| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/06215/И |
| Дугаар | 192/ШШ2025/10592 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/10592
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х х б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 361,196,483 төгрөгийг хариуцагч Б ХХК, Г.Б, П.Г, М.М нар хүлээн зөвшөөрч 113,605,421.09 төгрөгийг төлсөн ба үлдэх 247,591,060.84 төгрөгийг, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 41,265,176.80 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 41,265,176.80 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 41,265,176.80 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 41,265,176.80 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 41,265,176.80 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны дотор 41,265,176.84 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулан, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүд болох * улсын дугаартай "Dodge.Ram1500" маркийн, аралын дугаартай автомашин, хариуцагч М.Мын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй орон сууцаар хангахаар тохирч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч БХХК, Г.Б, П.Г, М.М нарт тогтоосон хугацаа, хэмжээгээр 247,591,060.84 төгрөгийг нэхэмжлэгч Х х б ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б ХХК, Г.Б, П.Г, М.М нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 83-38УБУ улсын дугаартай Dodge.Ram1500 маркийн, аралын дугаартай автомашин, хариуцагч М.Мын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаалж гүйцэтгээгүй үүргийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,104,332 төгрөгөөс 1,052,166 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч БХХК, Г.Б, П.Г, М.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,052,166 төгрөг, улсын орлогоос 1,052,166 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х х б ХК-д олгосугай.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ