Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00040

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00040

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын ******* дугаар багт оршин суух, Х*******в овогт Ц*******ийн *******т

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.*******т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.*******т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 1981-1983 он хүртэл Батширээт сумын Батжил нэгдэлд эвлэлийн илгээлтээр малчнаар ажиллаж 1983 оны 6 сард цэргийн албанд татагдсан болно. 1986 оны 6 сард цэргээс халагдан ирж тус нэгдэлдээ малчнаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1988 оны 3-р сараас Хэнтий аймгийн Гурванбаян сумын Хурхын САА-д 1990 оны 10-р сар хүртэл жолоочоор ажилласан. Одоо тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний нийт ажилласан 2 жил 6 сарын материал архиваас гарч ирсэнгүй. ...Батширээт сумын Батжил нэгдэлд ажилласан жилээс 1981 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал 7 сар, 1986 оны 7,8 дугаар сар, 1987 оны 8,10,11,12 дугаар сар, 1988 оны 1 дүгээр сар нийт 14 сар буюу 1 жил 2 сар, Гурванбаян сумын Хурхын САА-д ажилласан 1988 оны 5,12 дугаар сар, 1989 оны 1,2,4,6,12 дугаар сар, 1990 оны 1-9 дүгээр саруудад ажиллаж байсан нийт 16 сар буюу 1 жил 4 сарын хугацаа маань баталгаажаагүй, хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд миний Батширээт сумын Батжил нэгдэл болон Хэнтий аймгийн Гурванбаян сумын Хурхын САА-д ажиллаж байсан нийт 30 сар буюу 2 жил 6 сарыг баталгаажуулж өгнө үү...Мөн цалингийн цэс болон цэргийн алба хаасан лавлагаанд гарсан *******тоо нэрийг *******т болгож ажилласан байдлыг маань тогтоож өгнө үү гэж,

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:..Би Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Хэнтий аймгийн Гурванбаян сумын Хурхын САА-д 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан тул энэ хугацааг тогтоож өгнө үү. гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Ц.*******т нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн  нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 03 хуудас),

 

2.Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08/16 дугаартай албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 04 хуудас),

 

3.Хэнтий аймгийн архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08/07 дугаартай албан тоотоор олгосон Ц.*******тын 1982-1983, 1986-1988, 1990 оны цалингийн түүврийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 05 хуудас),

 

4.Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №77 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, (хх-ийн 06 хуудас),

 

5.Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №52 тоот тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, (хх-ийн 07 хуудас),

 

6.Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №34 тоот Ажилд томилох тухай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, (хх-ийн 08 хуудас)

 

7.Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08/17 дугаартай албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 09 хуудас),

 

8.Хэнтий аймгийн архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08/07 дугаартай албан тоотоор олгосон Хэнтий аймгийн Гурванбаян сумын Хурхын САА-д 1988-1989 онуудад ажиллаж байсан цалингийн түүврийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, (хх-ийн 10 хуудас),

 

9.Батлан хамгаалах төв архивын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08/3968 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 11 хуудас),

  

10.Хүсэлт гаргагчийн нэр дээрх 0220086 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 12-13 хуудас),

 

11.Хамт ажиллаж байсан үеийн гэрэл зураг (хх-ийн 14-15 хуудас)

 

12.Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай ХААТР маягт болон нэгдлийн лавлагаа (хх-ийн 33-35 хуудас)

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

 

Гэрч Д*******н  202оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ... 1983 оноос 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Гурванбаян сумын Хурхын сангийн аж ахуйд түлшний тэрэгний жолоочоор ажиллаж байсан. Ц.*******т нь 1988 оноос 1990 оны 10 сар хүртэл усны тэрэгний жолоочоор ажиллаж байсан нь үнэн..., жижиг *******т гээд тракторын жолооч байсан овгийг нь мэдэхгүй, *******тын аавыг нь Ц******* гэдэг байсан үнэн...гэх мэдүүлэг, тухай үед ажиллаж байсан болохыг нотолсон Хэнтий аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 209 дугаартай шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 21-24 хуудас)

  

Гэрч Б*******гийн  202оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ...  Би 1981 оны 8 сараас 1986 он хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тэгээд 1990-1992 оныг дуустал малчнаар ажилласан. ... Ц.*******т нь 1981-1992 оныг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд Онон бригадын малчнаар ажиллаж байсан.... Тухайн үед *******т гэдэг нэртэй хүн өөр хүн байгаагүй. Аав нь Ц******* гэдэг хүн Батширээт сумын бригадад тоо бүртгэгч хийдэг байсан нь үнэн...гэх мэдүүлэг, тухай үед ажиллаж байсан болохыг нотолсон Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00315 дугаартай шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 25-28 хуудас)

 

Гэрч Ц*******ийн Хандцэрэнгийн  202оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ...  Ц.*******т нь миний төрсөн дүү. Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд аавтай хамт мал малладаг байсан. Хэнтий аймгийн Гурванбаян сумын Хурхын сангийн аж ахуйд ажилладаг байсан. ...*******т нь манай хамгийн бага дүү бөгөөд бид *******тоо гэж дууддаг байсан нь үнэн ... гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 хуудас), зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. 

 

 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болох Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08/07 дугаартай албан бичгээр гаргасан цалингийн түүвэр, Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын тушаалууд,  гэрч Д.Дэрийлаамятав, *******,*******н нарын мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтаар үнэлж, Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №77 дугаартай тушаал, Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №52 тоот тушаал, Батлан хамгаалах төв архивын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0813968 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны эзэмшигч нь Ц*******ийн *******т болохыг тогтоож, эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иймд хэрэгт авагдсан цалингийн түүвэр, холбогдох тушаал, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Ц*******ийн *******тыг 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар, 1988 оны 3 дугаар сарын 01ий өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31ий өдрийг хүртэл Хэнтий аймгийн Гурванбаян сумын Хурхын сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х*******в овогт Ц*******ийн *******тыг 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар, 1988 оны 03 дугаар сарын 01ий өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31ий өдрийг хүртэл Хэнтий аймгийн Гурванбаян сумын Хурхын сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөг нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Б.УРАНЗАЯА