Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1252

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                     

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,        

Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

Хохирогч Б.Элбэг-Эрдэнэ,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 1806051801385 дугаар хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дорнод аймаг Хэрлэн 6 дугаар баг, Буйр 3 дугаар гудамж 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, Д.О

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 02-нд шилжих шөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монгол Дээж” ХХК-ний хашаанд байрлуулсан иргэн З.Эрдэнэболдын эзэмшлийн 91-44 УНЧ улсын дугаартай Ниссэн Хино маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан иргэн Б.Элбэг-Эрдэнийн 100 метрийн урттай, 2.5х3 мм-ийн голчтой зэс утас, хар өнгийн нимгэн куртик, пүүзэн гутал зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Элбэг-Эрдэнийн: “...Манай Смарт планет групп ХХК нь УБТЗ-ын Тетра сүлжээний цамхагийн материал болох зэс газардуулгын материал болох 100 метр урттай 2.5х3мм голчтой туузан зэс /пласа/ утсыг УБТЗ-ын Амгалан дахь агуулахаас гаргаж ирээд Дорноговь аймгийн Сайншанд сум руу явуулах гээд 2018 оны 06 сарын 01-ний өдөр Монгол дээж ХХК-ийн хашаан дотор зогсож байсан 91-44 УНЧ улсын дугаартай Ниссан Хино машинд ачаад хонуулах явцад алдагдсан байсан. Уг утас нь УБТЗ-ын Тетра сүлжээний цамхагийн газардуулагч хийх зориулалт бүхий туузан зэс утас байсан юм. Уг утас нь 100 метр урттай 2.5х3мм голчтой утас байсан. Энэ утас нь 1 метр нь хамгийн багадаа 25000 төгрөг болдог. Нийт 2.500.000 төгрөг болно гэсэн үг. ...Манай Смарт планет ХХК нь УБТЗ-ын өртөө зөрлөгүүд дээр байгаа Тетра сүлжээний цамхагуудыг хийж байгаа юм. Энэ цамхаг нь алсаас удирддаг болох юм. Энэхүү зэс утас нь Сайншандаас урагшаа Өргөн сумын наана байдаг 41 дүгээр зөрлөгт очих ёстой зэс утас байсан юм” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-31/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч З.Эрдэнэболдын: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны 11 цагийн орчим ирээд ачаагаа шалгахад хуйлаастай 30 метр зэс утас байхгүй болсон байсан, өөр алдагдсан зүйл байхгүй. ...Өчигдөр надтай хамт ачаа ачсан Энхболд гэдэг залууг сэжиглэж байна. Надтай хамт 05 дугаар сарын 30-нд Замын-Үүдээс хамт ирсэн. Надтай хамт ажиллаад нэг жил орчим болж байгаа. ...зэс ачсаныг Энхболдоос өөр хүн мэдэхгүй. ...Миний машинд байсан хөх өнгийн нимгэн богино куртик, хар өнгийн пүүзэн гутал байхгүй байна. Машины хаалганы цоожийг Энхболд онгойлгож чаддаг юм. Цоож нь эвдэрсэн төмөр утсаар татаж онгойлгодог юм” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч С.Ууганбаярын: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим ирэхэд ачааны хойд бүтээлэг сөхөгдөөд ачаа ил гарсан, хойд хэсэгт нь өчигдөр ачсан байсан хуйлаастай зэс утсыг зөөж аваачсан, цаасанд боодолтой байсныг задалсан байсан. ...Өөр алдагдсан зүйл байхгүй. ...Зэс ачсаныг Энхболд гэдэг залуу ачсан, тэрнээс өөр хүн мэдэхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Мөнх-Учралын: “...2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим 91-58 гэсэн дугаартай машин, 13 цагийн орчим 91-44 гэсэн дугаартай машинууд нэг компанийн ачаа ачсан гээд цувуулан тавьсан. ...би 01 цагийн орчим зогсоолоор цэвэрлэгээ хийгээд явж байхад 91-58 гэсэн машины кабинд нь гурван залуу байсан. Кабины гэрлийг асаасан байсан. Машины жолооч нь тавихдаа нэг залууг надад харуулаад энэ залуу шөнө машин манаж хононо гэж байсан юм. Тэгээд харсан чинь өдөр надад харуулж байсан залуу өөр хоёр залуугийн хамт байсан. ...05 цагийн орчим тэр хавиар явахад хүн харагдахгүй байсан. Тухайн машины кабинд байсан хүмүүс нь харагдахгүй байхаар нь унтаж байгаа юм байх гэж бодсон юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-37/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Долгорсүрэнгийн: “...03 цагийн орчим хашааны хаалга нүдээд байхаар нь гараад очтол 2 залуу “зэс тушаах гэсэн юм, та жингээр үзээр өгөөч” гэхээр нь тэл хуйлсан зэс утсыг нь хилэн дээр жинлээд үзтэл 65 кг зааж байхаар нь 1 кг нь 7800 төгрөгөөр бодоод 507.000 төгрөгөөр тохироод авсан юм. ...Би тухайн үед “хулгайн эд зүйл биш биз дээ” гээд ам өчгийг нь аваад тэр зэсийг авчихсан. ...Би тэр ирсэн машиных нь дугаарыг бичиж аваад 2 долоо хоног хүлээгээд ирэхгүй байхаар нь зарчихсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-38/,

 

Мөрдөн байцааланд гэрч Б.Баянмөнхийн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны шөнө харих гээд явж байтал Баянзүрх дүүргийн Амгалангийн Монгол дээж зоогийн газрын замын урд 20-25 орчим насны залуу такси барих гээд зогсож байхаар нь зогсоод “хаа хүрэх юм” гэтэл Улиастай орно гэхээр нь суулгасан чинь Монгол дээж зоогийн газрын урд зогсоол дээр байдаг том оврын маинуудын тэндээс хуйлсан зэс гаргаж ирээд хойд суудал дээр авч суугаад явсан. Тэгээд Улиастайгийн тэнд байдаг хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр очоод хаалгыг нь нүдэж байгаад нэг эмэгтэй хүн гарч ирэхээр нь хил дээр тавьж жинлүүлээд тушаасан хэдэн төгрөг болсон эсэхийг нь мэдэхгүй. ...Тэр залуу “миний зэс байгаа юм, би цахилгаанчин хийдэг, зэс зардаг” гэж хэлж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-40/,

 

Мөрдөн байцаалтанд Д.Оын яллагдагчаар: “...Би Монгол дээж ХХК-ийн зогсоол дээр байсан Нэмэхээ гэх Замын-Үүд рүү цуг явдаг ахын цагаан өнгийн Ниссан Хино /дугаарыг нь мэдэхгүй/ машин дээр очоод хүн байхгүй байхаар нь тэвшин дээр нь ачуулсан байсан хуйлаастай зэс утсыг аваад зам дээрээс такси барихад Ниссан санни маркийн мөнгөлөг /дугаарыг нь мэдэхгүй, хараагүй/ машин зогсоод дотор нь хоёр залуу байхаар нь би “10000 төгрөг өгье эндээс ойрхон юм хүргээд өг” гэтэл зөвшөөрөөд би нөгөө зэсээ аваад арын суудалд нь суугаад өмнө нь төмөр тушааж байсан Улиастайд байдаг хоёрдогч түүхий эд авдаг хашаан дээр очоод нэг эгч гарч ирэхээр нь гуйгаад нөгөө зэсээ жин дээр тавиад үзэхэд 65 кг болохоор нь 1 кг-ыг нь 7800 төгрөгөөр бодоод нийт 507.000 төгрөгөөр тохироод тушаагаад тэндээс нөгөө таксигаараа Цайз 16 дээр буугаад замын урд талд байдаг зочид буудалд өрөө асуутал өрөө байхгүй гэхээр нь дахиад өөр такси бариад Амгалангийн хангамжид байдаг Энх-Амгалан гэх найзындаа очиж хоносон юм...

...2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр... ганц хоёр шил пиво уугаад ...Эрдэнэболд ахын ачаан дээр байсан зэс утас, хар өнгийн нимгэн куртик, хар өнгийн пүүзэн гутал байсныг аваад гарсан. Зэс утсаа Улиастайд байдаг хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр 507.000 төгрөгөөр тушаагаад куртик гутлыг нь өмсөөд явсан. 507.000 төгрөгөөр архи уугаад дуусгасан, куртик гутал хоёрыг нь өмсөж явж байгаад хаясан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-54/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/,

Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2.500.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-43/,

Шүүгдэгч Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/ зэрэг болно.

 

 Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О: “Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би аав, эгчийн хамт амьдардаг. Хулгайн эд зүйлээ зарж олсон мөнгөөрөө архи уусан. Ахдаа ачааг нь зөөж өгөхөөр болсон. Хохирол яаж барагдуулсан талаар сайн мэдэхгүй байна. Манай ах хохирлын талаар хохирогчтой ярьсан байгаа. Манай ахыг Нэмэхжаргал гэдэг. Машины эзэн байгаа юм. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж мэдүүлэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Б.Элбэг-Эрдэнэ: “Би Нэмэхжаргал гэх ахтай хоорондоо ярилцаад хохирлын талаар тохиролцсон. Манай ах Нэмэхжаргалтай найзууд учир ямар нэгэн асуудал үүсэхгүй. Хохирлоо нөхөн төлнө гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Оод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монгол Дээж” ХХК-ний хашаанд байрлуулсан иргэн З.Эрдэнэболдын эзэмшлийн 91-44 УНЧ улсын дугаартай Ниссэн Хино маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан иргэн Б.Элбэг-Эрдэнийн 100 метрийн урттай, 2.5х3 мм-ийн голчтой зэс утас, хар өнгийн нимгэн куртик, пүүзэн гутал зэрэг эд зүйлийг хууль бусаар авч хулгайлан, бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Элбэг-Эрдэнийн: “...Манай “Смарт планет групп” ХХК нь УБТЗ-ын Тетра сүлжээний цамхагийн материал болох зэс газардуулгын материал болох 100 метр урттай 2.5х3мм голчтой туузан зэс /пласа/ утсыг УБТЗ-ын Амгалан дахь агуулахаас гаргаж ирээд Дорноговь аймгийн Сайншанд сум руу явуулах гээд 2018 оны 06 сарын 01-ний өдөр Монгол дээж ХХК-ийн хашаан дотор зогсож байсан 91-44 УНЧ улсын дугаартай Ниссан Хино машинд ачаад хонуулах явцад алдагдсан байсан. Энэ утас нь 1 метр нь хамгийн багадаа 25000 төгрөг болдог. Нийт 2.500.000 төгрөг болно гэсэн үг...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-31/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч З.Эрдэнэболдын: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны 11 цагийн орчим ирээд ачаагаа шалгахад хуйлаастай 30 метр зэс утас байхгүй болсон байсан, өөр алдагдсан зүйл байхгүй. ...Өчигдөр надтай хамт ачаа ачсан Энхболд гэдэг залууг сэжиглэж байна. Надтай хамт 05 дугаар сарын 30-нд Замын-Үүдээс хамт ирсэн. Надтай хамт ажиллаад нэг жил орчим болж байгаа. ...зэс ачсаныг Энхболдоос өөр хүн мэдэхгүй. ...Миний машинд байсан хөх өнгийн нимгэн богино куртик, хар өнгийн пүүзэн гутал байхгүй байна. Машины хаалганы цоожийг Энхболд онгойлгож чаддаг юм. Цоож нь эвдэрсэн төмөр утсаар татаж онгойлгодог юм” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч С.Ууганбаярын: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим ирэхэд ачааны хойд бүтээлэг сөхөгдөөд ачаа ил гарсан, хойд хэсэгт нь өчигдөр ачсан байсан хуйлаастай зэс утсыг зөөж аваачсан, цаасанд боодолтой байсныг задалсан байсан. ...Өөр алдагдсан зүйл байхгүй. ...Зэс ачсаныг Энхболд гэдэг залуу ачсан, тэрнээс өөр хүн мэдэхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Мөнх-Учралын: “...2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим 91-58 гэсэн дугаартай машин, 13 цагийн орчим 91-44 гэсэн дугаартай машинууд нэг компанийн ачаа ачсан гээд цувуулан тавьсан. ...би 01 цагийн орчим зогсоолоор цэвэрлэгээ хийгээд явж байхад 91-58 гэсэн машины кабинд нь гурван залуу байсан. Кабины гэрлийг асаасан байсан. Машины жолооч нь тавихдаа нэг залууг надад харуулаад энэ залуу шөнө машин манаж хононо гэж байсан юм. Тэгээд харсан чинь өдөр надад харуулж байсан залуу өөр хоёр залуугийн хамт байсан. ...05 цагийн орчим тэр хавиар явахад хүн харагдахгүй байсан. Тухайн машины кабинд байсан хүмүүс нь харагдахгүй байхаар нь унтаж байгаа юм байх гэж бодсон юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-37/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Долгорсүрэнгийн: “...03 цагийн орчим хашааны хаалга нүдээд байхаар нь гараад очтол 2 залуу зэс тушаах гэсэн юм та жингээр үзээр өгөөч гэхээр нь тэл хуйлсан зэс утсыг нь хилэн дээр жинлээд үзтэл 65 кг зааж байхаар нь 1 кг нь 7800 төгрөгөөр бодоод 507.000 төгрөгөөр тохироод авсан юм. ...Би тухайн үед хулгайн эд зүйл биш биз дээ гээд ам өчгийг нь аваад тэр зэсийг авчихсан. ...Би тэр ирсэн машиных нь дугаарыг бичиж аваад 2 долоо хоног хүлээгээд ирэхгүй байхаар нь зарчихсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-38/,

 

Мөрдөн байцааланд гэрч Б.Баянмөнхийн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны шөнө харих гээд явж байтал Баянзүрх дүүргийн Амгалангийн Монгол дээж зоогийн газрын замын урд 20-25 орчим насны залуу такси барих гээд зогсож байхаар нь зогсоод хаа хүрэх юм гэтэл Улиастай орно гэхээр нь суулгасан чинь Монгол дээж зоогийн газрын урд зогсоол дээр байдаг том оврын маинуудын тэндээс хуйлсан зэс гаргаж ирээд хойд суудал дээр авч суугаад явсан. Тэгээд Улиастайгийн тэнд байдаг хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр очоод хаалгыг нь нүдэж байгаад нэг эмэгтэй хүн гарч ирэхээр нь хил дээр тавьж жинлүүлээд тушаасан хэдэн төгрөг болсон эсэхийг нь мэдэхгүй. ...Тэр залуу миний зэс байгаа юм би цахилгаанчин хийдэг зэс зардаг гэж хэлж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-40/,

 

Мөрдөн байцаалтанд Д.Оын яллагдагчаар: “...Улиастайд байдаг хоёрдогч түүхий эд авдаг хашаан дээр очоод нэг эгч гарч ирэхээр нь гуйгаад нөгөө зэсээ жин дээр тавиад үзэхэд 65 кг болохоор нь 1 кг-ыг нь 7800 төгрөгөөр бодоод нийт 507.000 төгрөгөөр тохироод тушаагаад тэндээс нөгөө таксигаараа Цайз 16 дээр буугаад замын урд талд байдаг зочид буудалд өрөө асуутал өрөө байхгүй гэхээр нь дахиад өөр такси бариад Амгалангийн хангамжид байдаг Энх-Амгалан гэх найзындаа очиж хоносон юм...

...2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр... ганц хоёр шил пиво уугаад ...Эрдэнэболд ахын ачаан дээр байсан зэс утас, хар өнгийн нимгэн куртик, хар өнгийн пүүзэн гутал байсныг аваад гарсан. Зэс утсаа Улиастайд байдаг хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр 507.000 төгрөгөөр тушаагаад куртик гутлыг нь өмсөөд явсан. 507.000 төгрөгөөр архи уугаад дуусгасан, куртик гутал хоёрыг нь өмсөж явж байгаад хаясан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-54/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/,

Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2.500.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-43/ зэрэг болно.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Д.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Д.Оын хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулалгүй тэнсэж хянан харгалзах ялаар шийтгэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Б.Элбэг-Эрдэнэ нь нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг тус тус харгалзан, түүнчлэн Д.О нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлуудыг харгалзан Д.Оод нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806051801385 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч Д.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д.О-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Элбэг-Эрдэнэ нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                            

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЛЗОД