Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00045

 

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 321/ШШ2026/00045

Хэнтий аймаг



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 


  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багт оршин суух, М*******д овогт Г*******гийн И*******а

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багт оршин суух, А*******т овогт Б*******ын Г*******д,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Г.И*******а,

Хариуцагч: Б.Г*******д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.И*******а нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Г*******дтэй 2013 онд танилцаж, 2014 онд гэр бүлж болж, 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Г.*******х, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Г.*******н нарыг төрүүлсэн. Бид хувийн таарамжгүй харилцаанаас болж бид хөндийрч 2017 оны 7 дугаар сараас тусдаа амьдарсан. Одоо бид тус тусын амьдралтай болсон учраас гэрлэлт цуцлуулж, охин хүү нартаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

2.Хариуцагч Б.Г*******д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 онд гэр бүл болсон. Зан харилцаа таарахгүй болж 2017 оноос тусдаа амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Одоо бид тусдаа амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна... гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багт оршин суудаг тухай тодорхойлолт, зохигчийн гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, Хэнтий аймгийн тосгоны ЕБС-д хүүхдүүд ангид суралцдаг нь үнэн тухай тодорхойлолт, хүүхдүүдийн эрүүл өсөж бойжиж байгаа тухай тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

4.Хариуцагч талаас хариу тайлбар өгсөн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.И*******а нь хариуцагч Б.Г*******дэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч Г.И*******а хариуцагч Б.Г*******д нар нь 2013 онд танилцан, 2014 онд гэр бүл бүл болж тэдний дундаас  2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Г.*******х, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Г.*******н нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4.Нэхэмжлэгч Г.И*******а нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Бид хувийн таарамжгүй харилцаанаас болж бид хөндийрч хоёр тусдаа амьдарсан. Одоо бид тус тусын амьдралтай болсон учраас гэрлэлтээ цуцлуулж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу гаргуулна, эд хөрөнгийн маргаангүй ,..гэж

 

Хариуцагч Б.Г*******д нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, эд хөрөнгийн маргаангүй хэмээн маргааны байр суурь илэрхийлэхгүй байна.

 

5.Гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь зан харилцааны таарамжгүй байдлаас үүдэн маргаан үүсэж, 2017 оноос тусдаа амьдрах болсон, одоог хүртэл эвлэрэн хэлэлцээгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тэмдэглэлээр эвлэрэн хэлэлцээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.

 

6.Зохигч шүүхийн хэлэлцүүлэгт дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаа хөндийрсөн гэж тайлбарласан, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан байхгүй тул шүүхээс мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

7.Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Өөрөөр хэлбэл зохигчийн хэн аль нь үр хүүхдийнхээ өмнө хэрэгжүүлэх хуульд заасан эрх үүрэг хэвээр үргэлжлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Эцэг Б.Г*******д нь хүүхдүүдтэйгээ хэдийд ч уулзах эрхтэй бөгөөд хүүхдийн эрх ашиг сөргөөр нөлөөлөхгүй бол хүүхэдтэйгээ уулзахад эх Г.И*******агийн зүгээс хязгаарлалт тогтоож болохгүйг тайлбарлавал зохино.

 

8.Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5-д зааснаар эцэг эх үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Г.*******х, охин Г.*******н эцэг Б.Г*******дээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

  

Хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр буюу 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд х*******н боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Г*******дээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

9.Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

 

10. Хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн эх Г.И*******атай өссөн тул хүүхдүүдийг эхийнх асрамжид үлдээж, зохигч асрамжийн талаар маргаагүй болохыг дурдав.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М*******д овогт Г*******гийг И*******а,  А*******т овогт Б*******ын Г*******д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Г.*******х, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Г.*******н нарыг эх Г.И*******агийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.*******х, охин Г.*******н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд х*******н боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Г*******дээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлөвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг зохигчид тайлбарласугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г*******дээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.И*******ад олгосугай.

 

8.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Батсүрэнд даалгасугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                       

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРАНЗАЯА