| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2017/0482/Э |
| Дугаар | 750 |
| Огноо | 2018-08-31 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Б.У |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 750
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Иргэдийн төлөөлөгч Т.Мөнхнаран,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Боржигон овогт Х Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2503 0585 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь хууль бусаар, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч
, нийт 22.360.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Б:
1. монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт хулгайлж, 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч М.Д:...2016 оны 02 сард хөдөө яваад ирэхэд гэрт хулгай ороод 32 инчийн Daewoo маркийн зурагт алдагдсан байсныг олж авсан...гэх мэдүүлэг /1х, хх-121-122/,
- иргэний нэхэмжлэгч Н.Г:...тэр залууг цагдаа нартай ирэхэд нь хулгайн зурагт гэдгийг мэдлээ. Би гомдолтой байна, тэр залуугаас зурагт авсан 115.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1х, хх-93-94/,
- эд зүйлийн үнэлгээ “...32 инчийн зурагт 192.000 төгрөг../4х, хх-99-100/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1х, хх-97-99/,
- эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1х, хх-92, 96/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” ...гэх мэдүүлэг /4х, хх-96-98/
2. эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожны цүүцийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, Конка загварын 41 инчийн ЛСД зурагт хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Б.Б:“...би 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед нөхөр 2 хүүхдийнхээ хамтаар гэрээсээ гарч шинэ оны засал хийлгэхээр Хургант гэх газар луу яваад орой 22 цагийн үед гэртээ иртэл хашааны хаалга онгорхой, гэрийн хаалганы цоожны цүүцийг хөшиж эвдэж онгойлгосон, гэр дотроос гэрийн хойморт зурагтны тавиур дээр байсан 41 инчийн Конка ЛСД зурагт удирдлагын хамт, зүүн талын орны бор өнгийн бүтээлэг алдагдсан байсан...гэх мэдүүлэг /1х, хх-60-62/,
- эд зүйлийн үнэлгээ:...Конка маркын 41 инчийн зурагт 280.000 төгрөг, орны бүтээлэг үнэлэхгүй.. /1х, хх-56/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1х, хх-57/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-58/,
- шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтанд өгсөн:... 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгний орой манай хойд талд байдаг 2 айл эзэнгүй байсан. Хашааг нь давж ороод баруун талын гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиж эвдэж ороод 42 инчийн зурагт, орны бүтээлгэнд ороож аваад Хархорингийн хажууд байрлах ломбарданд 70.000 төгрөгөөр зараад караоке ороод дуулж мөнгөө үрсэн...гэх мэдүүлэг /1х, хх-85-86/,
3. эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Конка загварын 32 инчийн зурагт хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Д.Бн:...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо усны 3-15 тоотод байрлах гэрээсээ 2 хүүхдийн хамт гарсан. Тэгээд бага хүүгээ цэцэрлэгт өгчихөөд том хүүгээ эмнэлэгт үзүүлчихээд 12 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны хаалга цоожгүй байхаар нь хашаа руу ороход гэрийн хаалганы цоож эвдэн гэрийн хойморт шүүгээн дээр байсан Конка маркын 32 инчийн телевизор, хүүхдийн үүрдэг цүнх зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /1х, хх-33-34, 44/,
- эд зүйлийн үнэлгээ...Конка маркын 32 инчийн зурагт 240.000 төгрөг /1х, хх-21/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 03-15 тоотын хажуугаар гарч явахад гэр нь эзэнгүй, цоожтой гэр байсан. Тэгэхээр нь хашааны хаалгаар нь ороод хаалганы цоожийг нь гэрийн хажууд байсан төмөр хадаасны лоомоор хөшиж цоожийг нь эвдэж дотогш орж, 32 инчийн зурагт, хүүхдийн үүргэвч авсан. Чингэлтэй дүүргийн Хайлаастын зурагт засварын газарт зурагтыг 80.000 төгрөгөөр зарсан, үүргэвчийг нь таксин дотор мартчихсан байсан. Тухайн өдөр манай хүүхдийн бие өвдөөд мөнгө хэрэг болсон. Мөнгөөрөө хоол унд, эм, тариа аваад дуусгасан...гэх мэдүүлэг /1х, хх-46-47,
4. эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Тошиба загварын 42 инчийн зурагт хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч М.О:...2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт хулгай орсон байсан юм. Тэр өдөр би аавынхаа гэр рүү хүүхэдтэйгээ явсан, манай гэрт байсан хадам аав том охиныхоо гэр рүү явсан байсан юм. Хадам гэрээс 12 цаг гэж гараад орой 16 цаг гээд гэртээ ирсэн гэсэн. Хулгай ороод зурагт алга болсон байна гэж надад хэлсэн. Гэрийн хойморт байсан 42 инчийн Тошиба маркын хар өнгийн зурагт байсан...” гэх мэдүүлэг / I хавтас 153-154 дүгээр хуудас/
- иргэний нэхэмжлэгч М.А“...2016 оны 03 сарын 07-ны өдөр 16 цагийн үед ...эрэгтэй хүн орж ирээд энэ зурагтыг худалдаж авах уу гэхээр нь би юун зурагт юм гэж асуухад тэр залуу “би оюутан байгаа юм аа эгчээ сургалтын төлбөргүй болчихоод аавынхаа зурагтыг зарж байгаа юм, манай ах шинээр нь аваад 3 сар болж байгаа гэсэн. Бид хоёр тохиролцоод 120.000 төгрөгөөр худалдаж авсан...120.000 төгрөгөө нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1х, хх-155-157, 8х, хх-182/
- эд зүйлийн үнэлгээ “42 инчийн тошиба маркын зурагт 350.000 төгрөг” /1х, хх-169/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1х, хх-171/
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн:... 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хайлаастаар давдаг гудамжинд явж байгаад эзэнгүй айл байхаар нь хашааг нь давж ороод цоожийг нь эвдээд зурагтыг нь орны бүтээлгээр боож ороогоод Гэгээ худалдааны төвийн дотор байх гоо сайхны лангууны эгчид 100.000 төгрөгөөр зарсан. Эхнэртээ бэлэг авч өгөөд гэртээ түлээ нүүрс аваад мөнгөө дуусгасан...гэх мэдүүлэг /1х, хх-163-167/,
5. өвлийн сууцанд автёрк хэрэглэж, хаалгыг нь эвдэн хууль бусаар нэвтэрч, градусын хөрөө, бетоны өрөм, уран хөрөө, Кень загварын процессор, хадаасны буу, модны хавчаар, Ленова загварын ДВД тоглуулагчийг хулгайлж, 860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Б.Б...би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41-689 тоотод жижиг мужааны цех ажиллуулдаг бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би 13 цагийн орчимд мужааны цехээ түгжээд гадагшаа гарсан. 18 цагийн орчим буцаад иртэл манай цехийн хаалганы нугасыг боолтоор нь тайлж нугасан талаас нь онгойлгоод мужааны багажнууд хулгайлж авсан байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-188-189/
- эд зүйлийн үнэлгээ “...градусын хөрөө үнэлэх боломжгүй, бетоны өрөм 250.000, уран хөрөө 250.000, “кень” загварын компрессор 120.000, хадаасны буу 180.000, англи хийцтэй модны хавчаар үнэлэх боломжгүй, ленова маркын двд тоглуулагч 60.000 төгрөг” /1х, хх-186/,
- Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1х, хх-217-226/
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн:... 2016 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн 6 буудлын замынхаа баруун талд байх гэр хорооллын нэг хашаанд байх айлаас гар дрилл, цахилгаан хөрөө хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээ 100 айлд танихгүй хүнд 120.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /1х, хх-88-90, 191-192/,
6. эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, манан хөөрөг, 32 инчийн Самсунг загварын ЛСД зурагт, мөнгөлөг өнгийн түмпэн, ширэн бус, үнэртэй ус, будаа агшаагч, тоос сорогч, гар утас, утас цэнэглэгч, хулгайлж, 421.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Л.Он:...2016 оны 03 сарын 15-ны өглөө нөхөр бид хоёр ажилдаа явсан. Орой 21 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой, усны тэргийг амбаараас нь гаргаад хашааны үүдэнд авчираад хаячихсан, нүүрсний амбаар дотор байсан лоомыг гаргачихсан гэрийн үүдний амбаар болон гэрийн цоожийг эвдэн хулгайч орсон байсан. Гэрт ороход зурагт, тоос сорогч, будаа агшаагч, гар утас, нарийн цэнэглэгч, хөөрөг даалингийн хамт, том түмпэн, өмдний бүс, хэрэглэж байсан үнэртэй ус зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...гэх мэдүүлэг /2х, хх-116-117/,
- эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл “...Х.Батсууриас ногоон өнгийн таг, хүрээтэй будаа агшаагч, Самсунг маркын тоос сорогч зэргийг хураан авав” /2х, хх-112/,
-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2х, хх-113-114/,
- эд зүйлийн үнэлгээ “...бага гарын манан хөөрөг 200.000, 32 инчийн самсунг маркын зурагт 150.000, мөнгөлөг өнгтэй түмпэн 2.000, эрэгтэй хүний өмдний ширэн бүс 17.000, том үнэртэй ус үнэлэх боломжгүй, будаа агшаагч 15.000, тоос сорогч 20.000, нокиа гар утас 15.000, цэнэглэгч 2.000 төгрөг нийт 421.000 төгрөг” /2х, хх-111/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2х, хх--161-162/,
- шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 7-371 тоотын 2 гэртэй айлын баруун гэрийн хаалганы цоожийг 14 цагийн үед эвдэн орж 32 инчийн ЛСД зурагт, ногоон өнгөтэй будаа агшаагч, жижиг тоос сорогчийг нь хулгайлан зурагтыг нь 17-ын аав хүү хоёрын зурагт засварын газар руу өвгөнтийн архичинд өгч оруулан 80.000 төгрөгөөр зарсан. Будаа агшаагч тоос сорогчийг нь Нандинцэцэг, Алтжин нарт орхисон...гэх мэдүүлэг /2х, хх-5/,
7. эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Хайер загварын ЛЕД зурагт хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч А.Ан....2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 09 цаг 30 минутанд ажилдаа явсан. Намайг явахад гэрт аав Алтайхүү үлдсэн. Ээж, 2 дүү нар өглөө 07:00 цагт ажил хичээлдээ явсан. Ажил дээрээ байхад ээж утсаар 14 цаг 30 минутын орчим ээж утсаар залгаад “аав чинь зурагтаа алдсан гэж байна, чи очоорой” гэж хэлсэн...18:50 цагт гэртээ ирэхэд зурагт алдагдсан байсан. Аав Алтанхүүгээс асуухад “аав нь 14:15 цагт хойд талын айл руу ороод 10 минутын дараа ирэхэд гэрийн хаалганы даруулга төмөр мурийлгаж ороод зурагт хулгайлсан байсан, хороон цагдаад мэдэгдсэн” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /2х, хх-245-247, 3х, хх-28/
- иргэний нэхэмжлэгч А.Б“...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 10:00 цагт ажил эхэлсэн. 16:30 цагийн үед өндөр, шар залуу орж ирээд “зурагт авах уу” гэхээр нь “харж байгаад болно гэсэн”. Тэгэхэд нөгөө залуу гараад “Хайер” брэндийн 42 инчийн ЛЕД зурагт аваад орж ирсэн. Би тэр зурагтыг хараад 250.000 төгрөгөөр авья, удирдлагыг нь хамт авна” гэхэд тэр залуу удирдлагыг нь манай дүү гишгээд эвдэлсэн, надад бичиг баримт байхгүй” гэсэн...250.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан...” гэх мэдүүлэг /2х, хх-248-250/,
- эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2х, хх-241-243/,
- эд зүйлийн үнэлгээ “... Хайер брэндийн 42 инчийн ЛЕД зурагт 500.000 төгрөг” /3х, хх-6/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг айлд орсон. Хэдэн тоот гэдгийг нь мэдэхгүй байна. Хашааг нь давж ороод хашаанд нь байсан төмрөөр цоожных нь даруулгыг хажуу тийшээ хөшөөд хаалгыг нь онгойлгосон. Гэрлүү ороод гэрийн хойно байсан Хайер брендийн 42 инчийн зурагтыг аваад хархоринд байх Ломбарданд 250.000 төгрөгөөр барьцаалсан. Мөнгөөр нь нийтийн байрны түрээсийг өгөөд үлдэгдлээр нь хоол хүнсний зүйл аваад дууссан...гэх мэдүүлэг /3х, хх-30-31/,
8. эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, архи, тамхи хулгайлж, 1.517.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Ц.Баатарчимэдийн:...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би эхнэр хүүхдийн хамт 16 цагт Ар согоот руу зуслан руугаа яваад 18 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн зүүн талдаа байдаг жижиг өрөөний вакум цонхны салхивчийг онгойлгон хулгайч орсон байсан. Гэр доторх эд зүйлсийг сэндийчэн эмх цэгцгүй болгосон байсан. Гэрээс зөөврийн компьютер, мөнгөн аяганууд, дүрс бичлэгийн камер, архи, түц-ний бараа болох тамхи, шоколаднууд алдагдсан байсан...гэх мэдүүлэг /1х, хх-235-236/,
- иргэний нэхэмжлэгч Л.Дн:...2016 онд яг сарын хэдэнд гэдгээ санахгүй байна. Хархорин захад байрлах гар утас засварын лангуун дээрээ байхад 20 гаран насны залуу зөөврийн компьютер сэлбэгэнд өгье гээд ирсэн бөгөөд ганцаараа явсан. 50.000 төгрөгөөр зарна гэхээр нь үзэж шалгаад бэлэн 50.000 төгрөг өгөөд авсан...гэх мэдүүлэг /2х, хх-203-204/
- эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1х, хх-229-230/
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл .... Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 7-350 тоотод суух Ц.Бн ногоон өнгөтэй жижиг хаалгатай гаднаа “Хүнсний мухлаг” гэсэн хаягтай, жижиг улаан тоосгон байшинтай хашааг заав. Хашааны дотор ороход эд зүйл хулгайлсан байшин болон онгойлгон орсон зүүн талын вакум цонхыг заав.. /1х, хх-217-226/,
- эд зүйлийн үнэлгээ ...Дэлл маркын зөөврийн компьютер 750.000, данзка гэсэн шошготой архи 12.000, хаяг шошго тодорхойгүй архи үнэлэх боломжгүй, их гарын мөнгөн аяга 1 ширхэг 180.000, дунд гарын мөнгөн аяга 240.000, дунд гарын мөнгөн аяга 120.000, бага гарын мөнгөн аяга 70.000, самсунг маркын дүрс бичлэгийн камер үнэлэх боломжгүй, “альпен голд” школад 10 ширхэг 18.000, майлд севен тамхи 7 хайрцаг 23.800, парламент тамхи 5 хайрцаг 18.500, эссэ тамхи 7 хайрцаг 21.200, вест тамхи 8 хайрцаг 20.000, улаан вест тамхи 10 хайрцаг 22.000, саарал ЛД тамхи 10 хайрцаг 22.000 нийт 1.517.300 төгрөг” /1х, хх-232-233/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн:... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүнсний мухлагтай айлын зүүн талын 3 ширхэг вакум цонхыг түлхээд овтеркоор хөшиж онгойлгон ороод ТҮЦ-нээс нь Парламент, Кент, Эссэ тамхинууд, Альпен голд шоколаднуудыг нь аваад гялгар торонд хийсэн, бэлэн 20.000-иод мянган төгрөг байсныг нь авсан. Том өрөөнд нь ороод 5 ширхэг мөнгөн аяга, 3 шил архи, 1 шил виски, цонхны харалдаа доор ширээн дээр байсан улаан өнгөтэй “Делл” маркийн зөөврийн компьютер, гал тогооны өрөөнд нь хар өнгийн цүнхтэй дүрс бичлэгийн камер байсныг аваад гарсан. 5 мөнгөн аягаа аваад Хархорин зах руу очоод 200.000 төгрөгөөр зарсан. Зөөврийн компьютерийг маргааш нь Хар хорин захын 1-р давхарт байрлалтай гар утас засварын хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Камерыг нь Дарь-Эхэд манай найз эмэгтэй болох Нандинцэцэг, Алтжин хоёрт байгаа. Архи тамхи шоколадыг нь хэрэглээд дуусгачихсан...гэх мэдүүлэг /2х, хх-3-8/,
9. эзэмшлийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, Монел загварын 32 инчийн ЛСД зурагт хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Д.Он:...Би тухайн өдөр ажлаа тараад 24-ний шөнийн 01 цаг 30 минутын үед гэрийнхээ гадаа ирэхэд Сүхбаатарын эхнэр, бэр Бодьцэцэг танай гэрт хулгай орсон, зурагт чинь байхгүй байна гэж хэлсэн. Манай гэрийн хаалга цоожтой, далд цоож, давхар зүүдэг цоожоор цоожилж, гэрийн таамбарын хаалгыг мөн зүүдэг цоожоор цоожилдог. Хаалганы цоожнуудыг хөшиж эвдсэн гэр дотроос гэрийн хойморт байсан 32 инчийн Монел маркын зурагт МВС-ын төхөөрөмжийн удирдлага, бүтээлгийн хамт алдагдсан...гэх мэдүүлэг /1х, хх-77-79/,
- гэрч Н.Бн:...Би 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэртээ унтаж байгаад 16 цагийн үед сэрсэн. Охин маань намайг унтаж байхад Батсуурь ах гэрт ирчихээд явсан гэж байсан. Би ч тухайн үед анзаараагүй. Орой 20 цаг өнгөрч байхад би манай хашаанд гэрээ барьж буусан хадам эгч Оюунчимэгийн гэрийн амбаарын хаалга руу харахад онгойсон юм шиг харагдахаар нь Оюунчимэг эгчийг ирчихсэн юм байх гэж бодоод хаалгаар шагайж харахад гэрэл нь унтраалттай Оюунчимэг эгчийн нэрийг дуудахад хариу өгөхгүй байсан. Сайн хартал зурагт байсан газар нь хонхойж харагдахаар нь хулгайч орж зурагтыг нь хулгайлсныг мэдээд цагдаад шууд дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /1х, хх-80/
- эд зүйлийн үнэлгээ “...Монел маркын 32 инчийн лсд зурагт 450.000 төгрөг” /1х, хх-76/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн:... 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7-781 тоот гэртээ ирсэн. Манай хашаанд Оюунчимэг эгчийнх байдаг. Оюунчимэг эгчийнд хүнгүй цоожтой байхаар нь гэрийн тооноор нь ороод 32 инчийн зурагтыг авсан. Нэрийг нь мэдэхгүй дэлгүүрт зурагтаа 80.000 төгрөгөөр зарсан. Би найз нөхөдтэйгөө архи ууж, дуулах гээд хулгай хийсэн...гэх мэдүүлэг /1х, хх-88-90/, гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” ...гэх мэдүүлэг /4х, хх-96-98/
10. эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, ТСЛ загварын 32 инчийн зурагт хулгайлж, 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч П.Он:...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гэрээсээ гарч яваад 17 цагийн үед гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой хашаанд ороход монгол гэрийн үүдний таамбарын хаалганы цоож эвдэрсэн. Гэрийн хаалганы цоож эвдэрсэн гэрийн хоймор байсан 32 инчийн ТСЛ маркын 550.000 төгрөгний үнэтэй зурагт алдагдсан...манай гэрээс 32 инчийн ЛСД маркын зурагт хулгайд алдагдсан...гэх мэдүүлэг /3х, хх-54-56, 66, 4х, хх-20/,
- эд зүйлийн үнэлгээ “...ТСЛ брэндийн 32 инчийн зурагт 190.000 төгрөг” /3х, хх-41/
- шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт явж байгаад нэг айлын хашааны завсраар харахад хашааных нь хаалга цоожтой байсан, амбаарых нь хойно байсан амартизаторыг аваад цоожийг нь эвдэж онгойлгоод гэрлүү нь ороод гэрийнх хойно байх зурагтыг нь гэрийн баруун талын орон дээр байх цагаан даавуугаар ороогоод аваад гарсан. Зурагтаа 17-р сургуулийн хажуугийн зурагт засварын газарт 80.000 төгрөгөөр өгсөн...гэх мэдүүлэг /3х, хх-68-69/,
11. эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, ТСЛ загварын 42 инчийн зурагт, 14 инчийн нөөтбүүк хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Л.Бн:...орой 16 цаг 40 минутын үед хүү надруу залгаад “гэрт хулгайч орчихсон байна” гэж хэлэхээр нь би шууд ажлаасаа гараад ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж гэрийн баруун хойд тавиур дээр байсан зурагт, орон дээр байсан зөөврийн компьютер хоёрыг хулгайлсан байна лээ....гэх мэдүүлэг /2х, хх-144-145/,
- иргэний нэхэмжлэгч Ш.Гн:...би Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутагт байдаг зурагт засвар дээр ажлаа хийгээд байж байтал нэг танихгүй өндөр залуу гаднаас зурагт худалдаж авах уу гэсэн тэгэхээр нь би хэд гэж байгаа юм бэ, ямар зурагт юм бэ гэсэн тэгтэл залуу 42 инчийн зурагт байгаа юм. 100.000 төгрөгөнд өгнө гэсэн. Би 90.000 төгрөнд авсан...гэх мэдүүлэг /2х, хх-147/,
- эд зүйлийн үнэлгээ “...42 инчийн зурагт 490.000, 14 инчийн нөтебүүк 300.000 төгрөг” /2х, хх-142/
- эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2х, хх-138-141/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн “... Гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” ...гэх мэдүүлэг /4х, хх-96-98/
12. Тошиба загварын 32 инчийн зурагтыг хулгайлж 220,000 төгрөгийн, гэрт байсан Эпил загварын нөөтбүүкийг хулгайлж 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч М.Дн:...2016 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 08 цаг 30 минут гээд ажилдаа явсан. Тухайн үед манай гэрт манай эхнэр, хүүхэд нар үлдсэн. Би өдөр цайны цагаараа буюу 12 цаг 30 минут гэхэд гэртээ ирж хавтастай бичиг баримт аваад гарсан, эхнэр хүүхэд хоёр байхгүй байсан. Орой 16 цагийн орчим хажуу айлын Одсүрэнгийн найз гэх хүүхэд над руу залгаад хоёр гэр онгорхой байна гэсэн. Гэртээ очоод хартал гэрийн хаалга онгорхой байхаар нь гэр доторхыг хартал зурагт алга болсон байсан...гэх мэдүүлэг /2х, хх-35/
- хохирогч Г.Он:...2016 оны 04 сарын 06-ны өдөр би гэрээсээ 12 цаг 30 минутын орчим сургууль руу явахаар гарсан. Гарахдаа гэрийн хаалгыг хар өнгийн зүүдэг цоожоор түгжсэн. Би найз Адъяатөмөрийг сургууль дээр дуудаад гэрээс юм аваад ир гэж хэлээд гэрийн түлхүүр өгөөд явуулсан. 16 цагийн орчим надруу манай найз Адъяатөмөр залгаад танай гэрт хулгай орсон байна гэсэн. 16 цаг 30 минутын үед гэртээ очсон гэрийн хаалга онгорхой байсан. Манай гэрээс “apple” маркын макбүүк буюу зөөврийн компьютер алга болсон. Уг зөөврийн компьютер нь манай найз Адъяатөмөрийнх байсан... гэх мэдүүлэг /2х, хх-37/
- хохирогч З.Ан:...хашааны хаалга нь онгорхой гэр нь цоожгүй байсан. Би гэрт нь ороод нөхөр Гаг руу залгаад гэрт нь хэн байгаа талаар асуухад хүн байхгүй гэсэн. Танай гэр онгорхой байна гэж хэлсэн чинь хажуу айл руу ороод асуучих гэсэн. Би хажуу айлруу нь очтол бас гэрийн хаалга нь онгорхой байсан. Одсүрэн рүү залгаад танай гэр чинь онгорхой байна хажуу айлын чинь хаалга бас онгорхой байна хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /2х, хх-39/
- эд зүйлийн үнэлгээ “32 инчийн тошиба маркын зурагт 220.000, апел маркын коре-2 үзүүлэлттэй 14 инчийн макбүүк 220.000, эмэгтэй хүний цамц үнэлэх боломжгүй” /2х, хх-32-33/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1х, хх-161-162/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн: 2 гэртэй айл руу 15-16 цагийн үед орж нэг айлаас хар өнгийн зөөврийн компьютер, нөгөө айлаас 32 инчийн ТСЛ маркийн зурагт хулгайлан, зурагтыг нь таксинд орхиод алдсан, зөөврийн компьютерыг 100 айлд явуулын хүнд 120.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /1х, хх-213/,
13. өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, самсунг загварын 42 инчийн ЛЕД зурагт хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Д.Он:...2016 оны 04 сарын 06-ны өдөр 13 цаг 10 минутын орчим би гэрээсээ хоёр хүүхдээ дагуулаад партизаны сангийн аж ахуй руу явсан. Орой 19 цаг 10 минутын орчим гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож байхгүй байсан. Гэртээ ороод хартал 42 инчийн самсунг маркын лсд зурагт алга болсон байсан...гэх мэдүүлэг /2х, хх-62/,
- иргэний нэхэмжлэгч С.Он:...2016 оны 04 сарын 06-ны өглөө нэг залуу зурагт тэврэн орж ирээд “зурагт авах уу” гэсэн. Би “авна, хэдэн төгрөгөөр тавих гэж байгаа юм бэ” гэсэн. Тэр залуу 180.000 төгрөгөөр барьцаанд тавина гэхээр нь зөвшөөрөөд хажуу талын тоглоомын газар руу орж асааж шалгаж үзэхэд зүгээр байсан...гэх мэдүүлэг /2х, хх-65-66/,
- эд зүйлийн үнэлгээ “...хар өнгийн 42 инчийн лед дэлгэцтэй самсунг маркын зурагт 500.000 төгрөг” /2х, хх-57/,
- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2х, хх-58-60/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1х, хх-161-162/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” ...гэх мэдүүлэг /4х, хх-96-98/,
14. монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Хьюндай загварын 42 инчийн ЛЕД зурагт, Асеr загварын зөөврийн компьютер хулгайлж, 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Э.Нн:...2016 оны 04 сарын 07-ны өглөө би гэрээсээ 08 цаг өнгөрөөгөөд ажилдаа явсан. Эхнэр хүүхэд хоёр 10 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэр үед манайд хамаатны охин байдаг байсан. Тэр охин орой 20 цаг өнгөрөөгөөд надруу залгаад “гэрт чинь хулгайч орсон байна, хамаг юм чинь байхгүй болсон байна” гэж хэлэхээр нь яваад очиход гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж доторх эд зүйлсийг онгичин эмх замбараагүй болгосон байсан. Гэрээс зурагт, зөөврийн компьютер алдагдсан байсан...гэх мэдүүлэг /2х, хх-84-86/
- иргэний нэхэмжлэгч Ц.Ө:...Би Сүхбаатар дүүргийн 6-р хороонд Өмнийн салхи нэртэй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай ломбарданд Асер маркын зөөврийн компьютер барьцаалагдсан байсныг Сүхбаатар дүүргийн цагдаагаас хүмүүс ирээд хулгайн компьютер гэдгийг нь хэлж хураан авсан. Иймд 120.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /2х, хх-205-206/,
- гэрч Э.Нн:...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн үед гаднаас Алтжин, Батсуурь нар “бид хоёр өнөөдөр засварын газарт 100.000 төгрөгөөр зурагт зарчихаад ирсэн. Батсуурь гэрээсээ зурагт, зөөврийн компьютер авч гарч ирсэн юм” гэж хэлж байсан. Тэр үед Алтжин надад хэлэхдээ “Батсуурь тэр компьютерийг ломбарданд тавина” гэж хэлж байсан. Тэр орой Батсуурийг байхгүй үед би Батсуурь өөрөө ломбарданд тавина гэж байсан юм бол би аваачаад тавьчихъя” гээд өөрийн бичиг баримтаар хар өнгийн гадартай “Асер” маркын зөөврийн компьюьтерыг Хүнсний 4-р дэлгүүрийн хойд талын “Өмнийн салхи” гэдэг ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан... гэх мэдүүлэг /1х, хх-237-238/,
- гэрч Г.Ан:...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн үед Батсуурь такси бариад 42 инчийн Хьюндай маркын лсд зурагт, “Асер” маркын зөөврийн компьютерийг авчирсан. Би энэ зурагтыг гэрээсээ авчирсан, надад зурагтыг зараад өгөөч” гэсэн. Би хамт яваад 17-ын автобусны буудлын эсрэг талд байдаг зурагт засварын газарт аваачаад 100.000 төгрөгөөр зарсан. Нандинцэцэг “энэ юун компьютер юм бэ” гэж асуухаар нь би “Батсуурь гэрээсээ авчирсан, ломбарданд тавина” гэж байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1х, хх-239-240/,
- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2х, хх-78-79, 81-82/,
- эд зүйлийн үнэлгээ “42 инчийн лед зурагт 385.000 төгрөг, асер маркын компьютер үнэлэх боломжгүй” /2х, хх-83/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2х, хх-161-162/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн:...хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /4х, хх-96-98/,
15. авто угаалгын газрын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг ус буудагч насос, бичлэг хар хайрцагыг хулгайлж, 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч О.Бн:...Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчим миний өөрийн үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит нэртэй авто угаалгын менежер Цогбадрах гэх ажилтан над руу яриад манай авто угаалгад хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд би төд удалгүй угаалга дээр ирсэн чинь машин ордог хаалганы хажуу дээр байрлах цонхны онгойх хэсэг нь хагархай, хагархай цонхны доор дугуй хэлбэрийн төмөр сав дээр дээрээс нь давхарласан байсан бөгөөд хаалга нь хагас онгорхой байсан. Угаалга дотор орж үзтэл машин угаагч 4 ширхэг мотор мөн бичлэг хийдэг хар хайрцаг гэх мэт эд зүйлс алдагдсан байсан...гэх мэдүүлэг /3х, хх-221-223/,
- гэрч Э.Чн мэдүүлэг /3х, хх-224-225/,
- эд зүйлийн үнэлгээ “...ус шүршдэг мотор 1.000.000 төгрөг, бичлэг хийдэг хар хайрцаг 250.000 төгрөг..” /3х, хх-231/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 11 дүгээр сарын 17нд Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Технологийн сургуулийн хойд талын Элит нэртэй авто угаалгын газар ажиллаж байхдаа угаалгын дээд хэсэгт байрлах жижиг хэмжээтэй вакум цонхыг чулуугаар хагалж ус шүршдэг буу болон хяналтын камерын бичлэг хадгалагдаг хар хайрцагын хамт аваад ГССҮТ-ын урд талд байрлах “Аму” нэртэй угаалгын газар очиж ус шүршдэг 4ш бууг 200.000 төгрөгөөр зарсан. Буцах замдаа хар хайрцагийг хаясан. Олсон мөнгөө архи ууж байгаад дуусгасан..гэх мэдүүлэг /3х, хх-243-244/,
16. эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Смарт лед зурагт, пүүз хулгайлж, 158.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч П.Дн:...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад найзындаа очоод байж байгаад гэртээ 21 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой үүдний амбаарт гэрэл асаалттай байсан цоожоо ойр хавиар харахад байгаагүй, гэртээ ороход манай гэрийн хаалганд өлгөөстэй байсан...зурагт алга байхаар нь цагдаа дуудсан...Смарт гэсэн бичигтэй 32 инчийн Лед зурагт хулгайд алдсан...мөн миний өмсдөг байсан пүүз алдагдсан гэх мэдүүлэг /4х, хх-139-144/,
- Дамно ХХК-ны үнэлгээ “...зурагт 128.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан пүүз 30.000 төгрөг нийт 158.000 төгрөг...” /4х, хх-152-158/,
- гэрч Ж.Батцэрэнгийн:...2017 оны 07 дугаар сарын 02-ны 16 цаг 38 минутын үед манай ломбарданд Алтанзагасын Энхсүх гэдэг хүн 32 инчийн смарт лед зурагт зээлийн барьцаанд тавьж 100000 төгрөг авсан. Уг зурагтыг барьцаанд аваад байж байхад хэд хоногийн дараа Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ирж хураасан гэх мэдүүлэг /4х, хх-147/,
- Барьцаат зээлийн үйлчилгээний баримт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4х, хх-136-138/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн:... 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Мягмарсүрэнгийнд хоноод маргааш нь 32-ийн тойрог руу явж байгаад хашааны хаалга нь онгорхой, байшин нь цоожтой харагдсан. Би хаалганы цоожийг нь төмрөөр цохиж эвдэж ороод Смарт ЛСД зурагт, гутлын тавиур дээрээс эрэгтэй хүний цэнхэр өнгийн пүүз байхаар нь авсан. Зурагт пүүз хоёроо Хүнсний 4-р дэлгүүрийн тэнд ломбарданд барьцаанд танихгүй хүнээр гуйж байгаад 100.000 төгрөгөнд тавьсан. Гутлыг нь би өмссөн...гэх мэдүүлэг /4х, хх-164-165/,
17. нарын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, О.Баасанжаргалын 39 инчийн фунай загварын ЛСД зурагтыг хулгайлж 250,000 төгрөгийн, Л.Бн Самсунг загварын 54 инчийн ЛЕД зурагтыг хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч О.Бн:...2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед би гэрээсээ хамгийн сүүлд хаалгаа цоожлоод гарсан. Манай хашаанд гурван гэр байдаг ба зүүн хойд талын гэрээс манай баз Мөнхбат 15 цаг өнгөрөөгөөд гарсан гэсэн. Орой 24 цагийн өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож байхгүй байхаар нь ороод үзэхэд зурагт байхгүй байсан. Тэгээд хойно байрлах хадам аавын гэрийн цоож байхгүй ороод үзэхэд зурагт байхгүй байсан. Манай гэрээс Фунай 39 инчийн ЛЕД зурагт 2014 онд хорооллын дэлгүүрээс 799000 төгрөгөөр худалдаж авч байсан... гэх мэдүүлэг /6х, хх-78-80/,
- хохирогч Л.Бн:...Би 2017 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед хөдөө Өвөрхангай аймаг руу явсан. Тэр үеэр манай гэр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 10-410 тоотод байрлах монгол гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Нарантуул захаас хулгай орохоос таван сарын өмнө 500.000 төгрөгөөр худалдан авсан... гэх мэдүүлэг /7х, хх-85-86/,
- эд зүйлийн үнэлгээ "...Фунай 39 инчийн ЛСД зурагт 250.000 төгрөг, Самсунг 54 инчийн ЛЕД зурагт 350.000 төгрөг../7х, хх-89/,
- гэрч Н.Ун:...Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт зурагт засварын газарт үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлын байран дээрээ байхад приус машинтай эмэгтэй эрэгтэй хоёр ирээд фунай маркийн инч тодорхойгүй хар өнгийн ЛСД зурагт мөн 42 инчийн Самсунг маркын шар хүрээтэй ЛЕД зурагт үзүүлэх гэсэн юмаа гэж хэлэд манай ажил дээр ирсэн...засвал хэдээр засах уу гэхэд нь 180.000 төгрөг гэж хэлсэн, засчихаад хэдээр авах уу гэхээр нь 190.000 төгрөгөөр авна гэж хэлсэн...би хоёуланг нь нийлүүлээд 190,000 төгрөгөөр авна гэж хэлсэн тэгтэл нөгөө хоёр хүн зөвшөөрөөд надад зарсан юм. Тэгээд нөгөө эвдэрхий зурагтыг нь задалж сэлбэгэнд явуулсан. Нөгөө зурагтыг нь танихгүй зурагт авна гэсэн хүнд 230,000 төгрөгөөр зарсан юм..." гэх мэдүүлэг /7х, хх-90-92, 94-95/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /7х, хх-107-108/
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн “... Хайлаастаас гараад 32-ын тойрог орчим явж байхад хашаандаа 3 монгол гэртэй машинтай айлууд бүгд цоожтой байхаар нь ороод хашааны хаалганы хажууд байсан төмрөөр хамгийн урд байсан айлын хаалгыг хөшиж онгойлгоод зурагтыг нь аваад хашааны үүдэнд аваачиж тавиад хойд талынх нь айлын цоожыг хөшиж онгойлгоод зурагтыг нь аваад нөгөө зурагтан дээрээ очоод давхарлаж бүтээлгэнд боогоод 17-р сургуулийн хажууд байдаг зурагт засварын газарт нийт 190.000 төгрөгөнд өгсөн...гэх мэдүүлэг /7х, хх-116-117/,
18. монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 43 инчийн Эл Жи загварын ЛСД зурагт хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Б.Сн:...Манай төрсөн ах Одбаяр хүүхэд хараад өгөөч гэхээр нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өглөө эхнэр хүүхдийн хамтаар Одбаяр ахынх руу 11 цагт гэрээсээ гараад очсон. Тэгээд Одбаярын ахын гэрт байж байхад миний утас 15 цагийн үед дуугараад Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ярьж байна танай гэрт хулгай орсон байна гэсэн. Гэртээ ирэхэд манай гэрийн цоожтой хаалгыг татаж онгойлгоод мөлхөө тавилга дээр байсан 43 инчийн LG маркийн ЛСД зурагт алга болсон байсан. Тухайн үед манай гэрийн гадаа цагдаагийн алаг машинтай хоёр цагдаа зогсож байсан бөгөөд хулгай хийсэн хүн нь машины ард сууж байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /6х, хх-167-168/,
- эд зүйлийн үнэлгээ "...ЛG маркийн ЛСД зурагт 1 ширхэг 250.000 төгрөг.." /6х, хх-171/,
- гэрч Х.П:...Дуудлагаар очиход...нэг иргэн ирж Сонсголонгийн гүүрээс цаашаа замд телевизор үүрсэн дугуйтай залуу явж байна тэрийг шалгаач ээ гэж мэдэгдсэн. Мэдээллийн дагуу яваад очиход Сонсголонгийн гүүрээр хойд зүгт 50 орчим метрийн зайтай зам дагуу шар өнгийн дугуй унасан ар нуруундаа зурагтаа даавуугаар ороож үүрсэн хүн явж байсан. Очиж шалгахад 20-25 орчим насны Хуягийн Батсуурь гэх залуу байсан...гэх мэдүүлэг /6х, хх-249-250/
- гэрч Г.:...Б гэх залууг дагуулж зурагт хулгайлсан залууг дагуулаад зурагт хулгайлж авсан гэх айлд очсон. Айл нь эзэнгүй хүнгүй байсан. Энэ айлын хүний ажлын газрын үнэмлэхээр утсыг нь олоод дуудаж хулгай орсныг мэдэгдсэн..." гэх мэдүүлэг /7х, хх-1-2/
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сонсголонгийн гудамж өгсөөд явж байтал хашаандаа 2 гэртэй айлын гэрийн цоожыг хашаанд байсан төмрөөр цохиж онгойлгоод дотогшоо орсон. Тэгээд хойморт байсан хар өнгийн 43 инчийн зурагтыг аваад гарсан өөр авсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /6х, хх-188-191/,
19. монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн ТСЛ загварын ЛСД зурагт хулгайлж, 112.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Б.Гн:...Би 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өглөө гэрээсээ 10 цаг өнгөрч байхад гарч яваад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгойсон, мөн гэрийн хаалга эвдэрсэн байхаар нь шагайж хараад хулгай орсон байна гээд шууд цагдаад дуудлага өгч цагдаагийн алба хаагч нар ирсний дараа хамт гэрлүүгээ орсон...Манай гэрээс 32 инчийн ТСЛ загварын ЛСД зурагт алдагдсан, мөн хүүхдийн хуучин цүнхтэй хувцас алдагдсан...гэх мэдүүлэг /7х, хх-205-206/,
- Дамно ХХК-ны үнэлгээний тайлан "...ТСЛ брендийн 32 инчийн зурагт 112.000 төгрөг..." /7х, хх-211-212/
- гэрч Д.А:...Дахин цонхоор харсан чинь тэдний хашааны үүдэн дээр бор саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ирсэн цүнхтэй юм ачаад удалгүй араас нь нэг зурагт барьж гарч ирээд багаажинд хийх гэж оролдоод багтахгүй болохоор нь арын хаалгын нээж хийгээд яваад өгсөн. Өндөр туранхай цагаан подволк өмссөн саарал шоорт өмссөн залуухан хүүхэд байсан..." гэх мэдүүлэг /7х, хх-216/,
- гэрч Я.Ш:...гаднаас нэг залуу орж ирсэн. Тэр залуугаас юун эвдэрсэн юм бэ гэсэн чинь эвдрээгүй зарах гэсэн юм, та 60000 төгрөгөөр өвчихаач гэхээр нь би бичиг баримтаа үзүүл гэсэн чинь гадаад паспорт гаргаад ирсэн...уг зурагтыг хулгайн зурагт гэдгийг мэдээд буцааж зарсан хүнээсээ буцааж авах гээд очсон боловч уг хаяганд амьдрахаа больсон байсан...гэх мэдүүлэг /7х, хх-219-220, 223-224/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр миний өмнө орж хулгай хийж байсан айлын хашааны том хаалга нь онгорхой хашаан дотор Монгол гэрийн хаалганы цоож нь ил харагдаж байсан ба гэрийн хаалганы цоожыг төмрөөр онгойлгох гэсэн чинь хаалганых нь хүрээ мод нь эвдрээд гараад ирсэн. Тэгээд орж 32 инчийн ЛСД зурагт байсныг аваад гэрийн орон доогуур байх хар өнгийн цүнхтэй хувцас зэргийг авч явсан. 17 дугаар замын эсрэг талд байрлах зурагт засварын хүнд 80.000 төгрөгөөр зарж мөнгөөрөө архи авч уусан...гэх мэдүүлэг /7х, хх-231-233/,
20. монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Слим загварын 32 инчийн ЛСД зурагт, цүнх, пүүз, хувцас хулгайлж 304.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :...
- хохирогч Г.Дн:...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би гэрээсээ 09 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд 17 цаг 40 минут болж байхад ирсэн. Намайг гэртээ ирэхэд цоожийг нь мултлаад унагаачихсан байсан. Гэртээ орсон чинь манай зурагт байхгүй, цүнхтэй хувцас алдагдсан...гэх мэдүүлэг /8х, хх-28-29/,
- Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компани үнэлгээний тайлан "...ЛЖ брендийн 43 инчийн зурагт 252.000 төгрөг, хар хөх өнгийн адидас пүүз 36000 төгрөг, цэнхэр өнгийн адидас пүүз 30.000, үүргэвч 10000 төгрөг нийт 304.000 төгрөг..." /6х, хх-25-26, 7х, хх-6-7/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын дундуур Дэнжийн мянгын шарилын хажуу талын замд байх урагшаа харсан хаалгатай айл байсан. Хашааных нь хаалга онгорхой байсан. Гэрийнх нь хаалганы цоожийг хөшиж онгойлгоод хойморт нь байсан 32 инчийн зурагт, баруун талын орон дээр байсан цүнхтэй хувцас, орон доор байсан цэнхэр пүүз зэрэг эд зүйлийг авсан. Тэгээд 4-р дэлгүүрийн ойролцоо байх Өмнийн салхи нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан. Би өөрийнхөө бичиг баримтаар 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд Цүнхтэй хувцас хунарыг нь би өмсөж хэрэглэж байсан. Одоо уг хувцас гуталнууд нь манай гэрт байгаа...гэх мэдүүлэг /8х, хх-36-38/,
21. монгол гэрт хууль бусаар нэвтэрч, Самсунг загварын 32 инчийн зурагт, Шарп загварын хөргөгчийг хулгайлж, 1.229.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч А.Сн:...2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би нөхөр Эрдэнэбулганы хамт Сэлэнгэ аймаг явсан. 2017 оны 07 дугаар сарын 27-ны орой манай ээж над руу утсаар залгаад танай гэрт хулгай орсон байна, би цагдаа дуудаад шалгуулж байна гэж хэлсэн. Самсунг 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт, Шарп хоёр хаалгатай саарал өнгийн хөргөгч байсан... гэх мэдүүлэг /6х, хх-38-42/,
- эд зүйлийн үнэлгээ "...Самсунг 32 инчийн ЛСД зурагт 699.000 төгрөг, Шарп маркийн хөргөгч 600.000 төгрөг нийт 1.299.000 төгрөг.." /6х, хх-43/
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1-р хорооллын арын дэнжийн гудамжаар явж байгаад Цагаан саарал төмөр хашааны хаалгатай хашаан дотроо монгол гэртэй айл байхаар нь дотогшоо ороод гэрийн хаалганы цоожийг эвдэлсэн. Гэрт ороод хойморт байсан 32 инчийн ЛСД хар өнгийн зурагт, 2 хаалгатай хөргөгчийг авч яваад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн харалдаа байрлах Зурагт засварын газарт нийт 180.000 төгрөгөнд зарсан. Мөнгөөр нь архи авч уугаад, бааранд ороод дууссан. Би хэргийг ганцаараа үйлдсэн...гэх мэдүүлэг /6х, хх-82-83/,
22. монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Шарп загварын 32 инчийн ЛСД зурагт, монетон ээмэг, купон, бөгж гинж, мөнгөн ээмэг бэлэн 30.000 төгрөг зэрэг эд хөрөнгө хулгайлж, 872.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Д.Мн:...Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 08 цаг өнгөрөөд Цамбагаравын урд талд байх Номин супермаркетад ажил дээрээ очоод орой 19 цаг болж байхад...гэртээ ороод үзсэн чинь манай гэрийн хаалга онгорхой цоожийг нь эвдэлсэн, эд зүйл замбараагүй болгосон хойд талд байсан зурагт байхгүй байхаар гэрээсээ гарч цагдаагийн хэлтэс дээр ирээд хэлсэн...Номин их дэлгүүрээс 550.000 төгрөгөөр худалдан авсан Шарп брэндийн 32 инчийн зурагт алдагдсан байсан сериал дугаар хайрцаг сав нь байхгүй, өөр бэлнээр 30.000 төгрөг, монетон ээмэг 2 ширхэг 210.000 төгрөгний үнэтэй ээмэг, монетон ээмэг 14 кратын 2 ширхэг 180.000 төгрөгийн үнэтэй, жижиг цагаан өнгийн шигтгээтэй цагираг хэлбэртэй бөгж 370.000 төгрөг үнэлж байна. Монетон ембүү хэлбэрийн монетон гинж кулон 3.8 граммтай 420.000 төгөргөөр худалдан авсан эд зүйлс алдагдсан. Эмэгтэй хүний мөнгөн гинж, бөгж, ээмэг, кулон зэргийг нэг бүрчлэн тоочих боломжгүй нийт 1 сая төгрөгний эдлэл зэрэг зүйлс алдагдсан... гэх мэдүүлэг /5х, хх-207-208/,
- иргэний нэхэмжлэгч Б.Он:...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ажиллуулдаг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 22-17 тоотод байрлах “Өнө-Оюу” эрдэнэ ломбардандаа байж байсан чинь Хугя овогтой Батсуурь гэж бичиг баримттай өндөр туранхай залуу орж ирээд надаас зурагт барьцаанд авах уу гэж асуусан тэгэхээр би ямар зурагт вэ үзэж байгаад болно гэсэн чинь гаднаас хар өнгийн 32 инчийн Шарп брэндийн ЛСД зурагтыг аваад ороод ирсэн. Тэгээд эхэндээ 100.000 төгрөг гэж байгаад дараа надаас 120.000 төгрөг хүрэх үү гэж асуухаар нь би хүрнэ гэсэн чинь 120.000 төгрөгөнд тавьсан. Тухайн үед тэр залуу өөрийн бичиг баримтаар ирсэн болохоор хулгайн эд зүйл гэж бодоогүй...гэх мэдүүлэг /5х, хх-216-217/,
- эд мөрийн баримт хураан авах, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5х, хх-218-223/,
- Дамно ХХК-ны үнэлгээ "...Шарп брэндийн 32 инчийн зурагт 171600, 14 кратын монетон цагирган ээмэг 124000, 14 кратын монетон ээмэг 124000, монетон бөгж 217000, монетон гинж 235600, мөнгөн эдлэл үнэлэх боломжгүй, нийт 872200 төгрөг" /5х, хх-201-203/
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн “.. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр далангийн хажууд хашаан дотор 3 монгол гэр байсан бөгөөд бүгд цоожтой байхаар нь хашаа руу нь ороод хамгийн зүүн талын айлын хаалганы цоожийг эвдээд гэрийн хойморт байсан Шарп маркийн 32 инчийн ЛСД зурагт, мөнгөн монетон эдлэлийг авч Хүнсний 4-р дэлгүүрийн хажууд байдаг ломбарданд 120.000 төгрөгөөр тавьсан, үлдсэн зүйлсээ Хархорин зах дээр очиж ченжид 350.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө архи авч уугаад бааранд орж байгаад дуусгасан...гэх мэдүүлэг /5х, хх-237-238/,
23. монгол гэрт хууль бусаар нэвтэрч, ТСЛ загварын 32 инчийн ЛСД зурагт, Дэлл маркийн зөөврийн компьютер, хашаанд байрлуулан тавьсан 25-05 УБГ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин зэрэг эд хөрөнгийг хулгайлж 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Т.Мө:...Би өөрийн эзэмшлийн 25-05 УБГ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинаа 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 4-450 тоот аав ээжийнхээ хашаанд орхиод аялалаар Увс аймаг руу явчихаад 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ирсэн. Энэ хугацаанд манай аав ээж хоёр гэртээ ирж байгаад 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Булган аймаг яваад 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрлүүгээ ирж явсан юм. Аав ээж хоёрыг би Драгон авто вокзалаас тосох гээд хашаанд нь орхисон машинаа авахаар гэртээ очтол хашааны хаалга онгорхой машин байхгүй гэрийнх нь хаалга онгорхой гэрт дотогшоо ороход гэрийн хойморт байсан 39 инчийн ТСЛ маркийн ЛСД зурагт миний зөөврийн компьютер алдагдсан...гэх мэдүүлэг /5х, хх-79-80/,
- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /5х, хх-68-73/
- Ашид билгүүн ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр "ТСЛ загварын ЛСД 32 инчийн зурагт 500.000 төгрөг, Дэлл загварын зөөврийн компьютер 500.000 төгрөг нийт 1.000.000 төгрөг.." /5х, хх-83-84/
- Ашид билгүүн ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр Тоёота приус маркийн 25-05 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 9.500.000 төгрөг" /5х, хх-85-88/
- иргэний нэхэмжлэгч Б.Э:...Би 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны тойргийн урд талын Хас-Оргил ломбарданд 32 инчийн ТСЛ загварын зурагтыг 120.000 төгрөгийн барьцаанд Хуяг овогтой Батсуурь гэж хүн барьцаанд тавьсан байсныг, мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8а байранд байрлах Хас Оргил ломбарданд Делл маркийн зөөврийн компьютерыг Хуяг овогтой Батсуурь барьцаанд тавьж 50.000 төгрөг авсан байсныг Сонгинохайрхан дүүргийн прокурорын шийдвэрээр хураалгасан. Тухайн үед гэмт хэргийн улмаас олсон эд зүйлээ Х.Б манайд ломбардад тавьж манайд 170.000 төгрөгийн хохирол учруулсан асуудалд иргэний нэхэмжлэгчээр орж байна... гэх мэдүүлэг /5х, хх-101-102/,
- гэрч Б.Ц:...Өнөөдөр би гэртээ юм угааж байхад 15 цагийн үед хаалгаараа харсан чинь урд талын айлын хашаанд танихгүй 20 орчим насны эрэгтэй хүн явж байхаар нь хараад байж байтал нохой нь хуцаад хаалга руугаа гүйхэд тэр залуу хашааны жижиг хаалга тайлж өгсөн. Тэднийд уг гэрийн эзний нөхрийн дүү Нараа орж байсан. Тэгээд би хамаатных нь хүн ирсэн юм байх гэж бодоод тоолгүй хараагүй байж байтал тэр залуу хашааны том хаалга онгойлгон хашаанд нь байсан цагаан өнгөтэй машиныг нь унаад гараад явсан. .. гэх мэдүүлэг /5х, хх-105-106/,
- гэрч Д.Нн:...би 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас-Оргил нэртэй ломбарданд ажиллаж байгаад Хуягийн Батсуурь гэсэн бичиг баримттай залуугаас Делл маркийн зөөврийн компьютерийн 50.000 төгрөгийн барьцаанд авсан минь үнэн тухайн үед тэр залуу өөрийн бичиг баримтаар ирж тавьсан...гэх мэдүүлэг /5х, хх-114/,
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд:…Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 14-322 тоот хаягаар очиход уг тоот мухар гудамж байх бөгөөд ертөнцийн зүгээр урагшаа харсан төмөр хаалгатай байшин хашаа байв. Уг хашааны урд ертөнцийн зүгээр баруун тийшээ харж зогссон 4 дугуйтай 4 хаалга цоожтой хойд урд номер бүрэн саарал өнгийн приус-20 маркийн автомашин зогссон байв /5х, хх-56-59/,
- шүүгдэгч Х.Бн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1-р хорооллын ард байрлах ягаан өнгийн хашааны хаалгатай хашаандаа монгол гэртэй хаалга нь цоожтой айлыг хараад цоожыг нь төмрөөр хөшиж онгойлгоод хойморт байсан ТСЛ маркийн зурагт болон зөөврийн компьютерыг аваад шүүгээг уудалж үзтэл приус-20 маркийн автомашины түлхүүр байхаар нь аваад авсан зүйлээ хийгээд явсан. тэгээд би Баянхошууны тойрогт байрлах ломбарданд өөрийн бичиг баримтаар 120.000 төгрөгөөр тавьсан. Маргааш нь 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр байрлах ломбарданд 50.000 төгрөгөөр тавиад, машинаа гэмтлийн ойролцоо тавиад мөнгөөрөө архи авч уусан...гэх мэдүүлэг /5х, хх-180-181/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Х.Бг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг нийт 23 удаа үйлдсэн байх ба үүнээс хулгайлах 8 удаагийн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн нь тогтоогдсон байх тул хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилснийг зөв гэж үзнэ.
Шүүгдэгч нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хулгайлах гэмт хэргийг цаг хугацааны хувьд бага завсарлагатайгаар 8 удаа үйлдсэн нь гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн буюу мөн амьдрал, зан төлвийн хувьд хэвшмэл шинжийг илэрхийлж байгаа нь түүний үйлдсэн хулгайн гэмт хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байх асуудал гол шалгуур болдог.
Амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүний амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болох идэх, уух, өмсөх, зүүхэд буюу өөрийн хүссэн хэрэгцээнд зориулсан байхыг ойлгох үндэслэлтэй. Харин уг асуудлыг зөвхөн “ар гэр буюу гэр бүлийн гишүүд”-ийнхээ амьдрал ахуйн хэрэгцээнд зарцуулсан байх мэтээр туйлшруулан ойлгох боломжгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийг “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэхгүй тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудал
Хохирлын тухайд: - хохирогч М.Дн алдагдсан daewoo маркын 32 инчийн зурагт үнэлгээгээр 192.000 төгрөг /1х, хх-121-122/, ломбарданд 115.000 төгрөгөөр зарсныг хууран авч хохирогчид буцаан өгсөн /1х, хх-96/, иргэний нэхэмжлэгч Н.Г 115.000 төгрөг нэхэмжилсэн /1х, хх-93-94/, төлөгдөөгүй,
- хохирогч Б.Б, Б.С алдагдсан эд зүйлээ бүгдийн буцаан авсан /1х, хх-57, 6х, хх-169-170/,
- хохирогч Д.Бн алдагдсан Конка маркын 32 инчийн зурагт үнэлгээгээр 240.000 төгрөг /1х, хх-21/ төлөгдөөгүй,
- хохирогч М.Он алдагдсан Тошиба маркын 42 инчийн зурагт үнэлгээгээр 350.000 төгрөг /1х, хх-169/, ломбарданд 120.000 төгрөгөөр зарсныг хууран авч хохирогчид буцаан өгсөн /1х, хх-155-157/, иргэний нэхэмжлэгч М.Ад 120.000 төгрөг /1х, хх-93-94/ төлөгдөөгүй,
- хохирогч Б.Бд хохирлын нийт 860.000 төгрөг /1х, хх-186/ төлөгдөөгүй,
- хохирогч Л.Он алдагдсан бага гарын манан хөөрөг 200.000, самсунг маркын 32 инчийн зурагт 150.000, мөнгөлөг өнгөтэй түмпэн 2.000, эрэгтэй хүний өмдний ширэн бүс 17.000, будаа агшаагч 15.000, тоос сорогч 20.000, нокиа гар утас 15.000, цэнэглэгч 2.000 төгрөг, үнэлгээгээр нийт 421.000 төгрөг /2х, хх-111/, үүнээс будаа агшаагч, тоос сорогчийг хураан авч хохирогчид буцаан өгсөн /2х, хх-113-114/ үлдэх 381.000 төгрөг төлөгдөөгүй,
- хохирогч Ц.Бн хохирол үнэлгээгээр 1.517.300 төгрөг /1х, хх-232-233/ үүнээс ломбарданд зарсан зөөврийн компьютерийг хураан авч хохирогчид буцаан өгсөн /2х, хх-230/ үлдэх 767.300 төгрөг төлөгдөөгүй, иргэний нэхэмжлэгч Л.Дд 50.000 төгрөг /2х, хх-203-204/ төлөгдөөгүй,
- хохирогч Д.Он алдагдсан Монел маркын 32 инчийн LCD зурагт үнэлгээгээр 450.000 төгрөг /1х, хх-76/ төлөгдөөгүй,
- хохирогч П.О алдагдсан ТСЛ загварын 32 инчийн зурагт үнэлгээгээр 190.000 төгрөг /3х, хх-41/ төлөгдөөгүй,
- хохирогч Л.Бн алдагдсан LCD маркын 42 инчийн зурагт үнэлгээгээр 490.000 төгрөг, aser брендын 14 инчийн нөөтбүүк 300.000 төгрөг, нийт 790.000 төгрөг /2х, хх-142/, ломбарданд 90.000 төгрөгөөр зарсныг хууран авч хохирогчид буцаан өгсөн /2х, хх-138-141/, иргэний нэхэмжлэгч Ш.Г 90.000 төгрөг /2х, хх-147/ төлөгдөөгүй,
- хохирогч М.Дн алдагдсан Тошиба загварын 32 инчийн зурагт үнэлгээгээр 220.000 төгрөг /2х, хх-32-33/, хохирогч З.Ан алдагдсан апел маркын коре-2 үзүүлэлтийн 14 инчийн макбүүк үнэлгээгээр 220.000 төгрөг /2х, хх-32-33/ тус тус төлөгдөөгүй,
- хохирогч Д.Он алдагдсан Самсунг маркын 42 инчийн LCD зурагт үнэлгээгээр 500.000 төгрөг /2х, хх-57/, ломбарданд 180.000 төгрөгөөр зарсныг хураан авч хохирогчид буцаан өгсөн /2х, хх-58-60/, иргэний нэхэмжлэгч С.О 180.000 төгрөг /2х, хх-65-66/ төлөгдөөгүй,
- хохирогч Э.Нн алдагдсан Acer загварын 42 инчийн зурагт үнэлгээгээр 385.000 төгрөг /2х, хх-83/ ломбарданд 120.000 төгрөгөөр зарсныг хураан авч хохирогчид буцаан өгсөн /2х, хх-81-82/, иргэний нэхэмжлэгч Ц.Өхохирол нэхэмжлээгүй,
- хохирогч О.Бн алдагдсан ус шүршдэг мотор 1.000.000 төгрөг, бичлэг хийдэг хар хайрцаг 250.000 төгрөг, үнэлгээгээр нийт 1.250.000 төгрөг /3х, хх-231/ төлөгдөөгүй,
- хохирогч П.Дн алдагдсан Смарт лэд 32 инчийн зурагт 128.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан пүүз 30.000 төгрөг, үнэлгээгээр нийт 158.000 төгрөг /4х, хх-152-158/ ломбарданд 100.000 төгрөгөөр зарсныг хураан авч хохирогчид өгсөн /136-138/ иргэний нэхэмжлэгч хохирол нэхэмжлээгүй,
- хохирогч Л.Б алдагдсан Самсунг 54 инчийн ЛЕД зурагт үнэлгээгээр 350.000 төгрөг, О.Бн алдагдсан Фунай 39 инчийн ЛСД зурагт үнэлгээгээр 250.000 төгрөг /7х, хх-89/ тус тус төлөгдөөгүй,
- хохирогч Б.Гн алдагдсан TCL брендийн 32 инчийн зурагт үнэлгээгээр 112.000 төгрөг /7х, хх-211-212/ төлөгдөөгүй,
- хохирогч Г.Дн алдагдсан 43 инчийн зурагт үнэлгээгээр 252.000, пүүз 36.000, адидас пүүз 30.000, үүргэвч 10.000 төгрөг нийт 304.000 төгрөг /6х, хх-25-26, 7х, хх-6-7/ үүнээс адидас пүүз 30.000, үүргэвч 10.000 төгрөгийг буцаан олгохоор заасан тул 264.000 төгрөг төлөгдөөгүй,
- хохирогч А.Сн алдагдсан Самсунг 32 инчийн зурагт үнэлгээгээр 699.000 төгрөг, Шарп маркийн хөргөгч 600.000 төгрөг, нийт 1.299.000 төгрөг /6х, хх-43/ төлөгдөөгүй,
- хохирогч Д.Мөн алдагдсан Шарп брэндийн 32 инчийн зурагт үнэлгээгээр 171.600, 14 кратын монетон цагирган ээмэг 124.000, 14 кратын монетон ээмэг 124.000, монетон бөгж 217.000, монетон гинж 235.600, нийт 872.200 төгрөг /5х, хх-201-203/ ломбарданд 32 инчийн зурагтыг 120.000 төгрөгөөр зарсныг хураан авч хохирогчид буцаан өгсөн /5х, хх-221/ хохирогчид үлдэх 700.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Он 120.000 төгрөг тус тус төлөгдөөгүй,
- хохирогч Т.М алдагдсан "ТСЛ загварын ЛСД 32 инчийн зурагт үнэлгээгээр 500.000 төгрөг, Дэлл загварын зөөврийн компьютер 500.000 төгрөг нийт 1.000.000 төгрөг /5х, хх-83-84/ ломбарданд зурагт, компьютерыг 170.000 төгрөгөөр зарсныг хураан авч хохирогчид буцаан өгсөн /5х, хх-68-73/, автомашиныг буцаан олгосон, харин иргэний нэхэмжлэгч Б.Э 170.000 төгрөг /5х, хх-101-102/ төлөгдөөгүй,
- иргэний нэхэмжлэгч А.Бд 250.000 төгрөг тус тус төлөгдөөгүй байх ба шүүгдэгч төлөгдөөгүй хохирлыг бүхэлд нь төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгч Х.Бс нийт 8.578.900 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Бт 240.000 төгрөг, Б.Бд 860.000 төгрөг, Л.От 381.000 төгрөг, Ц.Бд 767.300 төгрөг, Д.От 450.000 төгрөг, П.Од 190.000 төгрөг, М.Дд 220.000 төгрөг, З.Адъяатөмөрт 220.000 төгрөг, О.Бт 1.250.000 төгрөг, Л.Бд 350.000 төгрөг, О.Бд 250.000 төгрөг, Б.Гд 112.000 төгрөг, Г.Дд 264.000 төгрөг, А.Сд 1.229.000 төгрөг, Д.Мд 700.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Гт 115.000 төгрөг, М.Ад 120.000 төгрөг, Л.Дд 50.000 төгрөг, Ш.Гд 90.000 төгрөг, С.Од 180.000 төгрөг, Б.Од 120.000 төгрөг, Б.Эд 170.000 төгрөг, А.Бд 250.000 төгрөгийг олгох, хохирол төлөх хугацааг 3 жилээр тогтоов.
Шүүгдэгч Х.Б нь 2016.04.12-с 2016.08.11-ний өдөр хүртэл 120 хоног /1х, х-243, 246, 250, 2х, х-1, 153, 167, 193/, 2017.02.08-с 2017.04.07-ны өдөр хүртэл 57 хоног /3х, х-147, 151, 4х, х-10, 5х, х-28/, 2017.08.10-с 2018.08.31-ний өдрийн байдлаар 386 хоног /4х, хх-74, 86, 173, 5х, х-115, 8х, х-79, 96, 126, 136/, нийт 563 хоног цагдан хоригдсон байгааг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, улаан өнгийн үүргэвч, шүүгдэгчийн мэдүүлгийн дагуу адидас маркийн 2 ширхэг пүүзийг хохирогч Г.Дт буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Бг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бт оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Бн цагдан хоригдсон 563 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Х.Бс нийт 8.578.900 төгрөгийг 3 жилийн хугацаанд гаргуулж, хохирогч Д.Бт 240.000 төгрөг, Б.Бд 860.000 төгрөг, Л.От 381.000 төгрөг, Ц.Бд 767.300 төгрөг, Д.Оюунчимэгт 450.000 төгрөг, П.Од 190.000 төгрөг, М.Дд 220.000 төгрөг, З.Ат 220.000 төгрөг, О.Бт 1.250.000 төгрөг, Л.Бд 350.000 төгрөг, О.Бд 250.000 төгрөг, Б.Гд 112.000 төгрөг, Г.Дд 264.000 төгрөг, А.Сд 1.229.000 төгрөг, Д.Мд 700.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Гт 115.000 төгрөг, М.Ад 120.000 төгрөг, Л.Дд 50.000 төгрөг, Ш.Гд 90.000 төгрөг, С.Од 180.000 төгрөг, Б.Од 120.000 төгрөг, Б.Эд 170.000 төгрөг, А.Бд 250.000 төгрөг тус тус олгосугай.
6. Уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, улаан өнгийн үүргэвч, 2 ширхэг пүүзийг хохирогч Г.Дт олгосугай.
7. Шүүгдэгч Х.Бг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
Л.БААТАР