| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/00025/И |
| Дугаар | 321/ШШ2026/00061 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 321/ШШ2026/00061
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 321/ШШ2026/00061 | Хэнтий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрсний баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тэмүүжин гудамж, Н03, 0 тоотод байрлах ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, булаг 17-12 тоотод оршин суух, *******г овогт Э*******ын Г*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,837,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Г******* нь манай байгууллагаас 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 11,50,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул түүнээс үндсэн зээл 9,678,922 төгрөг, зээлийн хүү 2,102,443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,253 төгрөг нийт 11,837,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Г******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилж байгаа 11,837,620 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Э.Г*******д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 11,837,620 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Г******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Уг захирамжид зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г*******аас 102,176 төгрөгийг, улсын орлогоос 102,176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Г*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,837,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г*******аас 102,176 төгрөгийг, улсын орлогоос 102,176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Г******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА