Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 317/ШШ2026/00487

 

 

 

 

 

 

 

 

2026 03 09 317/ШШ2026/00487

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  м ХХК,

Хариуцагч:  ж ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,465,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч м ХХК нь хариуцагч Ц.ж д холбогдуулан гэрээний үүрэгт 1,465,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ц.ж нь "Мобифинанс ББСБ" ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 140000798022 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94280955 дугаарыг ашиглан зээл 810,000 төгрөгийн зээл авсан. Иймд нийт 1,465,729 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч м ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.ж нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 38,402 төгрөг төлсөн баримт, м ХХК-аас Д.Ариунтуяа нарт олгосон итгэмжлэл, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 140000798022 дугаартай гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, м ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, м ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулгыг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяагийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч м ХХК нь хариуцагч Ц.ж оос гэрээний үүрэгт 1,465,729 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь хариуцагч Ц.ж нэхэмжлэлийн шаардлага 1,465,729 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч м ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,402 төгрөгийн тал хувь болох 19,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,201 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 19,201 төгрөгийг хариуцагч Ц.ж оос гаргуулан нэхэмжлэгч м ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ц.ж нь нэхэмжлэлийн шаардлага 1,465,729 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч м ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,402 төгрөгийн тал хувь болох 19,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,201 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 19,201 төгрөгийг хариуцагч Ц.ж оос гаргуулан нэхэмжлэгч м ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ   Б.МАРИНА