| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/00026/И |
| Дугаар | 321/ШШ2026/00044 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 321/ШШ2026/00044
| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 321/ШШ2026/00044 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах, Хэнтий аймгийн *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б*******н /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Баярсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр С.Золжаргалын биед халдаж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2******* дугаар шийтгэх тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэсэн. Уг Б.*******д холбогдуулан шүүхэд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ оршин суудаггүй гэх үндэслэлээр шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй болсон тул Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, эрчим 40 дүгээр байрны 08 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй Б*******гийн *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэв.
2. Шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
2.1 Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжийн хуулбар (хх-ийн 03-04 хуудас) итгэмжлэл, бусад баримтууд цугларсан байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар аливаа этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд Б.*******ын оршин суух газар нь мэдэгдэхгүй учраас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газар нь Б.*******аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэл бий болсон хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч Б.******* нь Хэнтий аймгийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Эрчим 40 дүгээр байрны 08 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 321/ШЗ2025/0******* дугаар захирамжаар нотлогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т*******н овогт Б*******гийн ******* /РД:С*******5/-ыг эрэн сурвалжилж, түүний одоо оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх ба цагдаагийн байгууллага нь хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоон энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газар нь Б.*******ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд хэмээн эрэн сурвалжлуулсан болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т*******н овогт Б*******гийн ******* /РД:С*******5/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин сууж буй хаягийг тогтоон, нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газарт мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Эрэн сурвалжлагдсан Б.*******тай холбоотой баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Батсүрэнд үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газар нь төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА