| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2534000000104 |
| Дугаар | 2025/ДШМ/47 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ж.Мөнхзул |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/47
2025 6 25 2025/ДШМ/47
С.Мхолбогдох эрүүгийн
хэргийн тухай
............... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ж.Мөнхзул
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Мөнхзулын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бичсэн 20 дугаар эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч С.Мхолбогдох эрүүгийн 2534000000104 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол улсын иргэн, 19...оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, .........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............ хөдөө гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь
-.......... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ..........дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,
-........ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2,900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ..............., регистрийн дугаар: ...........
2. Шүүгдэгч С.Мнь ............... Бүрэн сумын Төхөм багийн нутагт ............... баруунаас зүүн тийш шороон зам дээр 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2.93 хувийн согтолттойгоор 47-90 УКУ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
3................ прокурорын газраас С.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалын бүсийг ............... Бүрэн болон Дэлгэрхаан сумын газар нутгаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мнь шүүхээс тогтоосон ............... Бүрэн болон Дэлгэрхаан сумын газар нутгаас бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг тус тус сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.М............... Сэргэлэн сумаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Мнь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Моногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн 2434000000492 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч С.Мнь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор Ж.Мөнхзул 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бичсэн 20 дугаар эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Шүүгдэгч С.Мнь урьд ................ эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасуулсан нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлсэн байхад анхан шатны шүүх түүний өмнөх хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг цаашид хэрхэн эдлүүлэх асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар "эрх хасах" ял нь ялын төрөлд орж тооцогдохоор хуульчлагдсан. Гэтэл анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэглэвэл зохих хуулийн зүйл хэсэг, заалтыг хэрэглэхгүй орхигдуулан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т тус тус заасан үндэслэлд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно", мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүхийн шийтгэх тогтоолын "Тогтоох" нь хэсэгт "шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ" зэргийг тусгахаар хуульчилсан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаалгах саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурор Ж.Мөнхзулын бичсэн эсэргүүцэлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
1.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох юм.
2.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны шатанд судлагдсан баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл, С.Мнь ............... Бүрэн сумын Төхөм багийн нутагт ............... баруунаас зүүн тийш шороон зам дээр 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2.93 хувийн согтолттойгоор 47-90 УКУ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийн үйл баримтын талаар тусгагдсан байна.
............... прокурорын газраас ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял шийтгэлээс сонгон оногдуулахдаа “...шүүгдэгч С.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж...” гэж хуульд байхгүй ял шийтгэл оногдуулсан нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулиар тодорхойлно гэсэн хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.
4.Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол шүүх нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй байхаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан.
Хавтаст хэргийн 46-49 дүгээр талд авагдсан баримт болох Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянган есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Шүүгдэгч С.Мшүүхээс дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр мянган есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг бүрэн төлж биелүүлсэн нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/381 тоот албан бичиг /хх-ийн 57/-ээр нотлогдон тогтоогдсон. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацаа дуусгавар болоогүй байна.
Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дахин холбогдсон шүүгдэгч С.Мял шийтгэл оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэрхэн эдлүүлэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
5.Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мзорчих эрх хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалын бүсийг ............... Бүрэн болон Дэлгэрхаан сумын газар нутгаар тогтоосон атлаа 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.М............... Сэргэлэн сумаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай.” гэж,
6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Моногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэж зөрүүтэй заасан нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна
6.Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т тус тус заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор Ж.Мөнхзулын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бичсэн 20 дугаар эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
7. Харин прокурор Ж.Мөнхзулын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бичсэн 20 дугаар эсэргүүцэлд тамга дарагдаагүй байгааг анхааруулан тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.............. анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ............ дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцэлийг хүлээн авч хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.М хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС