Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00042

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00042

Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн ******* тоотод оршин суух, Т*******л овогт М*******ы О*******р,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.О*******р

Гэрч: Н.Т*******л, Н.Т*******р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.О*******р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1964 оны 01 дүгээр сард Хэнтий аймагт төрсөн, би 1982 онд албанд татагдаж, 1985 онд халагдаж, 1986 оны 01 дүгээр сараас Хэнтий аймгийн сумын Модны үйлдвэрт О.Ч*******р ахлагчтай бригадад ой цэвэрлэгчээр ажилд орж ажиллаж байгаад 1991 оны 01 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Би өндөр нарсны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа баталгаажаагүй, хөдөлмөрийн дэвтэр гээгдүүлсэн тул намайг 1986 оны 01 дүгээр сараас 1991 оны 01 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн ийн модны үйлдвэрт ой цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...   гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

   1.Нэхэмжлэгч Л.Эрдэнэбаатар нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн хуулийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 03 хуудас),

2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт (хх-ийн 04 хуудас),

3. Батлан хамгаалах төв архивын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 08/2897 дугаартай цэргийн алба 1982-1985 онд хаасан гэх лавлагаа (хх-ийн 05 хуудас),

4.Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08/28 дугаартай албан бичгээр олгосон ... сумын Модны үйлдвэрийн 1986-1990 оны удирдлагын баримтад М.О*******рт холбогдох баримт гараагүй тухай тодорхойлолт (хх-ийн 06 хуудас),

5. Фото зураг  (хх-ийн 13 хуудас),

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

 

Гэрч Г*******н Т*******р шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ... Бид цуг сумын Модны үйлдвэрийн ойн ангид цуг ажиллаж байсан, О*******р ой цэвэрлэгчээр 1986-1991 он хүртэл ажилласан үнэн... мэдүүлэг, тухайн үед ажиллаж байсан болохыг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 12-15 хуудас),

Гэрч Н*******гийн Т*******л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Бид 1986-1991 онд сумын Мод боловсруулах үйлдвэрт цуг ажиллаж байсан ... гэх мэдүүлэг, тухайн үед ажиллаж байсан болохыг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 17-23 хуудас),

7. Хүсэлт гаргагч М.О*******рын нэр дээрх ХААТР-1 маягт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтаар үнэлж хэргийг хянан шийдвэрлэдэг.

 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болох нэхэмжлэгч М.О*******раас ирүүлсэн 1988 оны гэх фото зураг, ХААТР-1 маягтад 1988 онд Модны үйлдвэр гэх бичилт авагдсан, гэрч Н.Т*******л, Г.Т*******р нарын мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.О*******рыг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн сумын Ой модны үйлдвэрт Ой цэвэрлэгчээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь энэ хугацаанд ажиллаж байсныг нотлох баримт байхгүй, дан ганц гэрчийн мэдүүлгээр тогтоох боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т*******л овогт М*******ы О*******рыг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн сумын Ой модны үйлдвэрт Ой цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэлх хугацааны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРАНЗАЯА