| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 1839002280423 |
| Дугаар | 2025/ДШМ/59 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Б, Г.А, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/59
2025 11 11 2025/ДШМ/59
Ж.Э-, Б.Ц нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: прокурор: Б.Б, Г.А,
шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Т.Б, Б.Э /цахим/,
шүүгдэгч Б.Ц-н өмгөөлөгч: А.О /цахимаар/,
нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Э-н даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, иргэний хариуцагч Ц.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Э, А.О, Т.Б нарын давж заалдах гомдлоор, шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарт холбогдох ...дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2.1 Монгол Улсын иргэн,
2.2 Монгол Улсын иргэн,
3.1 Шүүгдэгч Ж.Э нь Хэнтий аймгийн ... сумын ... тосгоны захирагчаар ажиллаж байхдаа Хот тосгоны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хот тосгоны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг захирагч гүйцэтгэнэ, 17 дугаар зүйлийн 1-д “Хот, тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хөтөлбөрийг боловсруулан харьяалах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулна”, мөн хуулийн 3-т “Улсын ба орон нутгийн төсвөөс хот, тосгонд хуваарилсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна”, Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.4-д “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна” гэж заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2002 оны төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг 13.1.3-д эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.9-д “албан тушаалын хууль бус, шударга бус, явдалтай эвлэршгүй байх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйл: Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа төрийн албан хаагч дараах үүрэг хүлээнэ. 50.1.1-д “шударга өрсөлдөх, нөхцөлийг бүрдүүлэх, 50.1.2 төрийн ашиг сонирхлыг дээдлэх”, 50.1.3-д “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэснийг зөрчиж тус тосгоны захирагчийн ажлын албаны дарга Б.Ц-тэй бүлэглэн Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн ... сумын ... тосгоны ... 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний гишүүдэд нөлөөлж, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “Ү” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийж тус гэрээний 5.6-д “гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд санхүүжилтийг авах, ажлыг хугацаанд чанартай сайн хийнэ” гэх заасныг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 13, 27-ны өдрүүд болон мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаагийн үйлдлээр 40.000.000 төгрөг шилжүүлж буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
3.2 Шүүгдэгч Б.Ц нь Хэнтий аймгийн ... сумын ... тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.9-д “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг гэж заасан байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх”, 47.2.2-д “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 6.3. Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ” 26.2. “Тендер нээхэд тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд оролцох эрхтэй”, 26.4.Энэ хуулийн 26.2-т заасан этгээд, захиалагч байгууллагын төлөөлөгч энэ зүйлийн 26.3-т заасан тэмдэглэлд гарын үсэг зурна” 47.8-д Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна”, 2002 оны төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг хүлээнэ. 13.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, мөн хуулийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 13.1.9-д “албан тушаалын хууль бус, шударга бус, явдалтай эвлэршгүй байх” гэснийг зөрчиж Ж.Э-тай бүлэглэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн ...сумын ... тосгоны ... 10 тонн даацтай гүүрний барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “Ү” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулах нь хууль бус үйлдлийг мэдсээр байж санаатай нэгдэж үнэлгээний хорооны ахлагчийн үүргийг гүйцэтгэхдээ үнэлгээний хороог хуралдуулалгүй, тендерийн баримт бичгийг боловсруулаагүй, “Ү” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 40.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
4. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э, Б.Ц нарт холбогдох эрүүгийн ... дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ц, шүүгдэгч Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлж улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарын тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 9,792,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарт тус бүрт оногдуулсан 9,792,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарт мэдэгдэж, шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарт оногдуулсан эрх хасах ял, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарт оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хариуцагч Ц.Б-с 30,000,000 төгрөг, шүүгдэгч Ж.Э-с 5,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Ц-с 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт төлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Э, Б.Ц нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарын иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
6. Иргэний хариуцагч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Авлигатай тэмцэх газрын комиссар Тамир гэдэг залуу анхнаасаа буруу мэдээллийг буруу яриа сэдэвт үндэслэн Ж.Э, Н хоёр даргаас мэдүүлэг авч намайг иргэний хариуцагчаар татсан. Иргэний хариуцагч бол тухайн гүүрийг эвдэж гэмтээсэн машины жолооч байх ёстой. Гэтэл жолоочоо олж тогтоогоогүй. Манай компанийн ажилчдаас нэг ч мэдүүлэг авч хэргийн материалд оруулаагүй. Ж.Э-н ээжээс мэдүүлэг аваагүй. Б.Ц даргаас яагаад тууз хайчилж машин гаргасан талаар тодруулаагүй. Н дарга Ж.Э дарга хоёрын хооронд зөрчлөөс болж Авлигатай тэмцэх газар 40,000,000 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол “Ү” ХХК учруулсан мэт худал гүтгэлэг явуулсан. Бид 40,000,000 сая төгрөгөөр нь шинээр гүүр барьж дуусгаж арай амжаагүй байтал ийм байдалд оруулсан буруутай этгээдийг тогтоох. Уг хэргийг шинээр мөрдөн шалгаж, үнэн бурууг тогтоох хэрэгтэй байна. Бид 40,000,000 сая төгрөгийн санхүүжилтээр шинэ гүүр барьсан. Хуучин гүүр засварлаагүй. Ийм учир 30,000,000 төгрөгний төлбөр төлөх боломжгүй учиргүй байна...” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э, А.О нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Ж.Э, Б.Ц нар 2016 онд Хэнтий аймгийн ... сумын ... тосгонд ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон байдаг бөгөөд шүүгдэгч нарт аль ашигтай эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой. Шүүгдэгч нарыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх агуулгаараа эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль нь 2015 оны Эрүүгийн хууль билээ. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл хэмээн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тиймээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хууль нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт ороогүй байх үеийн Эрүүгийн хууль ба тус хэргийн шүүгдэгч нарын холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ талаар өмнө нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2021/ШЦТ/255 дугаартай тогтоолоор шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн шийтгэх тогтоол гарч байсныг дурдаж байна, мөн хавтаст хэрэгт байгаа. Гэтэл Хэнтий аймаг дахь Сум дундын Анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх асуудалтай холбоотой хэсгийг анхаарч үзэлгүй 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн юм. Шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэг ёстой байтал хэрэглээгүйн Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт буруугийн хэлбэрийг зэргийг нотолсон байхыг шаарддаг. Аливаа албан тушаалын гэмт хэргийн үндсэн шинжид тухайн албан тушаалтан өөрт хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсний үндсэн дээр өөртөө болон ойр дотны хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгож, ашиг хонжоо олох, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн байхаар хуульчилсан байдаг. Шүүгдэгч Ж.Э, Б.Ц нар гэмт хэрэг үйлдэж өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн зүйл байхгүй. Тендерт анх нэг ч компани санал ирүүлээгүй, дахин тендер зарлахад ганцхан компани санал ирүүлсэн нь аль нэг байгууллага, хувь хүнд давуу байдал олгоогүй болох нь тодорхой харагддаг. Шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийн сэдэлт зорилго байхгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдохгүй байхад 9 жилийн хугацаанд шалгаж байна. Шүүгдэгч Ж.Э, Б.Ц нар Монгол улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан эрхийн хүрээнд, Хэнтий аймгийн засаг даргын захирамжийг биелүүлж нийтийн тусын тулд гүүрийн ажлыг хийж гүйцэтгэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан байдаг. Тухайн гүүрийн ажлыг хийж хэрэгжүүлэх явдал нь орон нутгийн иргэдийн нэн тулгамдсан асуудал байсан ба тухайн гүүр барих төсвийг цаг хугацаанд нь ашиглаж чадахгүй тохиолдолд буцаан татах бодит байдал үүсчихсэн байсан мөн гүүрийн ажлыг хэрэгжүүлэх ажлыг эхний удаа зарлахад нэг ч аж ахуй нэгж оролцох санал ирүүлээгүй ба тендерт Ү ХХК-иас өөр ямар нэгэн аж ахуй нэгж саналаа ирүүлж байгаагүйг дахин дурдаж байна. Шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарт гэмт хэрэг үйлдэх нийгэмд аюултай гэмт сэдэлт зорилго байхгүй ба гэмт хэргийн субьектив талын шинж тогтоодохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт зорилго нотлогдохгүй байгаа. Иймээс Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарыг цагаатгаж өгнө үү...”гэв.
8. Шүүгдэгч Ж.Э-н өмгөөлөгч Т.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх нь тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ж.Э-г гэмт хэрэг үйлдсэн арга, түүний сэдэлт зорилгыг тогтоогоогүйгээс гадна хохирол, хор уршгийг ямар үндэслэлээр 40.000.000 төгрөг хэмээн шийдвэрлэсэн болохыг шийдвэрлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн нотолбол зохих байдлуудад сэдэлт зорилгыг зайлшгүй нотолж байж гэмт хэргийн тохирох зүйлчлэлээр зүйлчилдэг. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг тогтоогоогүй хэрнээ шууд Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд зааснаар буруутгаж буй нь үндэслэлгүй юм. Мөн хохирлыг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын 19 дүгээр талд хоёрхон өгүүлбэрээр шийдвэрлэсэн байх бөгөөд ямар нотлох баримт, үндэслэлээр хохирлыг тогтоосон болох нь ойлгомжгүй, хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Үнэхээр давуу байдал бий болгож гэж буруутгаж байгаа тохиолдолд хэдэн төгрөгөөр гүүр барьж, хэдэн төгрөгийг өөрийн хувийн хэрэглээнд зарцуулсан болохыг тогтоох нь хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлөх юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн саналын үндэслэл болгосон дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй. Зөвхөн шийтгэх тогтоолын 16 дугаар талд "... санал дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй, хэргийн зүйлчлэл хэргийн бодит Байдалтай нийцсэн гэж дүгнэсэн болно" гэж шийдвэрлэсэн дээрх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн болохыг илэрхийлж байна. Иймд Хэнтий аймгийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №2025/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү...”гэв.
9. Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Т.Б, Б.Э, шүүгдэгч Б.Ц-н өмгөөлөгч А.О нар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Э, Б.Ц нарын үйлдлийг цагаатгаж өгнө үү...”гэв.
10. Прокурор Г.А, Б.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
11. Шүүгдэгч Ж.Э-н өмгөөлөгч Б.Э, Т.Б, шүүгдэгч Б.Ц-н өмгөөлөгч А.О, иргэний хариуцагч “Ү” ХХК-ийн захирал Ц.Б нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт тогтооход үндэслэл болсон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлэхдээ нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулахын зэрэгцээ оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаагүй.
13. Шүүгдэгч Б.Ц нь Хэнтий аймгийн ... сумын ... тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа үнэлгээний хорооны ахлагчийн хувьд 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19, 26-28, 47, 48 дугаар зүйл болон Авто замын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсгийн “Авто зам, замын байгууламжийг барих засварлах, арчлан хамгаалах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд зохих журмын дагуу гэрээ байгуулж гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчин тендерийн баримт бичгийг бэлтгээгүй, үнэлгээний хороог хуралдуулаагүй, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх зэрэг хуульд заасан тендер шалгаруулах журмыг баримтлаагүйгээс 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн ... сумын ... тосгоны ... 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “Ү” ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж, улсын төсөвт 40,000,000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...төрийн сангаас 40.000.000 төгрөгийг “Ү” ХХК руу шилжүүлж чанарын шаардлага хангахгүй гүүр бариулсан үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ” гэх (4хх-207-208х),
- Иргэний хариуцагч “Ү” ХХК-ийн захирал Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тосгоны захирагчийн ажлын албаны дарга Ц-тэй уулзаж тендерийн баримт бичгийн материалаа бүрдүүлээд ажлын албанд өгсөн. 7 хоногийн дараа Ц утсаар яриад танай компани сонгон шалгарсан шүү, гэрээгээ байгуулаарай гэсэн. 2016 оны 06 сарын 02-ны өдөр тосгоны захирагчийн ажлын албан дээр очиж 40,0 сая төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулж 10-аас ажлаа гүйцэтгэж эхлэн 2016 оны 11 сард ажлаа дуусгасан. Ажил гүйцэтгэх гэрээний төсөв болох 40,0 сая төгрөгийг 3 удаагийн үйлдлээр хуваан компанийн Хаан банкны ... дугаартай дансаар авсан.” гэх (1хх-196-198х),
- Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2016 оны 05 сарын 16-ны өдөр захирагчийн тушаал гарч дээрх ажлыг худалдан авах ажиллагаанд ажлын хэсгийн ахлагчаар тамгын газрын дарга Б.Ц, нарийн бичгийн даргаар нийгмийн даатгалын байцаагч Ц.С, гишүүнээр төрийн сангийн төлөөлөгч М.М, гишүүнээр байгаль орчин хяналтын улсын байцаагч Б.Б болон миний бие /хүнс хөдөө аж ахуйн түшмэл/ нар нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо байгуулагдсанаас хойш үнэлгээний хороо хуралдаагүй, мөн тендерийн баримт бичгийг гишүүд боловсруулаагүй, тамгын газрын дарга Б.Ц нь сонинд зар тавьж, баримт бичиг боловсруулсан байсныг 2016 оны 05 сарын сүүлээр шуурхай хуралдааны үеэр мэдсэн. Хуралд тамгын газрын дарга Б.Ц нь худалдан авах ажиллагаанд “Ү” ХХК-ийн ганц материал ирсэн танилц гээд бид нарт танилцуулаад ямар нэгэн шийдвэр гараагүй, хурлын тэмдэглэл үйлдэгдээгүй дууссан юм. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Тамгын дарга Б.Ц нь үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг өмнөх жилийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр засаж хийгээд гарын үсэг зуруулсан. 2016 оны 11 сарын 04-ний өдөр гүүрний нээлтийн ажиллагааг зохион байгуулагдан хүлээн авсан байдаг бөгөөд тэр сардаа багтаж нурж унасан, ашиглах боломжгүй болсон.” гэх (1хх-201-202х),
- Гэрч Ц.С, М.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Үнэлгээний хороо байгуулагдсанаасаа хойш үнэлгээний хороо хуралдаагүй, мөн тендерийн баримт бичгийг гишүүд боловсруулаагүй.” гэх (1хх-203-206х),
- Шинжээч С.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тосгоны захирагч нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот захирамжаар гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж 2016 оны 05 дугаар сарын 19-ээс 27-ны өдрийн 09 цаг 00 минутанд тендерийг хааж, 10 цаг 00 минутанд тендер нээхэд “Ү” ХХК-ийн материал ирүүлснийг үзэж гэрээ байгуулахаар шийдсэн байна. “Ү” ХХК гүүрийн байгууламж барихад хэдэн төгрөгийн зардал гаргасан талаар нотлох баримт ирүүлээгүй тул улсын төсвөөс олгосон 40.000.000 төгрөгөө нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 1.Ү ХХК нь барилга, авто замын байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй. 2.Техник эдийн засгийн зураг төсөл хийгдээгүй. 3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийгээгүй. 4. Барилга байгууламжаа улсын комисст эцэслэн хүлээлгэн өгөөгүй. 5. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хууль зүйн дагуу хадгалж архивлаагүй зэрэг зөрчлүүд илэрснийг дүгнэлдээ бичсэн.” гэх (1хх-218-220х),
- Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор С.Ж-н 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 37/04/01 дугаартай дүгнэлт (1хх-212-217х),
- ...тосгоны захирагчийн албанаас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 15 сая төгрөгөгийг, 06 дугаар сарын 27-ны өдөр 15 сая төгрөгийг, 09 дүгээр сарын 29-ний өдөр 10 сая төгрөгийг тус тус “Ү” ХХК-д шилжүүлсэн төлбөрийн хүсэлт /1хх-61-63х/
- Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичиг (1хх- 43-60, 235-239, 3хх-43-86х),
- 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зөвлөмж болон 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /1хх-45,3хх-87-88х/
- ... тосгоноос 1,5 км орчимд байх эвдэрсэн мдон гүүрэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-76-82х),
- Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-07-096/360 дугаартай дүгнэлт (4хх- 45-47х) зэрэг болно.
14. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт “нийтийн албан тушаалтан” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн захиргааны удирдах албан тушаалтан;” гэж тус тус зааснаар төрийн захиргааны удирдах албан тушаалтан Б.Ц нь хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн зөвхөн хамтын зарчмаар шийдвэрлэх байсан асуудлыг дангаараа дур мэдэн шийдвэрлэж, гүүр барьж засварлах тусгай зөвшөөрөлгүй “Ү” ХХК-ийг ... модон гүүр барих гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулах зөвлөмжийг ... тосгоны захирагчид өгсөн үйл баримтад нийцүүлэн түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс хууль ёсны эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
15. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2016 оны 06 дугаар сард нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байсан бөгөөд түүнийг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 38,400,000 төгрөгөөс дээш хохирлын хэмжээ гарсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар улсын төсөвт онц их хэмжээний хохирол учирсан гэж үзэв.
16. Хуул тогтоогчоос 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.”гэсэн өөрчлөлт орсон тул шүүгдэгч Б.Ц-н үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх өнгөрөөгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу шүүгдэгчийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар татжээ. /2хх-30х/,
17. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,972,000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
18. Шүүгдэгч Ж.Э нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны захирагчаар ажиллаж байхдаа өөрийн захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороонд ... гүүр барих гүйцэтгэгч компанийг сонгон шалгаргуулах тендерийн үйл ажиллагааг явуулахад хууль бусаар хэрхэн, яаж нөлөөлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-7 дахь заалтын шүүгдэгч Ж.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.
19. Иргэний хариуцагч “Ү” ХХК-ийн барьсан гүүр нурж улсын төсөвт хохирол учирсан тул захирал Ц.Б-с 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ж.Э-н үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн 5 сая төгрөгийг шүүгдэгч Б.Ц-д нэмж нийт 10 сая төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар тогтов.
20. Иймд шүүгдэгч Ж.Э-н өмгөөлөгч Б.Э, Т.Б нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Ц-н өмгөөлөгч А.О иргэний хариуцагч “Ү” ХХК-ийн захирал Ц.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч Ж.Э-н өмгөөлөгч Б.Э, Т.Б нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Ц-н өмгөөлөгч А.О, иргэний хариуцагч “Ү” ХХК-ийн захирал Ц.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:
1.1. Тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ж.Э-н холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмсүгэй.
1.2 Тогтоох хэсэгт “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-7 дахь заалтын шүүгдэгч *******т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.” гэж нэмсүгэй.
1.3. Тогтоох хэсгийн 8 дахь заалтын “Иргэний хариуцагч Ц.Б-с 30,000,000 (гучин сая) төгрөг, шүүгдэгч Ж.Э-с 5,000,000 (таван сая) төгрөг, шүүгдэгч Б.Ц-с 5,000,000 (таван сая) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт төлүүлсүгэй.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хариуцагч Ү ХХК-ийн захирал Ц.Б-с 30,000,000 /гучин сая/ төгрөгийг, шүүгдэгч Б.Ц-с 10,000,000 /арван сая/ төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.” гэж өөрчилсүгэй.
1.4 Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Гурав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.