| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2026/00315/И |
| Дугаар | 317/ШШ2026/00490 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 317/ШШ2026/00490
2026 03 09 317/ШШ2026/00490
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: М ХХК,
Хариуцагч: Ц ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 224,277.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ц.Ц д холбогдуулан гэрээний үүрэгт 224,277.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ц.Ц нь М ХХК-тай 50874580, 44443585, 50942106 дугаартай Үйлчилгээний гэрээ байгуулан 85113410, 95760414, 99736963 дугаарыг ашиглаж эхэлсэн. Иймд нийт 224,277.45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ц нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 7,378 төгрөг төлсөн баримт, М ХХК-аас Д.Ариунтуяа нарт олгосон итгэмжлэл, 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 44443585 гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, М ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулгыг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяагийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ц.Ц гаас гэрээний үүрэгт 224,277.45 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлага 224,277.45 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,378 төгрөгийн тал хувь болох 3,689 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,689 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 3,689 төгрөгийг хариуцагч Ц.Ц гаас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлага 224,277.45 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,378 төгрөгийн тал хувь болох 3,689 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,689 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 3,689 төгрөгийг хариуцагч Ц.Ц гаас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА