2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/02472

 

 

 

 

 

 

 

      2026            03              05                                           192/ШШ2026/02472

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ............. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .................. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ...............-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 188,235,885.98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ............. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Хариуцагч нь 2024 оны 10 сарын 29-ний өдөр манай банктай ЗГ2025163941 дугаартай зээлийн гэрээг байгуулж 178,816,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 23-р хороо, арцатын ам, ........... тоот хаягт байрлах 69,85 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалж, 2024 оны 10 сарын 29-ний өдөр ипотекийн гэрээ байгуулсан.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 1,453,325.97 төгрөг, зээлийн хүү 22,427,558.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 981,94 төгрөг, даатгалын төлбөрт 334,676.45 төгрөг, нийт 24,216,543.23 төгрөгийг төлсөн.

Улмаар 2025 оны 7 сараас хойш төлөлт хийгээгүй гэрээний үүргээ зөрчсөн. Бидний зүгээс гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 177,362,674.03 төгрөг, хүүний төлбөр 10,721,571.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,077.09 төгрөг, даатгалын төлбөр 148,563.53 төгрөг, нийт 188,235,885.98 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2026 оны 02 сарын 09-ний өдөр гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

3. Нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Шүүхэд төлөөлж оролцох итгэмжлэл,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-Хүү тооцооллын хүснэгт,

-Орон сууцны зээлийн гэрээ,

-Ипотекийн гэрээ,

-Зээлдэгчийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ,

-Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалын гэрээ,

-Зээл төлөх мэдэгдэл,

            Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “.............” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч “.............” ХК нь хариуцагчид холбогдуулан 188,235,885.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2,551,084.84 төгрөгөөр багасгасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр .............тай ЗГ2025163941 дугаар зээлийн гэрээ байгуулж, 178,816,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн учир зээлийн гэрээний үүрэгт 185,684,801.14 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг нь түүнд тайлбарлаж, хавтаст хэргийн материалтай танилцуулж баримтжуулсан байх ба хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд 2026 оны 3 сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид 2026 оны 02 сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1 Зохигч талуудын хооронд 2024 оны 10 сарын 29-ний өдөр ЗГ2025163941 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 178,816,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлсэн. (хэргийн 11-14 дэх тал)

3.2 Улмаар дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 23-р хороо, Арцатын ам /17100/, ........... тоот хаягт байрлах 69,85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2024 оны 10 сарын 29-ний өдөр ............ дугаартай ипотекийн гэрээг байгуулжээ. (хэргийн 15-17 дахь тал)

4. Дээр дурдсан гэрээнүүдийн гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа нэхэмжлэгч компани болон хариуцагч нарын хооронд үүссэн байх бөгөөд тус гэрээний дагуу зээлдүүлэгч талаас мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэг үүсжээ.

5. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй...”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “...Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй...”, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “...Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө...” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

6. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүүгийн тооцооллын дагуу зээлийн гэрээний үүрэгт 185,684,801.14 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. /хэргийн 10 дахь тал/

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...” гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд өөрийн татгалзал, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй.

7.1 Хариуцагч нь шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзаж байгаа талаараа шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Иймд 2026 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 185,684,801.14 төгрөгийн үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэлтэй гэж үзнэ.

8. Нэгэнт хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “...Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй...” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээг цуцлахаар шаардах эрхтэй юм.

9. Түүнчлэн, хариуцагч нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй учир Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “...Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй...”, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “...Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ...” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компани нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 185,684,801.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож, хариуцагч нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 23-р хороо, Арцатын ам /17100/, нүхтийн зам гудамж ............. тоот хаягт байрлах, 69.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,169,329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,156,574.01 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д..............ээс 185,684,801.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “.............” ХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 23-р хороо, Арцатын ам /17100/, нүхтийн зам гудамж ............. тоот хаягт байрлах, 69.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,169,329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д..............ээс 1,156,574.01 төгрөгийг гаргуулан ................-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            .............