Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00041

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00041

Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Хайрхан 2 дугаар гудамж, *******д оршин сух, Х*******а овогт Н*******гийн Б*******а

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Баярсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...  Б*******а нь 1983 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт зүсмэлийн цехэд рамчнаар ажилд орж, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халагдаж, цэргийн албанд татагдсан. Ингээд 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдаж 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс Төв аймгийн Б*******ийн САА-н Баянтолгойн сүүний механикжсан фирмд уурын зуухны слесараар ажиллаж байгаад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдөж тус Б*******ийн САА-н гахайн фирмд уурын зуухны слесараар ажиллаж байгаад 1991 оны 12 дугаар сарын *******-ний өдөр компани болон өөрчлөгдсөн тул Ардын зориг компанийн мэдэлд шилжиж 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус компанид галчаар 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан тул энэ хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү .. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

    1.Нэхэмжлэгч Н.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******г нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

1.Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 08/182 дугаартай тодорхойлолт (хх-ийн 03 хуудас),

 2.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа болон иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 04-06 хуудас),

3.Н.Б*******ын хугацаат цэргийн алба хаасан тухай Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 06/983 дугаартай албан бичиг (хх-ийн 07 хуудас)

4.Нэхэмжлэгч Н.Б*******ын нэр дээрх 140660 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 08-09)

5.Нэхэмжлэгч Н.Б*******ын нэр дээрх 1121767 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-ийн 10 хуудас)

6.Нэхэмжлэгч Н.Б*******ын нэр дээрх 555600 дугаартай үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэхийн хуулбар (хх-ийн 11)Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай албан бичиг (хх-ийн 06 хуудас),

 7.Нэхэмжлэгч Н.Б*******ын Ардын зориг ХК болон Төв аймгийн Б*******ийн САА-д ажиллаж байсан талаарх бусад баримтууд хэрэгт авагджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтаар үнэлж хэргийг хянан шийдвэрлэдэг.

 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болох нэхэмжлэгч Н.Б*******ын нэр нэр дээрх 555600 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, түүнд цалин бичигдсэн байдал, мөн 140660 дугаар хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаал бичигдсэн байдал зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Н.Б*******ыг 1983 оын 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 10-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд рамчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Б*******ийн саалийн механикжсан фирмд уурын зуухны слесар, Ардын зориг ХК-д галчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасан, түүний нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох буюу ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэл байх бөгөөд нэхэмжлэгч нь одоо Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг оршин суудаг, түүний ажиллаж байсан газар нь Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаарч байх тул Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч Н.Б*******а нь Төв аймгийн Б******* суманд ажиллаж байсан тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн оршин суугаа газрын шүүх, эсвэл Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х*******а овогт Н*******гийн Б*******ыг  1983 оын 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 10-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд рамчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРАНЗАЯА