| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/09152/И |
| Дугаар | 192/ШШ2025/10484 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/10484
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х бХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 204,817,537.2 төгрөгийг хариуцагч Х.х, Б.х нар 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 161,817,537.2 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулан, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч Х.Хулангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн тоот хаягт байршилтай, 106.08 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар харилцан тохирч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Х.Х, Б.Хнарт 204,817,537.2 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч "Х б" ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Х.Х, Б.Хнар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Х.Хулангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн тоот хаягт байршилтай, 106.08 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаалж гүйцэтгээгүй үүргийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,252,238 төгрөгөөс 626,119 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Х, Б.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 626,119 төгрөг, улсын орлогоос 626,119 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч "Х б" ХК-д олгосугай.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ