| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/00018/И |
| Дугаар | 321/ШШ2026/00036 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 321/ШШ2026/00036
| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 321/ШШ2026/00036 | Хэнтий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 3-р баг Шинэ Баянмөнхийн ******* тоотод оршин суух, Д*******жийн М*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 3-р баг, Баянмөнхийн ******* тоотод оршин суух, Ж*******н Ц*******рт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ц*******р нь 2025 оны 10 сарын 13-ны өдөр цахимаар газар зарна гэсэн зар тавьсан байсан. Уг зарын дагуу 9*******1 дугаараар холбогдон уулзаж газрыг худалдан авахаар болж 1,300,000 төгрөгийг өгсөн юм. Гэтэл одоо газар ч үгүй, мөнгө ч үгүй болсон тул шилжүүлсэн 1,300,000 төгрөгөө буцаан гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Ж.Ц*******р нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага 1,300,000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М******* нь хариуцагч Ж.Ц*******рт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Ц*******р нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Ж.Ц*******р нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц*******рээс 17,875 төгрөгийг, улсын орлогоос 17,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгэр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д.М*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ц*******рт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц*******рээс 17,875 төгрөгийг, улсын орлогоос 17,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Ц*******р нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА