Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1062

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш******* нарыг оролцуулан “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох, Говь-******* аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт 3169.31 гектор талбайд хамгийн туруунд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээд нь “М*******” ХХК болохыг тогтоож хүлээн зөвшөөрөх, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “М*******” ХХК-ийн NE-******* дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “М*******” ХХК. /РД:*******/

Хаяг: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Дамбадаржаа тоот.  

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.  

ТОДОРХОЙЛОХ нь:

“М*******” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “”М*******” ХХК нь Ашигт малтмалын газарт Говь-******* аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт 3169.31 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цахимаар гаргасан

Ашигт малтмалын газар манай компанийн гаргасан өргөдлийг тус талбарт хамгийн түрүүнд гаргасан өргөдөл хэмээн үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэн авсан бөгөөд мөн дээрх талбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Говь-******* аймгийн Засаг даргад санал авахаар хүргүүлсэн.

Харин Говь-******* аймгийн Засаг дарга О.А М******* ХХК-ийн NE-******* дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх саналыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн билээ.

М******* ХХК нь 216 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01 дүгээр албан бичгээр Говь-******* аймгийн Засаг даргад хандан ******* сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах нь орон нутагт татвар, хураамж төлөх, нутгийн иргэдийг ажлын байраар хангах, худалдан авалтыг нэмэгдүүлэх зэргээр орон нутгийн хөгжлийг дэмжих олон талын ач холбогдолтой тул манай компанийн NE-******* дугаартай өргөдлийг дахин авч хэлэлцэн саналаа Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг хүссэн юм.

Энэхүү хүсэлтийн дагуу Говь-******* аймгийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дугаар өргөдөлд өгөх саналаар М******* ХХК-ийн NE-******* дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн хариу өгсөн тул бид Ашигт малтмалын газарт хандан бүртгэлтэй өргөдөл, аймгийн Засаг даргын хариуг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан.

Гэтэл Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6/757 дугаар албан бичгээр NE-******* дугаартай өргөдөл нь бүртгэлээс хасагдсан байх тул Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариуг бидэнд өгсөн.

Манай компани кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрийг хянуулж, хүчингүй болгуулахаар Ашигт малтмалын газрын даргад хандан гомдол гаргасан бөгөөд тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2/1575 дугаар албан бичгээр гомдлыг хангах үндэслэлгүй байна хэмээн хариу өгсөн болно.

Иймд Ашигт малтмалын кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Говь-******* аймгийн Засаг даргын санал, М******* ХХК-ийн NE-******* дугаар өргөдлийг үндэслэн өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байна.

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь шүүхэд

1. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох,

2. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст Говь-******* аймгийн Засаг даргын санал, “М*******” ХХК-ийн NЕ-******* дугаар өргөдлийг үндэслэн өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Нэхэмжлэгч нь ЗХХШТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ агуу нэхэмжлэлийн шаардлагаа:

1. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох,

2. Говь-******* аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт 3169.31 гектор талбайд хамгийн туруунд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээд нь “М*******” ХХК болохыг тогтоож хүлээн зөвшөөрөх,

3. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “М*******” ХХК-ийн NE-******* дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” аар өөрчилж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

“М*******” ХХК нь Ашигт малтмалын газарт Говь-******* аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт 3169.31 гектор талбайд хайгуулын үйл  ажиллагаа  явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны  өдөр цахимаар гаргасан.

Ашигт малтмалын газар манай компанийн гаргасан өргөдлийг тус талбарт хамгийн түрүүнд гаргасан өргөдөл хэмээн үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан шаардлагын бүрэн хангасан тул өргөдлийн бүртгэлийн NЕ-******* дугаарт бүртгэн авсан бөгөөд мөн дээрх талбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Говь-******* аймгийн Засаг даргад санал авахаа хүргүүлсэн.

Харин Говь-******* аймгийн Засаг дарга О.А “М*******” ХХК ийн NЕ-*******  дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл боломжгүй гэх саналыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн.

Гэтэл Говь-******* аймгийн Засаг дарга нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дүгээр өргөдөлд өгөх саналаар “М*******” ХХК-ийн NЕ-******* дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн хариу өгсөн тул бид дээрх хариуг үндэслэн Ашигт малтмалын газарт хандан бүртгэлтэй өргөдлийн дагуу зохих ажиллагааг хийж Говь-******* аймгийн Засаг даргаас санал, холбогдох бичиг баримт, хурлын тэмдэглэлийг авч шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан юм.

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6/757 дугаар албан бичгээр NЕ-******* дугаартай өргөдөл нь бүртгэлээс хасагдсан байх тул Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариуг бидэнд өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.3 дах хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх”, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, *******.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" хэмээн заасан байх бөгөөд дээрх талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан “Тэргүүн Гарц” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй этгээд юм.

Манай компани дээрх талбарт хамгийн түрүүнд өргөдөл ирүүлсэн, аймгийн засаг дарга тусгай зөвшөөрөл олгож болно хэмээн зөвшөөрсөн хариу өгсөөр байхад хуульд заасан ажиллагааг хийлгүйгээр гуравдагч этгээдээс өргөдөл хүлээн авч ажиллагаа хийж байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар албан бичигт “NЕ-******* дугаартай өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасагдсан” хэмээн дурдсан нь үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдлийн бүртгэлээс хасах үндэслэлүүд нь манай компанийн гаргасан өргөдөл, нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Иймд нэхэмжлэгч “М*******” ХХК-ийг Говь-******* аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт 3169.31 гектор талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд болох тогтоож  хүлээн зөвшөөрөх, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, тус газарт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын ’ ... “М*******’ ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “М*******" ХХК-ийн өргөдлийг үндэслэн тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

“М*******” ХХК 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн Говь-******* аймгийн ******* сумын нутагт орших “*******” нэртэй 3169.31 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “... Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ ...” гэсэн заалтын дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар Говь-алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/1219 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-******* дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Говь-алтай аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр огноолсон 51 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.

Говь-алтай аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн бүртгэлийн NE- ******* дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын "... “М******* “ ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “М*******” ХХК-ийн өргөдлийг үндэслэн тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж өгөхийг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “М*******” ХХК-ийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан: “Ашигт малтмалын газрын / хуучин нэрээр / Кадастрын хэлтэст “М*******” ХХК-ийн NE-******* дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Говь-алтай аймгийн ******* сумын нутаг, “*******" нэртэй газарт 3169.31 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг даалгах”, “Ашигт малтмалын газрын / хуучин нэрээр / Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийн “М*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

“М*******” ХХК 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн Говь-алтай аймгийн ******* сумын нутагт орших “*******” нэртэй 3169.31 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Говь-алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/1219 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-******* дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Говь-алтай аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр огноолсон “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэсэн 51 дүгээр саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.

Говь-алтай аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн бүртгэлийн NE- ******* дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга “М*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн бүртгэлийн NE-******* дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан үйл ажиллагааг дахин явуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ;

“М*******” ХХК-ийн захирал Д.Б Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох, Говь-******* аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт 3169.31 гектор талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээд нь “М” ХХК болохыг тогтоож хүлээн зөвшөөрөх, тус компанийн NE-******* дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу тус талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг  даалгах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийн “М*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр Говь-******* аймгийн Засаг даргын хууль зөрчиж ирүүлсэн саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэр, мөн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдэл тус тус хууль бус гэж маргажээ.

“М*******” ХХК Ашигт малтмалын газарт Говь-******* аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт 3169.31 гектор талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 27-ний өдөр цахимаар гаргасан бөгөөд Ашигт малтмалын газраас өргөдлийг тус талбайд хамгийн түрүүнд гаргасан өргөдөл хэмээн үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул өргөдлийн бүртгэлийн NE-0225******* дугаарт бүртгэжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийн “М*******” ХХК-д холбогдох хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.” гэснийг үндэслэсэн бөгөөд энэ нь хуулийн холбогдох зохицуулалтуудтай бүрэн нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуульд заасан ямар үндэслэлээр Аймгийн Засаг дарга татгалзсан, тодорхой хугацааны дараа мөн ямар үндэслэлээр дэмжсэн хариу өгсөн зэргээр энэ талаарх нутгийн захиргааны болон аймгийн засаг даргын   оролцоо хуульд нийцсэн эсэх нь тодорхойгүй байна.

Ашигт малтмалын газрын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/1219 тоот мэдэгдлийн хариуд Говь-******* аймгийн засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн татгалзсан хариу хуулийн хугацаанд үндэслэлтэй ирсэн эсэх нь эргэлзээтэй байхад хариуцагч татгалзсан шийдвэр гаргасан байх бөгөөд энэ шийдвэр гарснаас хойш 8 сар орчмын хугацаанд тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байгаа нь хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7/2461 тоот албан бичгээр нотлогдсон байна. 

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу шүүхээс тодруулах ажиллагааг хийх явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргаанд гуравдагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Тодруулбал маргаан бүхий талбайд хэн нэгэн гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байгаа нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзэж хариуцагч энэ талаар дахин шинэ акт гаргах боломжтой гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоосны дагуу аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх эрх тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, Газрын тосны газарт олгогдсон байна.

Ийнхүү хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэсэн хэдий ч зөвшөөрөл олгохоос татгалзсан, маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг захиргааны байгууллага эцэслэн шийдвэрлээгүй байгаа зэрэг  нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасан “...нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” нөхцөл байдал байх тул захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэлх хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдэл, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийн “М*******” ХХК-д холбогдох хэсгийг зургаан сарын хугацаанд түдгэлзүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, ******* дугаар зүйлийн *******.2, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5-д заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдэл, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийн “М*******” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн  шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шинэ акт гаргаагүй бол “М*******” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 тоот мэдэгдэл, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийн “М*******” ХХК-д холбогдох хэсэг /захиргааны акт/ хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.НАСАНДЭЛГЭР