вийн цусны дээжээс хүүхдүүдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр захирамж гаргаж хүргүүлсэн боловч уг дээж хадгалагдаагүйн улмаас эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
5.Нэхэмжлэгч Т.Ц*******втэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ гэрч Т.*******а, Б.*******г, Т.Ц*******вийн ээж буюу Л.Бв, Э.гийн аав буюу Д.Эр, Д.р, Ц*******вийн дүү Б.Жн нарын мэдүүлэгийг баримтаар үнэлсэн бөгөөд нэхэмжлэгч уг хэргээс дээрх гэрчүүдийг мэдүүлгийг баримтаар ирүүлсэн байх тул шүүхээс хууль сануулан мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, фото зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг баримтаар үнэлсэн болно.
6.Нэхэмжлэгч Э. түүний нөхөр Т.Ц*******в нар нь 2015 онд танилцаж, 2017 онд нэг гэрт орж, тэдний дундаас охин Ц.*******э 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, охин Ц.*******э 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрж, тэдгээр нь гэрлэлтийн бүртгэлгүйн улмаас охин Ц.*******э, Ц.*******э нар нь эцгээрээ бус эх Э.гээр овоглодог байх хугацаанд эцэг Т.Ц*******в нь нас барсан болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
7.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтыг үнэлж, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Хн овогт гийн *******э /РД:Л9/, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Хн овогт гийн *******э /РД:Л9/ нарын эцэг нь Хатагид овогт Түвшинбайгалын Ц*******в /РД:Л0/ мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Хн овогт гийн *******э /РД:Л9/, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Хн овогт гийн *******э /РД:Л9/ нарын эцэг нь Хатагид овогт Түвшинбайгалын Ц*******в /РД:Л0/ мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА