| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Билгүүн |
| Хэргийн индекс | 183/2024/01607/И |
| Дугаар | 192/ШШ2026/02492 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/02492
2026 03 05 192/ШШ2026/02492
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ....... даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.БНХАУ-ын иргэн ......-иудад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,453,425,881.52 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлага болох ...... төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж, хариуцагч БНХАУ-ын иргэн ....... нар нь нэхэмжлэлийн шаардлага болох ..... төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ....... төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ...... төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ...... төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ...... төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ..... төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ..... төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ....... төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ....... төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ...... төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...... төгрөгийг нэхэмжлэгчийн ..... дахь ...... тоот дансанд тус тус төлөх бөгөөд дээрх хуваарийн дагуу төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд ..... Ипотекийн гэрээнд заасан ....... тоот улсын бүртгэлийн дугаартай ...... өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил /17010/, чингисийн өргөн чөлөө гудамж ..... байр ... дугаар давхар ..... тоотод байршилтай 142.6 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр, ...... дугаар Барьцааны гэрээнд заасан ..... ГХОХХК-ийн өмчлөлийн ...... маркийн ..... улсын дугаартай авто ачигч, ....... маркийн ...... улсын дугаартай авто ачигч барьцаа хөрөнгөөр тус тус хангуулах болон хууль тогтоомжид заасан журмын дагуу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр талууд харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,471,044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БНХАУ-ын иргэн ........ нараас улсын тэмдэгтийн хураамжид 7,495,280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ......-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БИЛГҮҮН