| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/41590/И |
| Дугаар | 197/ШШ2026/05852 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2026/05852
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: *******,,лол,,,,/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,**************ын *********************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 553,722.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Ч. ******* нь " " банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 809 дугаар "Цахим зээлийн эрхийн гэрээ"-г цахимаар байгуулан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 140,000 төгрөгийн цахим зээл авч 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 9,570 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12,566.67 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12,566.67 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12,566.67 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12,566.67 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12,566.67 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12,566.67 төгрөгөөр тус тус 7 удаа сунгалт хийж үлдэгдэл зээл эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодсон. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор бүртгэлтэй дугаарын утсаар залгахад "Өнөө маргаашдаа төлнө, 2 сарын 5-нд зээлээ хаана, Цалин буухаар хаана, Хөдөө байна өнөөдөр хот орохоороо шилжүүлнэ" гэх мэт холбогдож 1461 хоногийн хугацаа хэтрүүлэн нь Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт: "Зээлдэгчийг зээл авах бүрт Nano Capital аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн Nano Capital аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно" гэх заалтыг зөрчсөн учир Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт"-ын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* миний бие ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 553,722.87 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 553,722.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үүрэгт 553,722.87 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэх тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,262 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 8,631 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 553,722.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,262 төгрөгийн 8,631 төгрөгийг улсын орлогод үлдээж, 8,631 төгрөгийг улсын орлогоос, 8,631 төгрөгийг хариуцагч Ч.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ