Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 321/ШШ2026/00060

 

 

 

 

 

2026 оны*******1 сарын 21 өдөр

Дугаар 321/ШШ2026/00060

Хэнтий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрсний баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тэмүүжин гудамж, *******,******* тоотод байрлах ******* ББСБ ХХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, булаг 17-12 тоотод оршин суух, М*******г овогт Э*******ын Г*******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 574,433 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Г******* нь манай байгууллагаас 2024 оны 12 дугаар сарын*******3-ны өдөр 4,00,000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, сарын 5,0 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул түүнээс үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 151,231 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 203,201 төгрөг нийт 574,433 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Г******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 574,433 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Г*******д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 574,433 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Г******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Уг захирамжид зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,833 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г*******аас 8,916 төгрөгийг, улсын орлогоос 8,916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Г*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 574,433 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г*******аас 8,916 төгрөгийг, улсын орлогоос 8,916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Г******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

 

ШҮҮГЧ         Б.УРАНЗАЯА