Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/58

 

 

 

 

 

 

 

 

2025          11          11                                          2025/ДШМ/58                         

 

 

 

 

Яллагдагч Э.Э-д  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

Шүүх хуралдаанд: прокурор  Н.М,

Яллагдагч Э.Э, түүний  өмгөөлөгч: Г.Б,

нарийн бичгийн дарга Ж.М  нар оролцов.

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Х-н  2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 536 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М-н бичсэн эсэргүүцлээр, яллагдагч Э.Э-д холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

2. Монгол Улсын иргэн

 

 3. Яллагдагч Э.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн ... сумын “О” дэлгүүрийн ойролцоо П.З-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдан улмаар зүүн бугалга хэсэгт нь хутгалж биед нь зүүн бугалгад зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

мөн дээрх цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн ... сумын “О” дэлгүүрийн ойролцоо К.Е-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдан улмаар хэвлийн тус газарт нь хутгалж биед нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, чацархайн хутгалагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, хэвлийн нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэс, чацархайн нэвт хутгалагдсан шарх, хэвлийн тархмал гялтантас, цус алдалтын дараах цочмог цус багадалт, зүүн мөрөнд хутгалагдсан шарх цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Э-д холбогдох эрүүгийн ...  дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Яллагдагч Э.Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт   буцааж  шийдвэрлэжээ.

 

 6. Прокурор Н.М давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжид хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгож дүгнэлт гаргуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрхтэй" мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах" гэж заажээ. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөгч нь хохирогч К.Е-с 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргуулж гарын үсэг зуруулсны дараа өмгөөлөгч оролцуулалгүйгээр мэдүүлэг авахдаа түүнээс сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах болон дээрх хохирлыг нэхэмжлэх эсэх талаар огт асууж тодруулаагүйгээс хохирогч К.Е-ны гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг зөрчсөн байна гэж үзлээ... гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх заалтад "Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрхтэй 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад "гэмт хэргийн улмаас учирсан хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36 дэх заалтад "эрүүгийн хэрэг хянан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хусалт raptax, эрхтэй гэж, мөн шийдвэрлэх ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд шатны давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг, гож тус тус прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан хуульчилсан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэж үзэхэд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах эрхтэй юм. Мөрдөгч уг хэргийн хохирогч болох К.Е, П.З нарыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчоор тогтоож, үүний дараа тэдэнд тус бүрд нь дээрх шүүгчийн захирамжид заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ талаар баталгаа гаргуулж, гарын үсгийг нь зуруулж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан. Үүнээс дүгнэж үзэхэд мөрдөгч хохирогч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг нь тайлбарлан өгсөн байхад тэдний хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг нь зөрчсөн гэсэн нь шүүх хуулийг буруу ойлгон хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгөх үүрэгтэй болохоос бус тэдний хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргахыг удирдан чиглүүлэх нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй. Харин хохирогч хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, эсхүл нэхэмжлэхгүй байх нь түүний өөрийн эрхийн асуудал юм. Мөн К.Е, П.З нарыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчоор тогтоосноос хойш хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэх хүртэлх хугацаанд эдгээр хохирогч нар хохирол, хор уршиг нэхэмжлэхтэй холбоотой нэг ч хүсэлт, гомдол гаргаагүйгээс гадна мөрдөгч, мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдэнтэй харилцаа холбооны хэрэгсэл ашиглан сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг яллагдагчаас нэхэмжлэх эсэх талаар тодруулахад нэхэмжлэхгүй талаар хариу өгснийг тэмдэглэл үйлдэн баримтжуулж хэрэгт хавсаргасан байдаг. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан эрхийг хохирогчийн өмнөөс хэрэгжүүлж шийдвэр гарган хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг заавал тогтоох шаардлагатай гэж үзсэн нь хуулийг буруу ойлгон хэрэглэж илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дээр дурдсанчлан хохирогч нар сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгуулах, мөн нэхэмжлэл гаргах эсэх нь хохирогчийн өөрөө шийдвэрлэх шийдвэр болохоос бус шүүх түүний өмнөөс хохирол нэхэмжлэх шийдвэр гаргана гэсэн үг биш юм. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгуулах дүгнэлт заавал гаргуулах үндэслэл нь хохирогч өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгуулах талаар хүсэлт, нэхэмжлэл гаргасан тохиолдолд хэрэглэх зохицуулалт гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 536 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

 7. Прокурор Н.М давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, шүүх хуралдааныг явуулсан ингээд мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай, хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг заавал прокурорт буцааж шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8,2-т заасан хохирогчийн эдлэх эрх хүлээх үүргийн талаар тайлбарлаж хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Мөн түүнчлэн энэ хэргийн хохирогч нарын тухайд мэдүүлэг өгсөн байгаа. Мэдүүлэг өгсөн цагаасаа хойш хүсэлт болон нэхэмжлэлийг нэг ч удаа гаргаж байгаагүй. Харин мөрдөгчөөс харилцаа холбооны хэрэгсэл ашиглаад 137-139 талд тодорхой авагдсан байгаа. Хохирогч нар учирсан хор хохирлын дүгнэлтийг заавал гаргуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амаар болон бичгээр гаргасан тохиолдолд ийм нөхцөл байдал үйл баримт тогтоогдоогүй учраас эсэргүүцэл бичсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байгаагүй. Шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

 

8. Яллагдагчийн өмгөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “К.Е хувьд З-г 2 удаа цохисон байдаг. Сэтгэцэд учирсан хохирлын  хувьд Зинамядар ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байдаг. К.Е эмчилгээний зардлаа гаргуулъя гэсэн байгаа ч яг сэтгэцэд учирсан хохирлыг гаргах уу, үгүй юу гэдэг тал дээр ярьсан зүйл байдаггүй. Тийм учраас шүүгчийн захирамж  үндэслэлтэй гэж үзэж байна...“ гэв.

 

9. Яллагдагч Э.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Тайлбаргүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 10. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М-н эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Э.Э-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүгчийн захирамжийг бүхэлд хянав.

 

11. Яллагдагчийн өмгөөлөгч Г.Б-ны хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулан энэ хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

12. Мөрдөгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтын “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”- г нотолсон байх,” гэж, энэ хуулийн 9.1 зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл ... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн “шинжилгээний байгууллага нь арван нэгдүгээр бүлэг буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус заасны дагуу хохирогч К.Е, П.З нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай  хуулиар хатуу тогтоож, үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг биелүүлээгүй байна.

13. Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжээчийн дүгнэлт гарсны дараа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй” гэж зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй байдаг.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М-н бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны  шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 536 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Гурав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.