| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2026/00064/И |
| Дугаар | 301/ШШ2026/00148 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 301/ШШ2026/00148
|
301/ШШ2026/00148 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: А аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух Ө овогт Н-ийн Г /РД:...../-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал болон цэргийн албан хаасан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов. Хүсэлт гаргагч Н.Г шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Г нь ажиллаж байсан болон цэргийн албан хаасан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Г би 1984 оны ..... сарын 05-ны өдөр цэргийн албанд татагдан 3 жил цэргийн алба хааж, 1987 оны 06 сарын 22-ний өдөр халагдаж ирсэн.1987 оны .... дүгээр сарын 12-ны өдрөөс А аймгийн З Б А ангид нормчноор орж, нормчин жолоочоор ажиллаж байгаад, 1992 оны 1....2 дугаар сарын 29-нд ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх ажилласан цаг хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас орсон гарсан тушаалыг Нийгмийн даатгалын байгууллага архиваас авчир гэсэн ба архиваас тушаал авахад ажлаас чөлөөлсөн тушаалд миний эцгийн нэрийг Н гэж буруу бичсэн, мөн нормчноор болон жолоочоор ажилласан цаг хугацаа тодорхойгүй зэргээс шалтгаалан дээрхи хугацаанд ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Мөн .... оны 06 сарын 05-ны өдрөөс 1987 оны ... сарын 22-ны хооронд Ардын армийн 152 дугаар ангид цэргийн алба хаасан ба уг алба хаасан хугацааг лавлагаагаар авахад миний эцгийн нэрийг цэргээс халах тухай тушаалдаа Ж гэж ташааруулан бичсэн, энэ хугацааг нийгмийн даатгалын байгууллага иргэний бүртгэлд байгаа эцгийн нэртээ зөрж байгаа тул шүүхээр тогтоолго гэсэн. Шүүхээр ажилласан байдал болон цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой. Иймд Ө овогт Н-ийн Г /РД: ...../-ийн 19.. оны ... дүгээр сарын 12-ны өдрөөс А аймгийн З Б А ангид нормчноор ажилд орж, 1992 оны ..... дүгээр сарын 26-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаад А аймгийн З Б А конторын даргын тушаалаар хугацаанд байсан байдлыг тогтоож, Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны ..... дугаар сарын 05-ны өдрийн ..... дугаар тушаалаар цэргийн албанд татагдан Ардын армийн 152 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ..... дүгээр тушаалаар 1987 оны 06 сарын 22-ны өдөр ...... дугаартай цэргийн батлахтай халагдсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Н.Г-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г нь 1985-1987 оны хооронд цэргийн алба хаасан. Халагдаж ирээд Н-ийн Г нь З Б А ангид анх нормчноор ажилд орж байсан бөгөөд өөрөө жолооч мэргэжилтэй тул ажиллаж байх хугацаанд жолооч болсон. Ингээд 1992 оны ..... дугаар сарын 26-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан юм. Н-ийн Г-ийн хөдөлмөрийн дэвтэр байдаг боловч хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн орсон гарсан тушаал байхгүй, мөн зарим он сар нь дутуу бичигдсэн байдаг. Мөн цэргийн албан хаасан лавлагаа нь овог нэр зөрчилтэй байгаа. Үүнээс үүдэн шүүхэд хүсэлт гаргасан юм. Н.Г өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор зорилгоор хүсэлт гаргасан гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Н.Г-ийн ...... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт:
- Архангай аймгийн Төрийн Архивын хэлтсийн 2025 оны ..... дугаар сарын 23-ны өдрийн 781 дугаар тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа З Б А ангийн 1988 Авто 1990 1991 онуудын баримтыг шүүн үзэхэд Н-ийн Г т холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- Авто замын ерөнхий газрын Архангай З Б А ангийн даргын 1989 оны Н... сарын 17-ны өдрийн ...... дугаар “Амралтын хувиар батлах тухай” тушаалд: Тус байгууллагын ажилчин албан хаагчдын 1989 оны ээлжийн амралтыг ажилчдын өөрсдийн нь санал, ҮЭ-ийн хорооны хуваарийн дагуу хавсралтаар баталсугай, тушаалын хавсралтад Г -1988 оны хэдэн сард амарсан-11, 1989 оны хэдэн сард амарсан-9 гэсэн,
- Зам тээврийн яамны харьяа А аймгийн З Б А конторын даргын .... оны 12 дугаар сарын 29-ний өдрийн .... дугаар “ажлаас чөлөөлөх ба ажилд авсан сэргээн тушаал гаргах тухай” тушаалд ... 1. Жолооч НН овогтой Г нь өөрийн хүсэлтээр Т суманд шилжин ажиллах болсон учир 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн,
конторын даргын 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ..... дугаар “Ажилд авах тухай” тушаалд ... 1. Захиргааны зөвлөлийн .... оны II-р сарын 12, 16ны өдрүүдийн хур- лын протоколуудыг үндэслэн Ж овогтой Ө, Г овогтой А, Д овогтой Т Н. Г нарыг АРХИВЫН ТАСАГ 1987 оны .... сарын 12-ны өдрөөс Н овогтой Б, Бал- HCHA дан овогтой А нарыг 1987 оны 02 сарын 17-ны өдрөөс эхлэн нормчноор авч ажиллуулсугай гэсэн,
татлагын комиссоос цэргийн албанд татагдав. АА-ийн .... дугаар ангийн захирагчийн 1987 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ..... тушаалаар хугацаа дууссан тул бэлтгэлээр халж Архангай аймагт явуулав гэсэн,
хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Н (Жамсрандорж)-ийн Г БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн .... дугаар тушаалаар Архангай аймгаас ..... өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн ... дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр ..... дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Н.Г-ийн 1993 оноос 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ..... тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/ гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны .... оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2026 оны 01 сарын 16-ны өдрийн .. тоот лавлагаанд: Архангай аймгийн Ц хот, хот маягийн суурин газар оршин суух, Х Ё, тэргүүлэгч өөрөө, 30 настай, эрэгтэй, сэргийлэгч, Д-ийн Т, эхнэр, 28 настай, эмэгтэй, орос хэлний багш, ...Н-ийн Г хамааралгүй, эрэгтэй, 23 настай, нормчин гэсэн,
- Батлан хамгаалахын төв Архивын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн .....
хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Н (Жамсрандорж)-ийн Г БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн .... дугаар тушаалаар Архангай аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн .... дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн ..... дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр .... дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
- Цэргийн албанд тэнцэгчдийн анкетад: Н-ийн Г , 1965 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эцэг Н, эх Д, Хотонт сум, хэдэн оноос хаа ямар ажил хийж байсан-үгүй гэсэн,
- Н.Г-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягтад: Архангай Цэцэрлэг хот, Н-ийн Г , 1965 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, мэргэжил-жолооч, ажилладаг байгууллага-зам ангид, эрхэлдэг ажил-ээлжийн жолооч, эцэг Н, эх Д, ажилд орсон 1987 он, оршин суух Цэцэрлэг хот, 1988.11.23 гэсэн,
- Н.Г-ийн хаягийн хуудсанд: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Улаан толгой хороолол, Н-ийн Г , 8 жилийн 8 дугаар ангид сурагч, 1982.06.19 гэсэн,
- Н.Г-ийн ХААТР-15 маягтад: Архангай Т сум, Н-ийн Г , халх, гэрлээгүй, ажилладаг байгууллага-суман баг, эрхэлдэг ажил жолооч, 1986.11.18 гэсэн,
- Н.Г-ийн иргэний үнэмлэх авах ХААТР-21/А/ маягтад: Н-ийн Г , Архангай Төвшрүүлэх сум, гэр бүлийн байдал-гэрлэсэн, он-1991 гэсэн,
- Н.Г-ийн биеийн давхцахгүй өргөдөл ИУБ-31/А/ маягтад: Н-ийн Г , халх, Архангай Т сум, Суман 4 дүгээр баг гэсэн,
2.3 Хүсэлт гаргагч Н.Г-ийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд болох
- Гэрч Н.Ж-ийн шүүхэд өгсөн “Намайг Н-ийн Ж гэдэг. Би Н.Г-ийн төрсөн дүү байгаа юм. Манай аавыг Н гэдэг. Бид эхээс долуулаа. Н.Г ийг овог нэрийн зөрчилтэй байсан талаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох гээд бичиг баримтаа хөөцөлдөж байх үед нь мэдсэн. Яагаад Г ийн овгийг цэргийн бүртгэл болон ажиллаж байх хугацааных нь тушаал дээр Намсрай болон Жамсрандорж гэж бичсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үеийн ажил хариуцаж байсан ажилтны алдаа гэж бодож байна. Миний төрсөн ах дүү нарыг Н.Г , Н.Э, Н.С, Н.Ж, Н.Ж, Н.М, Н.Б гэдэг. Бүгд эцэг болох Н-оор овоглодог. Өөр овог нэрийн зөрчил гарч буруу бичигдсэн зүйл байхгүй. Манай аавыг хүмүүс Н, болон Н багш гэж дууддаг байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч П.Б-ын шүүхэд өгсөн “Би ... онд 8 дугаар анги төгсөөд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд элс.эн ороод 1977 онд төгссөн. Сургуулиа төгсөөд 1977 оны 06 дугаар сараас эхлэн 1979 оны .... дугаар сар хүртэл А аймгийн Т сумын мал эмнэлэгт синтарчнаар ажиллаж байсан. Ингээд ажиллаж байгаад 1986 оны .... дүгээр сарын 23-ны өдрөөс А аймгийн З Б А ангид бичиг хэргээр 2016 он хүртэл ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед буюу 1987 онд Н.Г нормчноор ажилд орж байсан. Нормчноор ажиллаж байгаад жолооч болсон. Н.Г нь миний санаж байгаагаар 1992 оныг дуустал буюу 5,6 жил ажилласан. Н.Г-ийн эхнэр А аймгийн Т суманд ажиллахаар болсон тул ажлаасаа гарч байсан. Н.Г 1987 оноос 1992 оныг дуустал ажиллаж байх хугацаандаа өөр газар руу шилжин ажиллаж байгаагүй бөгөөд тасралтгүй ажиллаж байсан. Би 1987 оноос эхлэн хамт ажиллаж байсан тул түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Тухайн үед А аймгийн З Б А ангийн даргаар Ц нягтлангаар нь Б гэдэг хүмүүс ажиллаж байсан. Манай байгууллагад Ц Г , Н-ийн Г гэдэг 2 адил нэртэй хүн байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
- Гэрч Л.Н-ийн шүүхэд өгсөн “Би 8 жилийн сургуулиа төгсөөд 3 жилийн цэргийн албыг хааж, 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн З Б А ангид жолоочоор 1999 он хүртэл ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед буюу 1987 онд Архангай аймгийн Ө сумын зуун модны даваанд зам тавьж байхад Н.Г Архангай аймгийн З Б А ангид нормчноор ажилд орж байсан. Удалгүй Н.Г ээлжийн жолооч болсон. Манай ээлж өглөөний 06 цагаас өдрийн 15 цаг хүртэл, 15 цагаас оройны 22 цаг хүртэл байдаг байсан. Н.Г надтай зил 130 самосвал гэх машины ээлжийн жолоочоор ажиллаж байсан. Н.Г миний санаж байгаагаар 6,7 жил ажилласан Архангай аймгийн З Б А ангид ажилласан байх. Би яг хэдэн онд ажлаасаа гарсан талаар санахгүй байна. Би Н.Г тэй нэг ээлжид ажиллаж байсан тул түүнийг 1987 оноос эхлэн 6,7 жил Архангай аймгийн З Б А ангид ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Зун нь замынхаа ажлыг дуусгачхаад байгууллага хүмүүсээ өөр бусад ажилд хуваарилдаг байсан. Би үндсэн жолооч байсан тул өөр ажил хийдэггүй байсан. Би Г ийн аавыг нь сайн мэднэ. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сургуульд физик, математикийн багш Намсрайдорж гэдэг хүн байсан” гэх мэдүүлэг
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Г-ийн А аймгийн З Б А анги /контор/-т 1987 оны ... дүгээр сарын 12-ны 1992 оны .... дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нормчин, жолоочоор ажиллаж байсан байдал, мөн 1984 оны ... дугаар сарын 05-ны өдөр цэргийн албанд татагдан Ардын армийн 152 дугаар ангид цэргийн алба хааж, 1987 оны ... сарын 22-ны өдөр ..... дугаартай цэргийн батлахтай халагдсан болохыг тогтоолгох хүсэлтүүдийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Авто замын ерөнхий газрын Архангай З Б А ангийн даргын 1989 оны 01 сарын 17-ны өдрийн ..... дугаар “Амралтын хувиар батлах тухай” тушаал,
- Зам тээврийн яамны харьяа А аймгийн З Б А конторын даргын 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар “ажлаас чөлөөлөх ба ажилд авсан сэргээн тушаал гаргах тухай” тушаал,
конторын даргын 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар “Ажилд авах тухай” тушаал,
хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2026 оны 01 сарын 16-ны өдрийн .... тоот лавлагаа,
- Батлан хамгаалахын төв Архивын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн .....
хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн албанд тэнцэгчдийн анкет,
- Н.Г-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягт,
- Н.Г-ийн ХААТР-15 маягт,
- Н.Г-ийн иргэний үнэмлэх авах ХААТР-21/А/ маягт,
- Н.Г-ийн биеийн давхцахгүй өргөдөл ИУБ-31/А/ маягт,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Н.Ж, П.Б, Л.Н нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Н.Г нь А аймгийн З Б А анги /контор/-т 1987 оны 11 дүгээр сарын 12-ны 1992 оны .... дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нормчин, жолоочоор ажиллаж байсан байдал, мөн 1984 оны ... дугаар сарын 05-ны өдөр цэргийн албанд татагдан Ардын армийн 152 дугаар ангид цэргийн алба хааж, 1987 оны ... сарын 22-ны өдөр .... дугаартай цэргийн батлахтай халагдсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Н.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ө овогт Н-ийн Г ийн А аймгийн З Б А анги /контор/-т 1987 оны .... дүгээр сарын 12-ны 1992 оны .... дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нормчин, жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Өндөр овогт Н-ийн Г ийг 1984 оны ..... дугаар сарын 05-ны өдөр цэргийн албанд татагдан Ардын армийн .... дугаар ангид цэргийн алба хааж, 1987 оны .... сарын 22-ны өдөр .... дугаартай цэргийн батлахтай халагдсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН
|
|