| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2023/02052/И |
| Дугаар | 192/ШШ2026/02125 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2026/02125
2026 02 25 192/ШШ2026/02125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** нарт холбогдох
2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******т олгосон итгэмжлэлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, тус итгэмжлэлийн үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7023 дугаар орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ******* дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б байрны 4 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай тоот гэрчилгээний дугаартай ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: **** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч , ******* нар нь өөрсдийн өмчийг бусдад шилжүүлэх, барьцаанд тавих зөвшөөрлийг ямар нэгэн арга хэрэгслээр дамжуулан хариуцагч *******т итгэмжлэл олоогүй энэ талаар анхнаасаа огт мэдээгүй байсан юм. Нэхэмжлэгч Америкийн нэгдсэн улсад сүүлийн 20 гаруй жил ажиллаж амьдарч байгаа. Итгэмжлэл олгогдсон цаг хугацаанд нэхэмжлэгч нь Америкийн нэгдсэн улсад байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *******т олгогдсон итгэмжлэлийн талаар мөн адил анхнаас нь огт мэдээгүй бөгөөд тухайн итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй юм. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэл дээр нэхэмжлэгч *******, нарын гарын үсгийг дурайлган зурсан байна. 2 Хариуцагч *******, нар нь дундаасаа хүүхдүүдтэй, гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч нар юм. Хариуцагч нар нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *******т олгогдсон итгэмжлэлийг анхнаасаа зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хууль бус хэлцэл гэдгийг мэдэж байсан. Хариуцагч нар нь дээрх итгэмжлэлийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн №7023 дугаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хоорондоо байгуулж, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б-4 тоот хаягт байрлалтай, 40 м.кв, 3 өрөө орон сууцын өмчлөх эрхийг хариуцагч т шилжүүлсэн байна. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******т олгосон итгэмжлэлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл мөн болохыг, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №:7023 дугаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ******* дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б-4 тоот хаягт байрлалтай, 40 м.кв, 3 өрөө орон сууцын зориулалттай, тоот гэрчилгээний дугаартай, ******* тоот бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ. нотариатч буюу хариуцагч нас барсан. Түүнтэй холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөөд , ******* нарт холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *******т олгосон итгэмжлэлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн талаар тогтоолгох тухай хэлэлцэх харагдаж байгаа юм. 2-т нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр *******, нар нь хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 7023 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах. 3-д маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө буюу ******* дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б байрны 4 тоот хаягт байрлах 40 м.кв 3 өрөө орон сууцыг буцааж нэхэмжлэгч нарт шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан. Маргаан бүхий эд хөрөнгө нь нэхэмжлэгч нарын дундын дунд өмчлөл байгаа. Надтай уулзагч , ******* нарын зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг *******т итгэмжлэл өгөөд шилжүүлсэн байгаа. ******* нь цаашаагаа шилжүүлсэн. Нэхэмжлэгч , ******* нар нь өөрсдийн өмчийг бусдад шилжүүлэх зөвшөөрөл ямар нэгэн хэрэгсэл, арга хэрэгсэлд өгөөгүй. Энэ дээр байгаа , ******* нар нь өөрсдийн өмчийг бусдад шилжүүлэх, барьцаанд тавих зөвшөөрлийг өгөөгүй. Тэр итгэмжлэлийг ерөөсөө олгоогүй юм. Энэ хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан ын Монгол Улсын хил хамгаалах Ерөнхий газраас хилийн лавлагаа, итгэмжлэл олгочихсон. Олгогдсон хүрээнд Монгол Улсад байгаа юм уу гэдгийг би мэдэж болно. Өөрчилсөн шаардлагаа дэмжиж байна. Эхний нэхэмжлэлийн итгэмжлэл олгосон дээр , ******* нар нь итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй. нь тухайн үед Америкийн нэгдсэн улсад байсан. ******* нь гарын үсэг зураагүй. Тэр зураагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд дээр байгаа. Монголын хуульчдын холбооноос, өмгөөлөгчдийн холбооноос ирсэн баримтуудаар гарын үсэг нь өөр байгаа юм. Энэ итгэмжлэл дээр , *******ын гарын үсгийг зүгээр ******* гээд биччихсэн байна. Тэгэхлээр нэхэмжлэгч ******* нь өөрөө гарын үсгээ зурдаг. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн н.Дашцэдэн нотариатчийн олгосон итгэмжлэл нь 2 өөр байгаад байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нэг нь болохоор барьцаанд зарах эрхтэйгээр олгосон. Нөгөөх нь худалдах, худалдан авах эрхтэй гээд олгочихсон 2 өөр итгэмжлэл байгаа юм. Хавтаст хэргийн 5 дугаар талд Америкт байсан хилийн лавлагаа байгаа. Энэ гэдэг хүнд нэг ч удаа мэдэгдээгүй. Хууль дээр заасан дундын өмчлөлийн дүрэм гээд би бичгээр зөвшөөрөл авна. Нотариатаар ирүүлсэн итгэмжлэл авах ёстой гэдэг нь ерөөсөө итгэмжлэл олгоод зөвшөөрсөн юм байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл буюу 56.1.8-д хуулиар тогтоосон хэлцлийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. ******* тайлбартаа: , ******* хоёр 1991 оноос хойш гэр бүл байсан. Манай охин хүү хоёр гадаадад амьдардаг юм. Хүүгийн байрыг энэ хоёр сумаар хотод орж ирэхэд *******ыг орох оронгүй, амьдрах газаргүй байна гэхээр нь суулгачихсан. Тэд нар амьдарч байгаад яваад өгсөн. Тэр дээр бас эднийд талууд өөрөө дүгнэлтэд боловсруулсан. Тэгсэн чинь энэ байрыг барьцаанд тавиад, мөнгө авчихсан асуудал гарч байсан. Энэ асуудлыг бид хоёр огт мэдээгүй. Тэгээд одоо энэ орон гэрийг өөрөө анхны нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа юм. Нэхэмжлэгч *******гаас тайлбартаа: бол миний төрсөн дүүгийн хүүгийн бэр. Бид нар ах дүүгийн холбоотой хүмүүс. Олон хүүхэдтэй явцын дундаа манай байрыг буюу бид хоёр байраа зарсан ч яах вэ гэсэн бодолтой байгаад энэ хоёр манай байрыг авъя гэж байсан. Тэгэхээр нь өөрсдийн дүү нар юм чинь ав гэж бодож байсан юм. Тэр байр цаашаагаа тэгснийг мэдэхгүй явж байгаад сүүлд нь мэдсэн. Санамсаргүй ТҮЦ машинаас лавлагаа авах гэсэн чинь гарч ирэхгүй байсан. Би өөрөө бодохдоо 3-ын 3 хүний нэртэй болохоор тэр итгэмжлэх гэдэг юмыг сайн ойлгоогүй зурсан. Тэрийг цааш нь тэгж дамжуулж цааш нь шилжүүлж болдог гэдгийг би өөрөө ерөөсөө мэдэхгүй байсан. Тэгээд 3 хүн байдаг юм чинь байрны ордер шилжүүлэхэд чинь бүгдийг нь дууддаг, очих ёстой юм чинь тийм юм болно гэж бодохгүй явж байсан гэв.
2.Хариуцагч , ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарт холбогдолтой уг хэрэгт би маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ. Хариуцагч ******* миний бие нэхэмжлэгч *******, *******, нарын нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, ******* би маргах зүйлгүй. Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарт холбогдолтой уг хэрэгт ******* би маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3.Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл/хх1-3/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага/хх 60-61, 145-147, 190-192/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх-4, 62, 193/, Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/4в/188 дугаар тодорхойлолт/хх 5/, итгэмжлэл/хх 6-8/, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэл/хх 9/, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7023 дугаар Орон сууц худалдах, худалдах авах гэрээ/хх 10/ зэрэг нотлох баримтыг,
Хариуцагч талаас: Хариу тайлбар/хх 49-50, 225/, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэл/хх 249/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар: Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13/7720 дугаартай албан бичиг/хх104/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13/9192 дугаартай албан бичиг/хх109/, *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 684 дугаар албан бичиг, хавсралтын хамт/хх154-156/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3/5009 дугаартай албан бичиг, хавсралт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нас барсны лавлагааны хамт/хх157-160/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14/5025 дугаартай албан бичиг/хх162/ зэрэг нотлох баримт бүрсэн байна.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч *******, *******, нар анх хариуцагч /нотариатч/-д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад , ******* нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, нотариатч гийн үйлдлээр *******т олгосон 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7023 дугаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн боловч хариуцагч нас барсан үндэслэлээр түүнээс татгалзан хариуцагч , ******* нарт холбогдуулан сүүлийн байдлаар 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *******т олгосон итгэмжлэлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, тус итгэмжлэлийн үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7023 дугаар орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ******* дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б байрны 4 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай тоот гэрчилгээний дугаартай ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг даалгуулах тухай болгон өөрчилсөн./хх 158/
5.Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Дараах үйл баримтууд тогтоогдов.
6.1.Талууд маргаан бүхий ******* дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б байрны 4 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай тоот гэрчилгээний дугаартай, ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар нэхэмжлэгч *******, *******, нар байсан боловч өмчлөгч нараас *******т худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөх эрх олгосон гэх 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр ******* нь тэй 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах 7023 дугаартай гэрээг байгуулан өмчлөх эрхийг ийн өмчлөлд шилжүүлсэн, түүнээс хойш тус орон сууц хариуцагч болон ******* нарын эзэмшил ашиглалтад байсан гэх боловч одоогоор нэхэмжлэгч тал өөрсдийн эзэмшилд авсан ашиглаж байгаа гэх тайлбар гаргасан, дээрх үйл баримтын талаар маргаагүй./ХХ33, 35-64/
6.1.Маргаан бүхий орон сууц нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан болох нь талуудын тайлбараар тогтоогддог.
6.2.Өөрөөр хэлбэл тус орон сууцыг нотариатч гээс 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлээр зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээ хийх, барьцааны болон барьцаалбарт гарын үсэг зурах, үл хөдлөхөд барьцаалбарыг бүртгүүлэх, хүлээн авах, уг үл хөдлөх хөрөнгө бусдын барьцаанд байгаа болон үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн талаар лавлагаа СБД-ийн бүртгэлийн хэлтсээс авах эрхийг *******, , ******* нараас *******т олгосон байжээ./хх 9, 249/
Гэтэл дээрх итгэмжлэл хэрэгт авагдахдаа 2 янзаар авагдсан нэхэмжлэгч талаас гарган хавтаст хэргийн 9 дүгээр талд гарган өгсөн итгэмжлэлийн бичвэрийн хэсгийн төгсгөлд ...эрхийг олгож байна. гэх хэсгийн араас гараар худалдах худалдан авах гэрээнд төлөөлөх эрхийг нэмж бичсэн байдалтай итгэмжлэл авагдсан. Хавтаст хэргийн 249 дүгээр талд авагдсан итгэмжлэлд уг гар бичвэр байхгүй байдалтай хавтаст хэрэгт авагдсан байдаг.
6.3.Одоо дээрх итгэмжлэлд үндэслэн өмчлөх эрх ийн нэр дээр шилжсэн гэх үйл баримт тогтоогдсоныг талууд маргахгүй байна.
6.4.Тухайн үед нотариатч гийн үйлдлээр *******т олгосон итгэмжлэлд гараар бичгийн хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөх гэсэн утгатай үгийг нэмж бичин хуурамч итгэмжлэл олгосон, итгэмжлэлд *******, *******, нар гарын үсэг зураагүй, итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн гарын үсгийг дуурайлган зурсан, итгэмжлэл олгох хугацаанд Монгол улсад байгаагүй Америкийн Нэгдсэн Улсад байсан тул итгэмжлэл олгох боломжгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласныг хариуцагч болон ******* нар хүлээн зөвшөөрч маргасангүй. Өөрөөр хэлбэл итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэдгээ хэн аль хүлээн зөвшөөрдөг тул уг үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байна./хх 5/
Нэхэмжлэгч тал уг итгэмжлэлд *******ын гарын үсэг зурагдаагүй, хуурамч хэмээн марган хэд хэдэн удаа шинжээч томилуулсан боловч шинжилгээний объект хуулбар байдалтай гэж шинжээч үзэн дүгнэлт гаргах боломжгүй гэх агуулгаар татгалзсан байдаг.
Хариуцагч нар энэ үйл баримтын талаар маргаагүй, итгэмжлэл хуурамчийг хүлээн зөвшөөрчээ.
6.6.Иймд *******, *******, нараас *******т олгосон итгэмжлэл хуурамч болох нь тогтоогддог, нэхэмжлэгч тал анх хариуцагчаар Чингэлтэй дүүргийн нотариатч г уг итгэмжлэлтэй холбогдуулан хариуцагчаар татан оролцуулсан боловч хариу тайлбар гарган өгөөгүй байсаар өвчний учир 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нас барсан./хх 158/
7.Хариуцагч , ******* нар анх итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн шаардлагыг ч мөн адил хүлээн зөвшөөрч маргадаггүй.
8.Иргэний хуулийн 128 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө захиран зарцуулах адил тэгш эрхтэй, ингэхдээ гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн харилцан тохиролцож бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авахаар заасан, уг зөвшөөрлийг аваагүй хуурамчаар итгэмжлэлийг үйлдсэн бол хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байх ба тус маргаж буй итгэмжлэл хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахаар байна.
9.Уг хэлцэл буюу итгэмжлэлд үндэслэн орон сууц өөр өмчлөгчид өмчлөх эрх шилжжээ.
10.Энэ үйл баримтаас дүгнэвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан тул хүчин төгөлдөр бус итгэмжлэлээс эхлэлтэй 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7023 дугаар орон сууц худалдах худалдан авах гэрээ ч мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахаар байна.
11.Эндээс үзвэл итгэмжлэл, уг хэлцэлд оролцсон талуудын хэн аль нь итгэмжлэлийг хууль ёсоор хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй учраас итгэмжлэл болон орон сууцны өмчлөх эрх шилжүүлсэн тухай хэлцлийг байгуулсан гэж үзэхгүй, итгэмжлэлд гарын үсэг хуурамчаар зурсныг өмчлөгчийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхгүй, Монгол Улсад байгаагүй учир уг хэлцлүүдийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулахаар нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.
12.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг ойлгоно. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөхийг шаардах эрхтэй. Түүнчлэн, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.
13.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасныг баримтлан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, мөн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *******т олгосон итгэмжлэлийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болохыг тогтоож, тус итгэмжлэлийн үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7023 дугаар орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг мөн тогтоож, ******* дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б байрны 4 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай тоот гэрчилгээний дугаартай ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг нэхэмжлэгч *******, *******, нарт шилжүүлэхийг хариуцагч , ******* нарт даалгаж шийдвэрлэв.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518.550/70,200+70,200+70,200+307,950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 518.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******, *******, нараас 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******т олгосон Итгэмжлэл, тус итгэмжлэлийн үндсэн дээр *******, нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан 7023 дугаар Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ******* дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б байрны 4 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай тоот гэрчилгээний дугаартай, өмчлөх эрхийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******, *******, нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч , ******* нарт даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******, нараас 518,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******, нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах болон хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан болон хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***