2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/10439

 

 

 

 

 

 

 

 

2025 12 04 192/ШШ2025/10439

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,******* компанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,,,,-нд холбогдох

 

-аас -нд ногдол ашиг хуваарилсан тохиолдолд хувьцаа эзэмшигч Subey (Сүпияа) компани нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, 34 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг авах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нямбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Шинэгэрэл, Ц.Азбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан -аас -нд ногдол ашиг хуваарилсан тохиолдолд хувьцаа эзэмшигч Subey (Сүпияа) компани нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, 34 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг авах эрхтэй болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч компани нь ашгийн төлөө гадаадын хөрөнгө оруулалттай компани. Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид 353,204,970.82 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 34 хувийн хувьцаа эзэмшдэг. Нэхэмжлэгч компани нь 2024, 2025 онуудад хариуцагч компаниас ямар нэг ногдол ашиг аваагүй бөгөөд хариуцагч компанийн зүгээс UG arena-аас олсон ашгаас манай компанийг ногдол ашиг авах эрхгүй, Боулинг арена-аас олсон ашгаас ногдол ашиг авах эрхтэй талаар мэдэгдсэн.

1.2.Нэхэмжлэгч компани нь 2024 оны 07 дугаар сарын 29, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд хариуцагч компанид 353,204,970.82 төгрөг буюу 100,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, 33,000 төгрөгийн үнэ бүхий 10,703.1 ширхэг хувьцааг эзэмшин улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

1.3.Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч компани нь хариуцагч компанийн бүх үйл ажиллагаанаас олсон ашгаас өөрийн эзэмшиж байгаа хувьцаанд ногдох ашиг авах эрхтэй буюу -аас -нд ногдол ашиг хуваарилсан тохиолдолд хувьцаа эзэмшигч Subey (Сүпияа) компани нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, 34 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг авах эрхтэй болохыг тогтоолгохоор шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч компани, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Манай компани 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагдсан ба 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийннд боулингийн газрыг ажиллуулж эхэлсэн. Тус боулингийн газрын үйл ажиллагаанд зориулж нэхэмжлэгч компани нь 100,000 ам.доллар буюу 353,204,970.82 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, манай компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Тус боулингийн газрын үйл ажиллагаа жигдэрч амжилгүй 2024 онд 162,401,344 төгрөгийн алдагдалтай ажилласан ба ногдол ашиг хуваарилах асуудал 2026 онд яригдана. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ногдол ашиг хуваарилах эсэхийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй. Нэхэмжлэгч компани нь хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэх талаар компанийн удирдлагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байхад компанийн удирдлагад хандалгүйгээр шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна. Кэй эс жи систем ХХК-ийн дүрэмд байгаагаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оролцогч талуудаас оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр ашгаа жилд нэг удаа хуваарилуулж авна. Ашгийг олсон тухайн валютаар хуваарилж оролцогч талуудад өгнө. Хэрвээ компани алдагдалтай ажиллах юм бол түүнийг нөхөж дуустал ашгийн хуваарилалт хийхгүй.

2.2.Манай компани Оюун Эрдэнэ Би Би Эс ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг. Нэхэмжлэгч компанийн ногдол ашиг авах эрх нь манай компанийн хувьд нээлттэй боловч Оюун Эрдэнэ Би Би Эс ХХК-аас ногдол ашиг авах асуудал бол манай компанийн бүрэн эрхэд хамаарах асуудал. Иймд Оюун Эрдэнэ Би Би Эс ХХК-ийн үйл ажиллагаанд хамаарах олсон ашигт холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Гэрчийн мэдүүлгээр хараат компанийн ашгаас ногдол ашиг авахгүй гэж тохирсон тухай асуудал ярьж байна. Энэ нь анх компанийн хөрөнгө оруулагч нар хоорондоо хэлэлцэж тохирсон асуудлаа ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд орж ирэнгүүтээ бид нар хувьцаа эзэмшигч нар, анх худалдаж авахдаа энэ асуудлыг мэдээгүй байсан, ногдол ашиг авах тухай яриагүй байсан гэж хэлсэн зүйлийг одоо компанийн дүрмийн заалтыг бариад эрх зөрчигдөж байна гэсэн асуудал яриад байгаа нь ойлгомжгүй байгаад байгаа юм.

2.3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн ямар эрх, хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Тодруулбал, Оюун эрдэнэ Би Би Эс ХХК ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг хуваарилах асуудал яригдана. Гэхдээ ашигтай ажилласан байлаа ч ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг тухайн компанийн эрх бүхий субъект хэлэлцэж тохирч байж шийдэх асуудал. Тэгэхээр ашигтай ажилласан эсэх нь тодорхойгүй, ногдол ашиг нь толгой компанид орж ирээгүй байхад хэрвээ ашигтай ажиллах юм бол гэж ирээдүй цаг дээр яриад байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, эрх нь зөрчигдсөн гэдэг нь тодорхой баримтаар нотлогдоогүй буюу ногдол ашиг хуваарилаад түүнээс нэхэмжлэгч компанид олгоогүй байгаа ч юм уу ийм асуудал огт яригдаагүй, зүгээр л хоорондоо зөрчилдөж, маргасан гэдэг асуудал яригддаг гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Кэй Эс Жи систем ХХК-ийн дүрмийн эх хувь, Кэй Эс Жи систем ХХК-ийг байгуулах тухай гэрээний эх хувь, Кэй Эс Жи систем ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 250317/01 дугаар тэмдэглэл, 250317/02 дугаар тогтоолын эх хувь, зээлийн гүйлгээний түүх гэх баримт, Хан маум ТМЗ ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0414/1 дугаар албан бичиг, санхүүгийн гүйлгээний тодорхойлолт гэх баримт, Subey Co.,******* компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, компанийн санхүүгийн тайланг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орчуулагч томилсон ба орчуулагчийн зүгээс орчуулагчийн зардлын нэхэмжлэхийг ирүүлснийг хавтаст хэрэгт хавсаргасан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан -аас -нд ногдол ашиг хуваарилсан тохиолдолд хувьцаа эзэмшигч Subey (Сүпияа) компани нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, 34 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг авах эрхтэй болохыг тогтоолгохоор шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид 353,204,970.82 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 34 хувийн хувьцаа эзэмшдэг ба 2024, 2025 онуудад хариуцагч компаниас ямар нэг ногдол ашиг аваагүй. Иймд нэхэмжлэгч компани нь хариуцагч компанийн бүх үйл ажиллагаанаас олсон ашгаас өөрийн эзэмшиж байгаа хувьцаанд ногдох ашиг авах эрхтэй буюу -аас -нд ногдол ашиг хуваарилсан тохиолдолд хувьцаа эзэмшигч Subey (Сүпияа) компани нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, 34 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг авах эрхтэй гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ компанийн эрх барих дээд байгууллага буюу хувьцаа эзэмшигчдийн хурал нь ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй учир нэхэмжлэлд дурдсан асуудлыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн манай компани Оюун Эрдэнэ Би Би Эс ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг ба Оюун Эрдэнэ Би Би Эс ХХК-аас ногдол ашиг авах асуудал бол манай компанийн бүрэн эрхэд хамаарах асуудал. Иймд Оюун Эрдэнэ Би Би Эс ХХК-ийн үйл ажиллагаанд хамаарах олсон ашигт холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Нэгэнт Компанийн тухай хуулиар тодорхойлсон эрхийг шүүх дахин эрхтэй эсэхийг тодорхойлох боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч *******ын Subey Co.,******* компани нь хариуцагч Кэй Эс Жи систем ХХК-ийн 34 хувийн хувьцааг эзэмшдэг үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй.

4.2.Хариуцагч компани нь Оюун эрдэнэ Би Би Эс ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй.

 

5.Зохигч талууд Оюун эрдэнэ Би Би Эс ХХК-аас хариуцагч компанид ногдол ашиг хуваарилсан тохиолдолд нэхэмжлэгч компани нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох эсэх, ногдол ашиг авах эрхтэй эсэхэд маргаантай байна.

 

5.1.Тодруулбал, хариуцагч компанийн зүгээс татгалзлын нэг үндэслэлээ нэхэмжлэгч компанийн эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, хариуцагч компани зөрчөөгүй, хэрвээ гэж ирээдүй цаг дээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан боловч шүүх хуралдаад ...Оюун эрдэнэ Би Би Эс ХХК-аас хариуцагч компанид ногдол ашиг олгосон тохиолдолд тухайн ногдол ашгийн 34 хувийг нэхэмжлэгч компани хүртэх эрхтэй эсэхийг дүрэм, гэрээгээр тохиролцоогүй... гэх зөрүүтэй тайлбарыг гаргаж байгаагаас үзэхэд зохигч талуудын хооронд Оюун эрдэнэ Би Би Эс ХХК-аас хариуцагч компанид ногдол ашиг хуваарилбал түүний 34 хувийг нэхэмжлэгч компани авах эрхтэй эсэх асуудлаар маргаантай гэж үзнэ.

 

5.2.Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг /цаашид "хэрэг" гэх/ үүсгэж болно, 12.1.1-д эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид "нэхэмжлэл" гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж тус тус зааснаар шүүх иргэний хэрэг үүсгэх үндэслэлтэй.

 

6.Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ, 34.1.1-д хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх, 34.1.2-т давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт Нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна, хариуцагч -ийн дүрмийн 6.9-д Компанийн ашгийг хуваарилах, сангуудыг байгуулах, нийгмийн хангамж, тэтгэвэр тэтгэмжийг батлах, БНСУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай Кэй Эс Жи систем хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай гэрээний 8 дугаар зүйлийн 9 дэх заалтад Компанид оролцогч талууд компанийн дүрмийн санд оруулсан хувьт хөрөнгийн хэмжээгээр ашиг олсон тухайн валютаар жилд нэг удаа ногдол ашиг хувиарлуулан авна гэж тус тус зааснаар хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч компани нь хариуцагч компанийн тухайн жилд олсон ашгаас ногдол ашиг авах эрхтэй.

 

Гагцхүү хариуцагч компани нь хувьцаа эзэмшигчийнхээ хувьд Оюун эрдэнэ Би Би Эс ХХК-аас ногдол ашиг авсан тохиолдолд тухайн ногдол ашгаас нэхэмжлэгч компани нь өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг авах эрхтэй эсэхэд зохигч талууд маргаантай байгаа.

 

6.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компани нь ногдол ашиг авах эрхтэй гэж шаардаж, хариуцагч компанийн дүрэм, хариуцагч компанийг байгуулах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанид хуваарилах ногдол ашигт Оюун эрдэнэ Би Би Эс ХХК-аас авсан ногдол ашиг хамаарахгүй болохыг нотлох үүрэгтэй.

 

6.2.Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч -ийн дүрэмд компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар компанийн ашгийг хуваарилах асуудлыг шийдвэрлэхээр тусгаснаас өөр нарийвчилсан зохицуулалт байхгүй, хариуцагч компанийг байгуулах гэрээний 6 дугаар зүйлд компанийг удирдах дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна, хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх асуудлыг компанийн дүрмээр тодорхойлно, 9 дүгээр зүйлд компанийн дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр ашиг олсон тухайн валютаар жилд нэг удаа ногдол ашиг хувиарлуулан авна гэж тусгаснаас үзэхэд хариуцагч компанийн аль үйл ажиллагаанаас олсон ашгийг нэхэмжлэгч компанид хуваарилах эсхүл хуваарилахгүй байхыг нарийвчлан тодорхойлсон гэх байдал тогтоогдохгүй байна.

 

6.3.Иймд -аас -нд ногдол ашиг хуваарилсан тохиолдолд хувьцаа эзэмшигч Subey (Сүпияа) компани нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, 34 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг авах эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7.Энэхүү шийдвэр нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Компани нь дор дурдсан тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна, 47.2 дахь хэсэгт Компани эргүүлэн худалдаж авсан өөрийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй гэж тус тус зааснаар хариуцагч компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын ногдол ашиг хуваарилах эсэхийг хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэрлэх бүрэн эрхийг хөндөөгүй буюу уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч томилон оролцуулсантай холбоотойгоор орчуулагчийн зүгээс орчуулагчийн зардалд 875,000 төгрөг нэхэмжилсэн болно.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас орчуулагчийн зардал 875,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч компанид 70,200 төгрөг, орчуулагчид 875,000 төгрөгийг тус тус олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.2, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Оюун эрдэнэ Би Би Эс ХХК-аас хариуцагч -нд ногдол ашиг хуваарилсан тохиолдолд нэхэмжлэгч Subey Co.,******* компани нь хувь нийлүүлэгчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, 34 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг авах эрхтэй болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Subey Co.,******* компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -аас 945,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Subey Co.,******* компанид 70,200 төгрөг, орчуулагч 875,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД