| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/00019/И |
| Дугаар | 321/ШШ2026/00038 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 321/ШШ2026/00038
2025 01 15 321/ШШ2026/00038
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрсний баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах Н******* ББСБ ХХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Сариг, ******* оршин суух, Х*******н овогт Б*******дын О*******рт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,423,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.О*******р нь манай байгууллагаас 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 3,0 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул түүнээс үндсэн зээл 3,101,228 төгрөг, зээлийн хүү 313,987 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,434 төгрөг, нийт 3,423,650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О*******р нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 3,423,650 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК нь хариуцагч Б.О*******рт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 3,423,650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О*******р нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Уг захирамжид зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О*******роос 34,685 төгрөгийг, улсын орлогоос 34,685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О*******рт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,423,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О*******роос 34,685 төгрөгийг, улсын орлогоос 34,685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О*******р нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА