2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/10505

 

 

 

 

 

 

 

 

2025 12 08 192/ШШ2025/10505

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хэсэг, *байр, * тоотод оршин суух, */-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, *ийн гудамж, * хотхон, * дүгээр байр, *тоотод оршин суух, *

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хан түшээ хотхон, * дүгээр байр, * тоотод оршин суух, */ нарт холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 66,175,673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, нарийн бичгийн дарга * нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Анх миний бие * нь өөрийн өмчлөлийн * тоот, зоорийн давхрын *тоот, орон сууц, авто зогсоолын зориулалттай, *талбайтай, 5 өрөө, тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, бүрэн тавилгын хамт хариуцагч нарт хөлслүүлэхээр харилцан тохиролцож, 2017 оны 09 сарын 20-ны өдөр "Орон сууц хөлслөх гэрээ"-г 1 жилийн хугацаагаар байгуулж, сарын 2,500,000 төгрөгөөр, мөн орон сууцны ашиглалтын зардал /СӨХ, тог, ус, дулаан гэх мэт/-ыг хөлслөгч буюу хариуцагч нар нь хариуцан төлөхөөр тус тус гэрээнд заасан. Энэхүү гэрээний дагуу хөлслөгч *болон түүний нөхөр * нар нь 2025.01.29-ний өдрийг хүртэл амьдарсан бөгөөд гэрээний хугацааг бидний хооронд амаар хэлэлцэн тохиролцож, сунгаж ирсэн ба энэ хугацаанд бидний зүгээс амаар харилцан тохиролцсоны дагуу орон сууцыг хөлслөх төлбөрт тодорхой өөрчлөлт орж, хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлж байсан. Тухайлбал 2020 онд Коронавирус цар тахал гарч, хөл хорио тогтоож байсантай холбоотойгоор нэг сарын төлбөр буюу 2,500,000 төгрөгийн төлбөрөөс бүрэн чөлөөлсөн, мөн 2021 оны 01 дүгээр сараас эхлэн, 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нэг сарын төлбөрийг 2,200,000 төгрөгөөр тооцохоор болж, буруулан тооцож байсан ба 2024 оны 01 дүгээр сараас эхлэн 2025.01.29-ний өдрийг хүртэл хугацаанд нэг сарын төлбөрийг 3,800,000 төгрөгөөр тооцохоор тус тус харилцан тохиролцсон.

Гэтэл хариуцагч нар нь орон сууцны хөлслөх гэрээний үүргээ зөрчиж, 2023 оны 06 дугаар сараас хойш огт төлбөр төлөлгүй амьдарсаар 2025.01.29-ний өдөр гэрээг цуцлаж, төлбөр тооцоо нийлсний үндсэн дээр орон сууцыг чөлөөлсөн боловч төлбөрийн үүргээ биелүүлэлгүй, элдэв шалтаг хэлж явсаар өдий хүрлээ. Хариуцагч нарын зүгээс төлбөрөө төлөх талаар надад удаа дараа хугацаа заасан баталгаа бичгийг бичиж өгдөг байсан боловч мөн л төлбөрөө төлөөгүй болно. Улмаар бидний зүгээс харилцан тохиролцож тооцоо нийлэн, 2025.01.29-ний өдрийн байдлаар "Орон сууц хөлслөх тухай" гэрээг дуусгавар болгон цуцлаж, төлбөрийн үлдэгдэл төлбөрийн дүнг тооцож баталгаажуулсны дагуу 2023 оны 06-12 сар хүртэл хугацааны төлбөр 11,900,000. 2024 оны 01-12 сар хүртэл хугацааны төлбөр 45,600,000 2025 оны 01 сарыг дуустал хугацааны төлбөр 3,800,000 төгрөг, нийт 61,300,000 төгрөг, мөн үүн дээр бидний хооронд байгуулсан гэрээний 2-ын 2-т заасан ашиглалтын зардал буюу СӨХ-ны 2024 оны 05 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарыг дуустал, нийт 20 сарын төлбөр 3,150,000 төгрөг /СӨХ-ны сарын төлбөр нь 157.500 төгрөг төлдөг, уг орон сууцны цахилгааны төлбөр 1,725,673.4 төгрөг, нийтдээ 66,175,673,4 төгрөгийн төлбөрийг шүүхээр нэхэмжилж, гаргуулах хүсэлтэй байна.

Иймд хариуцагч *нараас орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 66,175,673.4 төгрөгийг гаргуулан надад олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Гэрээг дуусгавар болгож тооцоо нийлэх талаар хэлцэл байгуулагдсан. Хариуцагч нар үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Талуудын хооронд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 66,175,000 төгрөг төгрөгийн төлбөр тооцоо байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болон хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбараа шүүхэд гаргаагүй. Харин хариуцагч талаас шүүх хуралдаан дээр амаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эвлэрэн хэлэлцэнэ гэж тайлбарлаж байсан. Гэрээний төслийг шүүхэд гаргаж өгсөн ч гарын үсэг зурагдаагүй ч нэхэмжилж байгаа мөнгөн дүн 66,175,673 төгрөгийг зөвшөөрч эхлээд автомашинаа шилжүүлж өгье гэж байсан боловч ирэхгүй байгаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбараа гаргаагүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд гэж үзнэ гэж заасан байдаг. Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан талаар тайлбар гаргаагүй учраас шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзаж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч тал нэхэмжлэгчийн орон сууцанд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд түрээсэлж, амьдран суусан гэдэг талаар маргаагүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн талаар маргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой байна. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд:Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрээ дүгнэж төлбөр тооцоо нийлсэн баримт, орон сууц хөлслөх гэрээ, гэрээний үүргийн дагуу тооцоо нийлсэн акт, түрээсийн төлбөрийн талаар харилцан тохиролцсон гэрээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өмгөөллийн гэрээ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч * нь хариуцагч * нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 66,175,673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч * нь хариуцагч * нартай 2017 оны 09 сарын 20-ны өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээг байгуулан *ийн өмчлөлд бүртгэлтэй, * тоот орон сууц, зоорийн давхрын *тоот авто зогсоолын зориулалттай, *талбайтай, 5 өрөө, тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 09 сарын 30-ны өдрөөс 2018 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл сарын төлбөрт 2,500,000 төгрөгөөр тооцон нийт 30,000,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор хөлслүүлэгч *ийн ХХБ банк дахь * тоот дансанд хийхээр тохиролцон талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

3.Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.Гэрээний дагуу хөлслүүлэгч * нь орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлж нь орон сууцыг хөлслөгч буюу *болон болон түүний гэр бүлийн гишүүн болох Ч.* нарын эзэмшилд шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 2023 оны 10 сарын 26-ны өдрийн гэрээний үүргийн дагуу тооцоо нийлсэн акт, 2025 ны 01 сарын 29-ний өдрийн Гэрээ дүгнэж, төлбөр тооцоо нийлсэн баримт гэх баримтад ...орон сууц хөлслөх гэрээний дагуу *болон түүний нөхөр * нар 2017 оны 9 сараас эхлэн 2025 оны 01 сарын 29-ний өдөр хүртэл амьдарсан... гэж талууд тооцоо нийлж, харилцан зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гарган тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын эзэмшилд байсан хугацааны талаар талууд маргахгүй байна.

 

5.Мөн дээрх 2023 оны 10 сарын 26-ны өдрийн гэрээний үүргийн дагуу тооцоо нийлсэн акт, 2025 ны 01 сарын 29-ний өдрийн Гэрээ дүгнэж, төлбөр тооцоо нийлсэн баримт гэх баримтуудаар талууд гэрээний дагуу төлөх төлбөрийн талаар тооцоо нийлж, 2023 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар 24,500,000 төгрөгийн төлбөр, 2025 оны 01 сарын 29-ний өдрийн байдлаар хөлс төлөх төлбөрийн талаар хөнгөлөлт үзүүлэн өөрчлөлт оруулан нийт төлбөрийг үлдэгдлийг тооцон 61,300,000 төгрөг, амьдарсан хугацааны СӨХ-ийн төлбөрт төлөгдөөгүй үлдэгдэл 3,150,000 төгрөг байгаа болохыг харилцан тооцож зөвшөөрөн гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Талууд дээрх баримтын талаар болон тооцооны үлдэгдэл төлбөрийн талаар маргадаггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцон 66,175,637 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

6.Хариуцагч * нар нь нэхэмжлэлийг гардан авсан боловч зөвшөөрч байгаа болон эс зөвшөөрч байгаа талаар ямарваа нэгэн хариу тайлбар бичгээр гаргаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Шүүхээс талуудад нотлох баримт бүрдүүлж цуглуулах талаар бүхий л боломжит хугацааг олгосон бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7.Шүүхээс * нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09.30 цагт товлон зарлаж, хариуцагч Ч.*гаас өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч хариуцагч * нар хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, мөн хариуцагч талыг биечлэн оролцох, эвлэрэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 09.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.

Талууд эвлэрэн хэлэлцэхээр тохиролцон эвлэрлийн гэрээний төслийг 2025 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гарган ирүүлсэн, уг гэрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн агуулгыг дурсан байгаа боловч хариуцагч нар хүрэлцэн ирээгүй, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул уг гэрээний нөхцөлөөр талууд тохиролцоонд хүрсэн, эвлэрлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч * нар, түүний өмгөөлөгч * нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

8.Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч * нараас 66,175,673 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч * нараас 66,175,673 /жаран зургаан сая нэг зуун далан таван мянга зургаан зуун далан гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *эс төлсөн 488,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * нараас  488,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН