| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/02963/И |
| Дугаар | 192/ШШ2026/00152 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2026/00152
| 2025 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 192/ШШ2026/00152 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********************** оршин суух, эрэгтэй, Боржигин овогт Ёндонгийн Д /РД ***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н /С**********************оршин байх, РД *********/-т холбогдох,
********** ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-322-3419 дугаартай үнэлгээ хийсэн ажиллагааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц /ҮД /,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, түүний өмгөөлөгч Т нар өөрсдийн эзгүйд хэргийг хэлэлцэх тухай хүсэлтийг гаргасныг хангаж, тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ё.Д нь хариуцагч Н-т холбогдуулан А ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-322-3419 дугаартай үнэлгээ хийсэн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1184 дүгээр захирамжаар Дээс 54,687,627 төгрөгийг гаргуулан Г ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Эд хөрөнгө хураах тогтоолоор Дийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *************** дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 109 тоот хаягт байрлах, 290 м.кв талбай бүхий зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт хураасан байна.
Н шинжээч томилон үнэлгээ хийлгэж, шинжээчээс 127,545,485 төгрөгөөр үнэлж тогтоосон байна.
Дээрх эд хөрөнгийг хураахдаа газар эзэмшигч надад мэдэгдээгүй ба үнэлгээндээ миний эзэмшлийн 320м.кв газрыг оролцуулалгүй зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж байгаа нь хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл. Энэ талаар 2024 оны 4 дүгээр сарын 19-нд мэдэж, холбогдох баримт бичгүүдийг хуулбарлан авсан болно.
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтлана, 7 дугаар зүйлийн 7.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж заасан зарчмыг баримтлаагүй.
Нэхэмжлэгч Ё.Д миний бие нь Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 109 тоот хаягт байрлах, 320 м.кв талбай бүхий газрын Хан-уул дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 397 дугаар захирамжаар аж ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа болно. Надад Н дээрх хөрөнгийн үнэлгээний талаар огт мэдэгдээгүй байгаа ба одоо албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Миний бие тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг мэдэх, хуулиар олгогдсон эрхийн дагуу үнийн саналаа өгөх бүрэн эрхтэй гэж үзэж байна.
Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасны дагуу гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Би шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч талаас Хос стандарт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн ба Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 109 тоот хаягт байрлах, 290 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 320 м.кв газрын хамт 332,050,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Н А ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн ба Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 109 тоот хаягт байрлах, 290 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг газаргүй дангаар нь 127,545,485 төгрөгөөр үнэлсэн байна.
Ижил тусгай зөвшөөрөл бүхий хоёр компани нь ийм их хэмжээний зөрүүтэй үнэлгээний дүгнэлт гаргаж байгаа нь хууль илт ашиг сонирхолын зөрүүтэй бөгөөд А ХХК-ийн хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
А ХХК-ийн үнэлгээний дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.9, 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.4, 4.5, 7.2, 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.2, 8.2.3, 8.3, 8.3.9, 8.3.10, 8.3.12, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/264, А/154 тушаалын хавсралтаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журам-ыг баримтлаагүй, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал-ыг ашиглаагүй, хэрэглээгүй нь тухайн үнэлгээний дүгнэлт учир дутагдалтай, хэтэрхий нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй, хуулийн шаардлагыг хангаагүй буюу үнэлгээний тайлан ойлгомжгүй, тодорхой бус, эргэлзээтэй болсон гэж үзэж байна.
Иймд Н шинжээч томилон үнэлгээ хийлгэж, шинжээчээс 127,545,485 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлаж байна.
Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1184 дүгээр захирамжаар Дээс 54,687,627 төгрөгийг гаргуулан ГББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Дийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 109 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006165 дугаарт бүртгэлтэй, 290 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 20250545/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 20250545/182 тоот тогтоолоор хураасан.
Төлбөр төлөгч Д нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ГББСБ ХХК-д танилцуулахад шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 3 дугаар сарын 22-ны 3/63 тоот Шинжээч томилох тогтоол-оор А ХХК нь 127,545,485 төгрөгөөр үнэлсэн тайланг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-148/7133, 7133 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан.
Төлбөр төлөгч Дээс А ХХК-ийн үнэлгээний тайланг, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01978 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04752 дугаар шийдвэр, На 210/МА2024/00453 дугаар магадлалаар Дийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай шинжээч томилох тогтоолыг хэрэгсэхгүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод байна.
Нэхэмжлэгч Ё.Д нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд биш байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс:
Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,
0395848 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 20250545/03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,
Н 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 20250545/182 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 705 дугаартай гүйцэтгэх хуудас,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01184 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
Н 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-148/7133 дугаартай мэдэгдэл,
Нэхэмжлэгч Ё.Даас 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дд олгосон итгэмжлэл,
Нэхэмжлэгч Ё.Даас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дд олгосон итгэмжлэлийг,
3.2.хариуцагчаас:
2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1-148/267 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,
2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1-208/316 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичгийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3.3.Шүүхээс:
3.3.1.хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас:
Н 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4-183/29914 дугаартай Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг,
ГББСБ ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22/04 дугаартай Үнийн санал гаргуулах тухай албан бичиг,
2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн тодорхойлолт,
Н 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-148/7133 дугаартай мэдэгдэл,
Н 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,
Н 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4-148/17451, 4-148/17450 дугаартай Хан-уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус хаягласан албан бичгүүд,
Н 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10/5 дугаартай Хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00313 дугаартай шийдвэр,
На 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2023/00875 дугаартай магадлал,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2023/14561 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
МУД Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/00633 дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол,
Хос стандарт ХХК-ийн 051 дугаартай Нийслэлийн Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 109 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан гэсэн баримтуудыг,
3.3.2.Хариуцагчаас:
Н 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол,
2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл,
2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт,
А ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Үнэлгээний тайлан ,
Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл,
ГББСБ ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 22/028 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,
Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэл,
Н 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4-148/7134 дугаартай мэдэгдэл,
Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл,
Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл гэсэн баримтуудыг тус тус гаргуулсан.
3.3.3.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01978 дугаартай шийдвэр,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00313 дугаартай шийдвэр,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04752 дугаартай шийдвэр,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/АБ2022/02030 дугаартай албан бичиг,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2022/07771 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж,
Дийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл,
Дийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШЗ2022/07771 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай захирамж,
Хариуцагчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар,
На 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2023/00875 дугаартай магадлал,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2023/14561 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
На 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2024/00453 дугаартай магадлал гэсэн баримтуудыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч Ё.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
1.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эд хөрөнгийг хураах, үнэлэх ажиллагааг явуулахдаа газар эзэмшигч надад мэдэгдэлгүй, миний эзэмшлийн 320 м.кв газрыг оролцуулалгүй зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.
Би тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг мэдэх, үнийн саналаа өгөх эрхтэй. Өмнө үнэлгээ хийсэн Хос стандарт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд 290 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 320 м.кв газрын хамт 332,050,000 төгрөгөөр үнэлсэн нь А ХХК-ийн 290 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг газаргүй дангаар нь 127,545,485 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнүүд их хэмжээний зөрүүтэй байгаа нь зөрчилтэй бөгөөд А ХХК-ийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/264, А/154 тушаалын хавсралтаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журам-ыг баримтлаагүй, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал-ыг ашиглаагүй, үнэлгээний тайлан ойлгомжгүй, тодорхой бус, эргэлзээтэй болсон тул 127,545,485 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулна гэж тайлбарлажээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа Төлбөр төлөгч Дийн А ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01978 тоот шийдвэр, мөн шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04752 дугаар шийдвэр, На 210/МА2024/00453 дугаар магадлалаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч Ё.Д нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч, гуравдагч этгээд биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
3.Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/011184 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч ГББСБ ХХК-ийн хариуцагч Дд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 133,830,933 төгрөг гаргуулах, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээнд дундсан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох Хан-уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах агуулах болон аж ахуйн зориулалттай газрыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ГББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 133,830,933 төгрөгийн 79,670,933 төгрөг болон Хан-уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 178013/0032 дугаартай, 0395848 тоот гэрчилгээтэй, 320 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудаасаа татгалзаж,
хариуцагч Д нь зээлийн гэрээний үүрэгт 54,160,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, үлдэх 44,160,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах,
дээрх хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БГҮ-14/1/16 тоот барьцааны гэрээний дагуу Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 109 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006165 дугаарт бүртгэлтэй, 290 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
ГББСБ ХХК нь Дтэй байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн БҮГ-15/2/8а дугаар барьцааны гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006165 дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 109 тоот хаяг байрлах, 290 м.кв талбайтай агуулах,
Хан-уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 178013/0032 дугаартай, 0395848 тоот гэрчилгээтэй, 320 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг тус тус барьцааны үүргээс чөлөөлүүлэх тухай Дийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.2.Улмаар нэхэмжлэгч ГББСБ ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 705 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдсон байна.
3.3.Уг гүйцэтгэх хуудсаар төлбөр авагч ...ГББСБ ХХК, төлбөр төлөгч ...Дын Дорждэрэм, төлбөр авагчид олговол зохих төлбөрийн хэмжээ улсын тэмдэгтийн хураамж 527,627 төгрөг, 54,160,000 төгрөгийг төлөх, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БГҮ-14/1/16 тоот барьцааны гэрээний дагуу Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 109 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006165 дугаарт бүртгэлтэй, 290 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
4.Зохигчийн хооронд энэ хэргээс өмнө үүссэн иргэний маргааны талаар дурдах шаардлагатай гэж дүгнэв.
4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01978 дугаартай шийдвэрээр Дийн Нт холбогдох А ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-322-3419 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.2 Мөн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00313 дугаартай шийдвэрээр Дийн Нт холбогдох 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн На 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2023/00875 дугаартай магадлалаар шүүхийн 102/ШШ2023/00313 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.
4.3 Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04752 дугаартай шийдвэрээр хэргийг дахин шийдвэрлэж, нэхэмжлэгч Дийн хариуцагч Нт холбогдох 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянаад 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2024/00453 дугаартай магадлал гарч, анхан шатны шүүхийн 102/ШШ2023/04752 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, МУД Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/00633 дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01978 дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04752 дугаартай шийдвэрүүдийн үндэслэх хэсэгт мөн шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 705 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Н нь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20250545 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох Дийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 109 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006165 дугаарт бүртгэлтэй, 290 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 20250545/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 20250545/182 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулж, улмаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Д нь 750,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлснийг төлбөр авагч ГББСБ ХХК нь эс зөвшөөрч, шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг гаргажээ.
5.1.Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгох тухай 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай тогтоолоор А ХХК-ийг шинжээчээр томилж, томилогдсон шинжээч нь дээрх хөрөнгийг 127,545,485 төгрөгөөр үнэлсэн байна.
5.2.Дээрхээс Дийн хариуцагч Нт холбогдох А ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-322-3419 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01978 дугаартай шийдвэрээр,
2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04752 дугаартай шийдвэр, На 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2024/00453 дугаартай магадлал, МУД Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/00633 дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, тус тус нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
5.3.Маргаан бүхий нэхэмжлэгч Ё.Дын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0395848 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Хан-уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 178013/0032 дугаартай, 0395848 тоот гэрчилгээтэй, 320 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг барьцааны үүргээс чөлөөлүүлэх тухай Дийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ГББСБ ХХК нь зөвшөөрч, улмаар шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/011184 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг шийдвэрлэсний дагуу уг хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй, хариуцагч байгууллага 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3/63 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-д уг хөрөнгийг үнэлгээг гаргахдаа тусгах талаар заагаагүй учир А ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-322-3419 дугаартай үнэлгээний тайлангаар уг газрыг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргахдаа үнэлгээндээ тусгаагүй талаар шүүхийн шийдвэрүүдэд мөн тодорхой тайлбарлажээ. Тодруулбал Н нь шүүхээс олгосон гүйцэтгэх хуудсанд заасан хэмжээгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулдаг бөгөөд гүйцэтгэх хуудсанд Дийн өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгийн доорх нэхэмжлэгч Ё.Дын газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй тул шинжээч нь тухайн газар эзэмших эрхийг үнэлгээг гаргахдаа тусгах боломжгүй талаар хариуцагчийн тайлбар үндэслэлтэй төдийгүй энэ талаар дүгнэсэн шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул А ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-322-3419 дугаартай үнэлгээний талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.
5.4.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н шинжээч томилж, А ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-322-3419 дугаартай үнэлгээ хийсэн ажиллагаа нь нэхэмжлэгч Ё.Дын эрх ашгийг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Дын Нт холбогдох А ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-322-3419 дугаартай үнэлгээ хийсэн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ