Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 317/ШШ2026/00488

 

 

 

 

 

 

 

 

2026 03 09 317/ШШ2026/00488

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  М и ХХК,

Хариуцагч:  Э ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 280,943.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч М и ХХК нь хариуцагч П.Э т холбогдуулан гэрээний үүрэгт 280,943.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

П.Э нь М и ХХК-тай 50176672 дугаартай Үйлчилгээний гэрээ байгуулан 99277543 дугаарыг ашиглаж эхэлсэн. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 280,943.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч М и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Э нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 9,078 төгрөг төлсөн баримт, М и ХХК-аас Д.Ариунтуяа нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, М и ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М и ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулгыг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяагийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч М и ХХК нь хариуцагч П.Э ээс гэрээний үүрэгт 280,943.77 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь хариуцагч П.Э нь нэхэмжлэлийн шаардлага 280,943.77 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч М и ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,078 төгрөгийн тал хувь болох 4,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,539 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 4,539 төгрөгийг хариуцагч П.Э ээс гаргуулан нэхэмжлэгч М и ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч П.Э нь нэхэмжлэлийн шаардлага 280,943.77 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч М и ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,078 төгрөгийн тал хувь болох 4,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,539 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 4,539 төгрөгийг хариуцагч П.Э ээс гаргуулан нэхэмжлэгч М и ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ   Б.МАРИНА