| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/01073/И |
| Дугаар | 301/ШШ2026/00161 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 301/ШШ2026/00161
301/ШШ2026/00161
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .... дүгээр хороо, Ю гудамж-28, М цогцолборт байрлах “М ” ХХК /...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн И сумын Т, ..... дугаар баг, Х ..... тоотод оршин суух Б овогт Ч-ийн Г /ИБД:.........../-т холбогдох
834,930.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 110,686.31 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 665,969.05 торгууль 58,275 төгрөг, нийт 834,930.36 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч овогтой Г миний би М ХХК-ийн нэхэмжилсэн 834,930.36 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би 834,930.36 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлттэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч овогтой Г нь .... тоот гэрээний үлдэгдэл 834,931 төгрөгийг 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн байх тул
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ” ХХК нь хариуцагч Ч.Г-т холбогдуулан нийт 834,931 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 834,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 24,588 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 12,294 төгрөг, хариуцагч Ч.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 12,294 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М ” ХХК–ийн нэхэмжилсэн 834,931 төгрөгийг хариуцагч Ч.Г нь 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 24,588 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 12,294 төгрөг, хариуцагч Ч.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 12,294 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ч.Г сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН