Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00037

 

 

 

 

 

 

2026 01 15 321/ШШ2026/00037

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, Баатруудын гудамж *******ны төв байрт байрлах, ******* ХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Сариг, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******н О*******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,570,263 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Т*******л нь манай компаниас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1*******5 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул үндсэн зээл 10,053,198 төгрөг, зээлийн хүү 511,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,791 төгрөг, нийт 10,570,263 гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ХК-ийн нэхэмжилж байгаа 10,570,263 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч У.О*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,570,263 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.О******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Хариуцагч У.О******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.О*******аас 92,037 төгрөгийг, улсын орлогоос 92,037 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Т*******лд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,570,263 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.О*******аас 92,037 төгрөгийг, улсын орлогоос 92,037 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У.О******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

  

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА