Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00033

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00033

Хэнтий аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баянхутаг сум 2 дугаар баг Улаан-Өндөрт оршин суух, ******* овогт Г*******жийн Э*******рын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймаг, Баянхутаг сум 2 дугаар баг Улаан-Өндөрт оршин суух, Ц******* овогт Ж*******н Б*******, Ц******* овогт Б*******н О*******т нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,715,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э*******р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Э*******р нь Баянхутаг сумын Улаан-Өндөр буюу 2-р баг Цагаан овоот гэдэг газар нутагладаг. 2025 оны 8 сард манайхаас 3км газарт нутагладаг Б*******, түүний хүү О*******т нарын тайга үүлдрийн ноход өдрийн цагаар бэлчээрт байсан манай малыг барьж бидэнд хохирол учруулсан болно. ...Г.Э*******р миний бие эзгүй байхад эхнэр Г.С*******т багийн иргэн Ц*******р гэгч утсаар мэдэгдсэнээр эхнэр дүү Дн хамт очиж мал барьж байгаа 2 нохойны зургийг дарж авсан. Барьсан малнаас 3 эм хонь, 2 хурга газар дээрээ үхэж, 2 эм хонь амь төдий байж байгаад удалгүй үхсэн. ...Бидний хөлс хүчээ урсган байж малладаг амжиргааны минь эх үүсвэрийг үрэгдүүлж манай гэр бүлд хохирол учруулсан тул гэм хорийн хохирол 1,715,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Б*******, Б.О*******т нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 1,715,000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.Э*******р нь хариуцагч Ж.Б*******, Б.О*******т нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,715,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б*******, Б.О*******т нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Хариуцагч Ж.Б*******, Б.О*******т нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б*******, Б.О*******т нараас 21,195 төгрөгийг, улсын орлогоос 21,195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э*******рт олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгэр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Г.Э*******рын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б*******, Б.О*******т нарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,715,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Э*******рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б*******, Б.О*******т нараас 21,195 төгрөгийг, улсын орлогоос 21,195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Б*******, Б.О*******т нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

  

 

ШҮҮГЧ        Б.УРАНЗАЯА