| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/01046/И |
| Дугаар | 301/ШШ2026/00124 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 301/ШШ2026/00124
| 2026 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 301/ШШ2026/00124 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын Б багт оршин суух Л.Х/РД:ТГ....../-ын хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Уг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Х миний бие Д овогтой Утай 2009 онд танилцаж, улмаар үерхэж дотносоод бидний дундаас 2010 оны 07 сарын 04-нд том охин У.Э, 2012 оны 03 сарын 05-нд дунд охин У.Э, 2015 оны 04 сарын 08-нд бага хүү Х.Э нар төрсөн. Бид эхэндээ эвтэй найртай сайхан амьдарч байсан боловч эхнэр Д.У нь 2018 оны өвөл намайг 3 хүүхэдтэй минь хаяад явсан. Учир нь Ө суманд өөр эрэгтэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаад баригдсан юм. Биднийг хаяж явсны дараа би хойноос нь Д, С аймгаар хайж байгаад олж аваад гэртээ авч ирсэн боловч хоёр хоночхоод өөрийн ээжийгээ эргэчхээд ирий гэж хэлж яваад дахиад алга болчихсон. Түүнээс хойш хүүхдүүдтэй огт холбоо бариагүй. Надтай 3 жилийн өмнө нэг удаа холбоо барьж иргэний үнэмлэхээ авсан түүнээс хойш одоог хүртэл огт холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй учир хоёр охин ээжээрээ овоглодог. Эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй боловч уг үүргээ огт биелүүлдэггүй. Одоо миний бие гурван хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч түүний хаана оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Угийн одоо оршин сууж байгаа хаягийг олж тогтоох шаардлага үүсээд байх тул шүүхэд хүсэлтийн шаардлага гаргаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дийн У /РД:ГВ......../-ийн одоо оршин сууж байгаа хаягийг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас:
-А аймгийн Ө сумын Б багийн Засаг даргын тодорхойлолт,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа
-А аймгийн Ө сумын Б багийн Засаг даргын тодорхойлолт
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Уг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Д.Уд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргах гэсэн боловч Д.Угийн оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй нь хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтээр Д.У нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.
Хэрэгт авагдсан
-Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар Д.У нь иргэний бүртгэлд бүртгэгдсэн А аймаг Ө сумын Б багт бүртгэлтэй боловч уг хаягт оршин суудаггүй болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч овогт Дийн У/РД:ГВ........./-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Ч овогт Дийн У/РД:ГВ......./-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Уг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
/ Хүсэлт гаргагч Л.Х, утасны дугаар: 8....../
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР