| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/00050/И |
| Дугаар | 321/ШШ2026/00032 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 321/ШШ2026/00032
| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 321/ШШ2026/00032 | Хэнтий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, ай си тауэр, 13 давхарт 1301 а тоотод байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4-р баг, Цацалын ******* тоотод оршин суух, Ц*******ын Ч*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,195,611.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ч******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр L******* дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7*******9 зээлийн дансны дугаартай 6,090,000 төгрөгийг 18 сарын хугацаатай 3,6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Үндсэн зээл 5,770,486.80 төгрөг, зээлийн хүү 2,342,596.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,028.16 төгрөг, бусад 7,500 төгрөг, нийт 8,195,611.26 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Ч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага 8,195,611.26 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.Ч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,195,611.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ч******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Ц.Ч******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч*******эс 73,040 төгрөгийг, улсын орлогоос 73,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгэр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ч*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,195,611.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч*******эс 73,040 төгрөгийг, улсын орлогоос 73,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Ч******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА