Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00035

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00035

Хэнтий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, *******, 7 давхарт ******* тоотод байрлах, О******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сум, ******* баг, Онон багт оршин суух, Д*******нгийн Г*******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 362,460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г******* нь 2024 оны 1******* сарын 30-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн гэрээний эрх нээлгэсэн. 2025 оны ******* сарын 16-ны өдөр 300,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z*******2 тоот зээлийн гэрээгээр авсан. Үндсэн зээл 269,922 төгрөг, зээлийн хүү 92,538 төгрөг, нийт 362,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Г******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага 362,460 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Г*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 362,460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Г******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Хариуцагч Д.Г******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г*******гаас 5,761 төгрөгийг, улсын орлогоос 5,761 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгэр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 362,460 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О******* ББСБ -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г*******гаас 5,761 төгрөгийг, улсын орлогоос 5,761 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Г******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

  

 

ШҮҮГЧ        Б.УРАНЗАЯА