| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/00027/И |
| Дугаар | 321/ШШ2026/00043 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 321/ШШ2026/00043
| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 321/ШШ2026/00043 | Хэнтий аймаг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт оршин суух, Ч******* овогт Д*******цын Э*******х
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Д*******н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Э*******х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Өндөрхаан хотын ахуй үйлчилгээний комбинатад ачигчаар, 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд жолооч, гражийн диспечерээр ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл баримт байхгүйн улмаас шүүхэд хандаж байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү ... гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э*******х нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 04 хуудас),
2. Хүсэлт гаргагчийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт оршин суудаг тухай багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 05 хуудас),
3. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/06 дугаар албан бичгээр олгосон цалингийн түүвэр (хх-ийн 09 хуудас),
4. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1988 оны 136 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тушаалын хуулбар (хх-ийн 10хуудас),
5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1989 оны 54 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тушаалын хуулбар (хх-ийн 11 хуудас),
6. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1990 оны 60 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тушаалын хуулбар (хх-ийн 12 хуудас)
7. Нэхэмжлэгчийн нэр дээрх 043321 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-ийн 14-15 хуудас)
8. Нэхэмжлэгчийн нэр дээрх 002406 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нөхөн тооцолт 1990-2000 дуустал бичигдсэн (хх-ийн 16 хуудас)
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан
Гэрч Б*******гийн М*******вын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ... Э*******х бид Тэмцэл нэгдэлд 1984-1991 он хүртэл цуг ажилласан үнэн.. гэх мэдүүлэг, тухай үед ажиллаж байсан болохыг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Гэрч Ө*******й О*******ын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ... Э*******х бид Тэмцэл нэгдэлд 1984-1991 он хүртэл цуг ажилласан үнэн.. гэх мэдүүлэг, тухай үед ажиллаж байсан болохыг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болох Хэнтий аймгийн Архивын тасгаас 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/06 дугаар албан бичгээр олгосон цалингийн түүвэр, нэхэмжлэгчийн нэр дээрх 043321 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын холбогдох тушаал зэрэг баримтаас гадна Ө.О*******, Б.М*******в нарын мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, нэхэмжлэгч Д.Э*******хыг 1983 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 11985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өндөрхаан хотын ахуй үйлчилгээний комбинатад ачигчаар, 1988 оны 11 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч******* овогт Д*******цын Э*******хыг 1983 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 11985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өндөрхаан хотын ахуй үйлчилгээний комбинатад ачигчаар, 1988 оны 11 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөг нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА