Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/76

 

 

 

 

 

   2025           11             20                                                      2025/ДШМ/74

 

Яллагдагч Ж.Б, Б.О, О.Х,

Х.С, А.Т, П.Х, П.Х,

 Б.Д, Д.П, Б.Б, Д.Д

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Г.Мөнхбаыт, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.М, Б.Т,

Яллагдагч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Н, Г.Г,

Яллагдагч П.Х, түүний өмгөөлөгч Д.Т,

Яллагдагч Д.Дын өмгөөлөгч Г.Ө,

Яллагдагч П.Х, Б.Д, Х.С, Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/1221 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Мөнхзулын бичсэн эсэргүүцэл болон яллагдагч Д.Дын өмгөөлөгч Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн яллагдагч Ж.Б, О.Х, Б.Б, А.Т, Б.Пүрэвням, П.Х, П.Х, Х.С, Б.О, Б.Д, Д.Д нарт холбогдох эрүүгийн 1934009160459 дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцээд,

1.Монгол Улсын иргэн, Т аймгийн Б суманд 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт, Т аймаг, Б сум, ......... дүгээр багт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогтой П Хү /РД:................../,

1.2.Монгол Улсын иргэн, У. аймгийн Н. суманд 1987 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт У. хот, С. дүүргийн .угаар хороо, .........дугаар гудамжны 19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.......... овогтой Б........ Б....... /РД:......................./,

1.3.Монгол Улсын иргэн, У. аймгийн Н.суманд 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт У............ хот, ...........х дүүргийн .......дүгээр хороо, ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М....... овогтой О........ Х........... /РД:............/,

1.4.Монгол Улсын иргэн, У. аймгийн Н........ суманд 1988 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Т. аймаг, А. сум,  . дугаар баг . гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, Б.............овогтой Б..... П. /РД:................./,

1.5.Монгол Улсын иргэн, У.......... аймгийн Н......... суманд 1976 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Бу.......... аймаг, Ба........ сум, 2 дугаар баг, Шар тал гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А......... овогтой Ж......... Б.......... /РД:................./,

1.6.Монгол Улсын иргэн, Т........ аймгийн Б........... суманд 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт У..... хот С.......... дүүрэг ....... дүгээр хороо ............. дүгээр гарам ............. дүгээр гудамж, .............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б..........овогтой П......... Х..................., /РД:..................... /,

1.7.Монгол Улсын иргэн, Г................. аймагт 1979 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт У............  хотын Б..........  дүүргийн ....... дугаар хороо, ................ дүгээр байр, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б..... овогтой Б........... О..........., /РД:................./,

1.8.Монгол Улсын иргэн, З..............  аймгийн А.........  суманд 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Т........... аймаг, Ба........... сум, ......дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С......... овогтой Б.-.......... Д................. , /РД:......................... /,

1.9.Монгол Улсын иргэн, У.......... аймгийн Н......... суманд 1968 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Н..........С.....дүүргийн ....... дугаар хороо, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2006 оны 06 сарын 23-ны өдрийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэж байсан, Т овогтой Х........ С.........../РД:..................../,

1.10.Монгол Улсын иргэн, У........аймгийн На......... суманд 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт .........ймгийн Н............... сум, .........дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, З.........овогтой А........... Т..........., /РД:...................../,

1.11. Монгол Улсын иргэн, Б......аймгийн Б............. суманд 1977 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин механизм инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт У............ хот Х .......... дүүргийн ......... дүгээр хороо .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С......... овогтой Д................. Д............., /РД:......................../,

2. Холбогдсон хэргийн талаар:

2.1.Яллагдагч Б.Б........, О.Х, П.Х, Х.С нар нь бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Агьт” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр иргэн П.Ганболдын өмчлөлийн 4 толгой адууг хулгайлж, бусдад 4,367,400 төгрөгийн хохирол учруулсан, 

2.2.Яллагдагч Б.Б, П.Х, Б.Пү........., О.Х, Ж.Б, Х.С нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1-р багийн нутаг “Өвөр дулаан” гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө иргэн Д.Ганзоригийн өмчлөлийн 8 тооны адууг, машин механизм ашиглан хулгайлж, бусдад 7,542,400 төгрөгийн хохирол учруулсан,

2.3.Яллагдагч Ж.Б, П.Х, Х.С нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож 2019 оны 9 дүгээр сарын 19-өөс 21-ний хооронд Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Өвөр дулаан” гэх газраас иргэн Н.Дашцэрэнгийн өмчлөлийн 2 толгой адууг хулгайлж, бусдад 3,192,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.4.Яллагдагч Б.Б, П.Х, О.Х, Х.С нар нь бүлэглэж, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын  Гуна 1 дүгээр багийн нутаг “Хонгорын пойл” гэх газраас иргэн Д.Жамбалжамцын өмчлөлийн 3 толгой адууг хулгайлж, бусдад 2,975,100 төгрөгийн хохирол учруулсан,

2.5.Яллагдагч Б.Б, П.Х, Ж.Б, Х.С нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож 2019 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цэгээн цагаан нуур” гэх гараас иргэн Б.Мягмардоржийн өмчлөлийн 1 толгой, Н.Норовдоржийн өмчлөлийн 1 толгой нийт 2 толгой адууг буюу олон тооны малын машин механизм ашиглаж хулгайлж, бусдад 2,125,700 төгрөгийн хохирол учруулсан,

2.6.Яллагдагч Ж.Б, П.Х, П.Х, О.Х, Х.С нар нь бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутаг “Зайдангийн ар” гэх газраас иргэн Н.Болдбаатарын өмчлөлийн 3 толгой адууг буюу олон тооны малыг П.Хийн морийг ашиглан хулгайлж  9,850,700 төгрөгийн хохирол учруулсан,

2.7.Яллагдагч Б.Б, П.Х, П.Х, Х.С нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож Төв аймгийн Баянцогт сумын 1-р баг “Хар чулуут” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-аас 15-ны хооронд иргэн Ц.Бямбаагийн 3 тооны адуу хулгайлж, бусдад 3,060,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.8.Яллагдагч П.Х нь ганцаараа Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1-р багийн нутаг “Адуун чулуун” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын эхээр иргэн П.Ганболдын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж, бусдад 1,983,400 төгрөгийн хохирол учруулсан,

2.9.Яллагдагч П.Х, Ж.Б, П.Цэнд-Аюуш, Х.С нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож 2019 оны 9 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Хуучин Баянцогт” гэх газраас иргэн П.Пэрэнлэйжамцын эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг П.Хийн морийг ашиглан хулгайлж, бусдад 4,605,000 төгрөгийн хохирол учруулсан, 

2.10.Яллагдагч Ж.Б, Б.Пүрэвням, Х.С нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож 2019 оны 9 дүгээр сарын 15-аас 20-ны хооронд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газраас иргэн Ш.Монголхүүгийн өмчлөлийн улаан зүсмийн 2 тооны үхрийг Ж.Бы морийг ашиглан хулгайлж, бусдад 2,209,400 төгрөгийн хохирол учруулсан,

2.11.Яллагдагч Ж.Б, П.Х, Х.С нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож 2019 оны 9 дүгээр сарын 05-аас 08-ны өдрийн хооронд Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Зайдангийн ар” гэх газраас иргэн О.Нямдоржийн 6 тооны адууг буюу олон тооны малыг П.Хийн морийг ашиглан хулгайлж, бусдад 6,540,600 төгрөгийн хохирол учруулсан,

2.12.Яллагдагч П.Х, Х.С нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож 2019 оны 10 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2-р багийн нутаг “Адуун толгой” гэх газраас иргэн Д.Дүгэрсүрэнгийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 1,944,700 төгрөгийн хохирол учруулсан,

2.13.Яллагдагч Ж.Б, Б.О нар нь бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож Төв аймгийн Өндөрширээт сумын нутгаас 2021 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Б.Уламбаярын 4 тооны үхрийг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж 4,754,300 төгрөгийн хохирол учруулсан,

2.14.Мөн Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг “Баргын хоолой” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 19-өөс 20-ны өдрийн хооронд иргэн Б.Уламбаярын эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, 4,143,000 төгрөгийн хохирол,

2.15.Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3-р багийн Баргийн хоолой гэх газар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэн Б.Энхбаярын өмчлөлийн 3 тооны үхрийг буюу олон тооны Ж.Бы морийг ашиглан хулгайлж, Б.О нь машин механизм ашиглан худалдан борлуулж 3.445.000 төгрөгийн хохирол,

2.16.Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” 2 дугаар багийн нутаг “Молцог элсний хэвтээ ухаа” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны хооронд иргэн С.Ядамцоогийн өмчлөлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 2,600,000  төгрөгийг хохирол,

2.17.Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг “Хамрын ар” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө иргэн З.Эрдэнэ-Очирын өмчлөлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 2,400,000 төгрөгийн хохирол, 

2.18.Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг “Хавтгай хар” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө иргэн А.Ариунбаярын өмчлөлийн 3 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 3,650,000 төгрөгийн хохирол,

2.19.Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг “Молцог элс” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө иргэн Т.Энхтайвангийн өмчлөлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 2,600,000 төгрөгийн хохирол,

2.20.Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг “Шарвангийн гозгор” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Д.Отгонбаатарын өмчлөлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 2,600,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

2.21.Яллагдагч Ж.Б нь ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 31-ний орой 19-20 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Уушгийн хөтөл” гэх газрын үхрийн фермийн хашаанаас Г.Отгонбаатарын эзэмшлийн 17 тооны хонийг буюу олон тооны малыг хулгайлж 7,470,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.22.Яллагдагч П.Х, Б.Д, А.Т нар нь бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний хооронд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Тэмээтэй хөшөө” гэх газраас иргэн Ц.Нямдоржийн 5 тооны адууг буюу олон тооны малыг 18-07 УАН улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 6,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.23.Яллагдагч Х.С нь 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Баянцогт, Баянхангай, Аргалант сумдын нутаг дэвсгэрээс яллагдагч Ж.Б, Б.Б, П.Пүрэвням, П.Х, П.Цэнд-Аюуш, П.Х, О.Х нартай бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож, нэр бүхий 11 хохирогчийн 5 үхэр, 33 тооны адууг бүлэглэн хулгайлж, нядалсны дараа өөрийн тээврийн хэрэгслээр малын махыг тээвэрлэн, Улаанбаатар хотод хүргэж, иргэдэд худалдан борлуулж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор бусдад худалдан шилжүүлсэн, гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан,

2.24.Яллагдагч Б.Б нь ганцаараа 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг “Бэрхийн баруун ам” гэх газраас иргэн С.Амарцоожийн өмчлөлийн 2 толгой үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, машин механизмыг ашиглан хулгайлж, 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.25.Яллагдагч П.Х, Д.Д нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Агьтын ам” гэх газарт байрлах иргэн Х.Барсүрэнгийн өмчлөлийн төмөр турбан хийцтэй 5 ширхэг хашааг 07-47 УНТ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар авч, бусдад 1,251,400 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Ж.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар,

Яллагдагч П.Хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар,

Яллагдагч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Яллагдагч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Яллагдагч О.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар,

Яллагдагч Б.Пүрэвнямыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар,

Яллагдагч Х.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар,

Яллагдагч П.Хүрэлдамбыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар

Яллагдагч А.Тулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Яллагдагч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Яллагдагч Д.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б, О.Х, П.Х, П.Х, Д.Даваасүрэн, Х.С, Д.Д, Д.П, Б.Б, Б.О, А.Т нарт холбогдох Эрүүгийн 1934009160459 дугаартай 17 /арван долоо/ хавтас хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж,

хэргийг Төв аймгийн прокурорын газарт очтол яллагдагч Ж.Б, О.Х, П.Х, П.Х, Д.Даваасүрэн, Х.С, Д.Д, Д.П, Б.Б, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч А.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлж,

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 1934009160459 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг эмээл, 2 ширхэг хазаар, мөн мэдүүлэг шалгах ажиллагааны бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г 17 /арван долоо/ хавтас хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ануужинд даалгаж,

Эрүүгийн 1934009160459 дугаартай хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан яллагдагч Б.Бын эзэмшлийн 11-96 УАУ улсын дугаартай "Портер" маркийн 2,475,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, 89-73 УБИ улсын дугаартай "Тоёота приус-20" маркийн тээврийн хэрэгсэл, яллагдагч Ж.Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч О.Сүрэнхорлоогийн эзэмшлийн 45-80 БУА улсын дугаартай "Мазда фамила" маркийн тээврийн хэрэгсэл, яллагдагч П.Хүрэлдамбын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан яллагдагч Д.Дын эзэмшлийн 07-47 УНТ улсын дугаартай "Портер" маркийн тээврийн хэрэгсэл, яллагдагч Б.Сонсонбаярлахын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 39-63 УНН улсын дугаартай "Бонго пронтор" маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн, мөн яллагдагч П.Хийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хул зүсмийн морийг 1,200,000 төгрөгөөр, яллагдагч А.Тулгын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морийг 1,050,000 төгрөгөөр, яллагдагч Ж.Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тооны морийг битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

5.Төв аймгийн прокурорын газрын прокурор Ж.Мөнхзулын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаар эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Ж.Мөнхзул, Б.Түмэндэмбэрэл нар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн шаардлага нийцээгүй гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь хэргийн үйл баримттай зөрүүтэй, яллагдагч нарын эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, яллах дүгнэлтийн тогтоох нь хэсэгт яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг бичигдээгүй гэх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т "...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох...", 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй...", 31.3 дахь хэсэгт “...мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө...", 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "...яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна..." гэж тус тус зохицуулжээ. Прокурорын зүгээс 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн  “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" прокурорын тогтоол гарган, тогтоолын тогтоох нь хэсэгт 11 яллагдагчийн гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлж, гэмт хэргийг хаана үйлдсэн, хэд тооны мал хулгайлсан, хохирогч нарт хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар нэг бүрчлэн бичиж, яллагдагч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан зүйл, хэсэгт зааснаар зүйлчилсэн. Түүнчлэн энэ талаар яллагдагч тус бүрт танилцуулж, өмгөөлөгчтэй мэдүүлэг авсан, хэргийг шүүхэд шилжүүлэх талаар яллагдагч түүний өмгөөлөгч нарт мэдэгдсэн. Зарим өмгөөлөгч нар  мэдэгдээгүй гэх боловч тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2025 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө эрхээр хангасан, өмгөөлөгч нар дээд шатны прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлсэн нь хэрэгт авагдсан байгаа.

Мөн 127 дугаартай яллах дүгнэлтийн Гуравт: Нотлох баримтуудын талаар бичсэн байх бөгөөд 31-32 дугаар хуудсанд яллагдагч Х.Сын үйлдэлд яллах дүгнэлтийн тогтоох нь хэсэгтэй ижилхэн бичигдсэн байна.

Түүнчлэн, яллагдагч Х.Сын “Мөнгө угаах" гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын Тогтоох нь хэсэгт, яллах дүгнэлтийг тогтоох нь хэсэгт мөн адил бичигдсэн, яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар тодорхой бичсэн байхад хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон явуулах зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах нотлох баримтуудыг харьцуулан тодорхойлох бүрэн боломжтой байхад шүүх анхаарч үзэлгүй хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Дээр дурдсанчлан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах замаар яллагдагч П.Х, Д.Д, Ж.Б нарт ял өөрчлөн сонсгож, үүний дагуу яллах дүгнэлт үйлдсэн болно.

Түүнчлэн яллагдагч П.Хаас өмгөөлөгч Р.Энхтуяаг оролцуулан 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр, яллагдагч Б.Пүрэвнямаас өмгөөлөгч И.Отгонсүрэнг оролцуулан 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, яллагдагч О.Хаас өмгөөлөгч М.Одбаярыг оролцуулан 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, яллагдагч Б.Баас өмгөөлөгч И.Отгонсүрэнг оролцуулан 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, яллагдагч Д.Даваасүрэнгээс өмгөөлөгч М.Одбаярыг оролцуулан 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус тус яллагдагчаар мэдүүлэг авсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Мөн яллагдагч 11 яллагдагч нар болон түүний өмгөөлөгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, харьяалах шүүхэд шилжүүлэх гэж буй талаар мэдэгдсэн болно.

Тодруулбал, яллагдагч нарын өмгөөлөгчид яллах дүгнэлт үйлдсэн талаар мэдэгдэж, зарим өмгөөлөгчид дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн байдаг. Яллах дүгнэлт гардаж авсан тэмдэглэлд гарын үсэг зураагүй байдлыг харгалзан яллагдагч нарын өмгөөлөгчид мэдэгдээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгч нар нь яллах дүгнэлт үйлдэх, харьяалах шүүхэд шилжүүлж байгаа талаар мэдэгдээгүй гэсэн тайлбарыг гаргадаггүй.

Яллах дүгнэлтийн 38-39 дүгээр хуудсанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, үүнээс нөхөн төлөгдсөн хохирлын талаар тодорхой бичсэн байдаг. Харин яллагдагч нараас цаашид хэдэн төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч нарт олгох эсэх асуудлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагч нараас асуулт асуух, нотлох баримт шинжлэн судлах замаар шийдвэрлэх боломжтой юм.

Яллагдагч Д.Дын өмгөөлөгч Г.Өсөхбаярын хүсэлтийн тухайд: Өмгөөлөгч Г.Өсөхбаяраас гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд Ковид цар тахлын үед хязгаарлалт тогтоосон эсэх баримтыг хэрэгт хавсаргах, гэрч Болдбаатар, Батдэлгэр нараас гэрчээр мэдүүлэг авах зэрэг хүсэлтийг хүлээн авсан нь ямар нөхцөл байдлыг тодруулах, ингэснээр хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Нөгөөтээгүүр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаартай магадлалд П.Х, Д.Д нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Барсүрэнгийн эзэмшлийн турбан хийцтэй 5 ширхэг хашааг эзэмшигчид нь хэлэхгүйгээр авах санаа, зорилго хэзээ бий болсон, хэрхэн авахаар тохирсон зэрэг үйл баримт хэрэгт авагдсан байхад мөрдөн шалгах ажиллагаагаар Д.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татсан атлаа "гэмт хэргийн шинжгүй" гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн талаар дүгнэснийг шүүх анхаарч үзээгүй.

Ийнхүү дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ" гэснийг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1221 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

6. Яллагдагч Д.Дын өмгөөлөгч Г.Өсөхбаяр давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1221 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүлээн авч танилцаад тус захирамжид өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т  “...яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно..." гэж заасныг баримтлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5-т “...нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдоогүй хэрэгт авагдсан баримтын хүрээнд ач холбогдол бүхий үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хангалттай тогтоож чадаагүй байх тул дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нөхөн гүйцэтгүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргасны зарим хэсгийг нь хүлээн авч бусад хэсгийг нь хэлэлцэлгүй орхисон.

Нэг. Хэрэг гарсан цаг хугацаанд олон нийтийн хөл хориотой буюу Ковид цар тахлын хөл хороотой байсан үе бөгөөд гэрч, яллагдагч нар мэдүүлэхдээ цагдаа нарт хашаа ачих гэж явж байна гэж зөвшөөрөл авч нэвтэрч байсан гэх бөгөөд дээрх цагдаагийн тэмдэглэлд үзлэг хийж орсон, гарсан, зорилго, хөдөлгөөнийг буюу маршрутыг тогтоож хэрэгт хавсаргуулах,

Хоёр. Тухайн хэрэг гарах өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр П.Х болон Д.Д нар хамт байсан гэж мэдүүлсэн болохоос бодит байдалд 4 хүн байсан. Гэрч Болдбаатар, Батдэлгэр гэх 2 хоёр хүн хамт явсан байдаг. Дээрх хоёр хүнээс гэрчийн мэдүүлэг авах хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн.  

Яллагдагч П.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Барсүрэнгийн дугаар руу зөвшөөрөл авах гэж удаа дараа залгаж байсан гэх бөгөөд харилцах утасны дугаарын залгаж байсан эсэхийг тодруулах ямар дугаараас ямар дугаар руу залгасан тодруулж лавлагаа авах,

Хохирогч Х.Барсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг авсан байх хэдий боловч ямар эд зүйл алдсан гэдгийг л тодруулсан болохоос яллагдагч П.Хтай ямар харилцаатай эсэх тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж байсан эсэх, урьд нь П.Х нь малчнаар хэдэн жил ажиллаж байсан, мөн П.Х болон Х.Барсүрэн нар ах дүү, найз нөхдийн харилцаатай эсэх, мөн П.Х нь Х.Барсүрэнгээс зөвшөөрөл авахгүйгээр эд зүйл авч болох хэмжээний харилцаатай эсэх зэрэг асуудлыг нэмж тодруулах,

“Эй Жэй Жэй ЭМ” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ буюу 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 07/90 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд 28.1-т зааснаар үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэх хүсэлт байна. Тодруулбал 32-ын диаметртэй төмөр турба 1 метрээр эсхүл 6 метрээр хэмжигдэж зах зээлд зарагддаг байна. Шинжээч хохирогч Х.Барсүрэнгийн эзэмшлийн буюу 32-ын диаметртэй 21.5 метр төмөр труба хэрэг болсон цаг хугацаанд 1м төмөр турбаг 58,206 төгрөгөөр үнэлсэн, өөрөөр хэлбэл 21.5x58,206=1,251,400 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл одоогийн ханшаар хамгийн үнэтэй 32-ын диаметртэй төмөр турба 1м нь 14,500 төгрөг буюу 6 метр нь 87,000 үүнээс ч бага буюу 72,600, 66,000 төгрөгөөр зарагдаж байхад яагаад тухайн цаг хугацаанд 1 м төмөр турбаг 58,206 төгрөгөөр үнэлсэн нь одоогийн зах зээлээс яагаад хэт өндөр үнээр үнэлсэн нь бодит байдалт нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт болсон байна.  Иймд дээрх шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байгаа талаар анхан шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргасныг прокурор шинжээчийн дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлаж чадаагүй, мөн анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй. Мөн дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч яллагдагч П.Х 3-р хх-225 талд дахин дүгнэлт гаргуулах хүсэлт, 12-р хх-64 талд яллагдагч Д.Дын дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт тус тус гаргаж байсныг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, оролцогч нарын эрхийг хязгаарласан байх тул дээрх ажиллагаа шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дээрх нэмэлт ажиллагаа хийлгэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

7. Яллагдагч Ж.Бы өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч амьдралын эх үүсвэрийг яаж бүрдүүлсэн, өөрийн амьдрал, гэр бүл, дотнын хүмүүсийн амьжиргаа, баталгаа ямар байдлаар хангагдсан нь нотлох баримтаар нотлогдоогүй байна. Тиймээс энэ үндэслэлээр хүндрүүлж зүйлчилж оруулж ирэх нь үндэслэлгүй юм. Шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хохирлын хувьд мөн тодорхойгүй байна. Жишээлбэл хэдэн төгрөгийн хохирлыг хэн төлсөн нь тодорхой бус. Хавтаст хэрэгт хохирол төлсөн баримт бүрэн бүрдээгүй байна. Яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын хэмжээ, төлөгдсөн байдал, үлдсэн хохирлыг тодорхой заах ёстой. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой болгож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангах ёстой. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

8. Яллагдагч Ж.Бы өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч Ж.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татсан. Хэрэгт цугларсан баримтуудаас харахад мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж яллаж байгаа бол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолдоо тусгаж өгөх ёстой. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт хоорондоо зөрүүтэй бөгөөд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгтээ байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх асуудал огт бичигдээгүй, мөн миний үйлчлүүлэгчийн биеийн байцаалтыг буруу бичсэн байдаг, гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг дурдаагүй зэрэг асуудлууд байдаг. Мөн хохирлын асуудлыг нэг бүрчлэн бичих ёстой. Нэг төрлийн гэмт хэргийг удаан хугацаанд үйлдсэн юм уу, байнга үйлдсэн юм уу, амьдралынхаа эс үүсвэр болгосон юм уу, ашиг олох зорилготойгоор зохион байгуулалтад орсон юм уу гэдгийг нотолж тогтоогоогүй. Банкны дансны хуулга, амьжиргааны баталгаа, хувийн баримт зэрэг бүх баримтыг нарийвчлан шалгах ёстой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Мөн хэд хэдэн хэргийг нэгтгэсэн байдаг. Хэргийг тусгаарлах, нэгтгэх асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн. 11 яллагдагчийн үйлдэл тус бүрд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэлүүд нь хуульд нийцэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

9. Яллагдагч П.Хийн өмгөөлөгч Д.Туяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Өмгөөлөгч Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хуульд зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах боломж хангалттай байгаа. Прокурорын эсэргүүцлийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэх, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь хэргийн үйл баримттай зөрүүтэй, яллагдагчийн эрхийг хууль бусаар хязгаарласан, үйлдсэн гэмт хэргийн шинжийг буруу зүйлчилсэн байдаг. Миний үйлчлүүлэгч П.Хийн үйлдлийг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнөх Эрүүгийн хуулиар зүйлчилсэн. Яллах дүгнэлтийн 26 дугаар хуудсанд яллагдагч П.Хийг бусадтай бүлэглэн, хамтран оролцож, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэн. 11 удаагийн үйлдэлтэй, олон тооны мал хулгайлсан гэж үзсэн байх. Гэхдээ амьдралын эх үүсвэр болгосон эсэх талаарх ямар нэгэн баримт хэрэгт байхгүй, энэ талаар огт ажиллагаа хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна. Мөн зарим яллагдагчийн мэдүүлгийг өмгөөлөгчгүйгээр авсан харагддаг. Яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, хэдэн хохирогчид ямар хэмжээний хохирол учирсан, түүнээс хэдийг нь төлсөн талаар тодорхой тэмдэглээгүй байна. Хохирогч нарын төлбөрийн мэдээлэл тодорхойгүй байгаа нь ял хөнгөрүүлэх боломжид нөлөөлнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг нотлох ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, хохирлын хэмжээг тогтоогоогүй, ял оногдуулахад шаардлагатай нөхцөл байдал бүрдээгүй байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч нарыг яллах боломжгүй байна.” гэв.

10. Яллагдагч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэв.

11. Яллагдагч П.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэв.

12. Яллагдагч П.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэв.

13. Яллагдагч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэв.

14. Яллагдагч Х.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй байна.” гэв.

15. Яллагдагч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх яллагдагч Ж.Б, О.Х, Б.Б, А.Т, Б.Пүрэвням, П.Х, П.Х, Х.С, Б.О, Б.Д, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор Ж.Мөнхзулын бичсэн эсэргүүцэл болон яллагдагч Д.Дын өмгөөлөгч Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” хэмээн хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамж нь дээрх шаардлагыг хангаагүй байна.

2.Төв аймгийн прокурорын газраас яллагдагч П.Хийг бусадтай бүлэглэн 10 удаагийн үйлдлээр, ганцаараа 1 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

2.1. Яллагдагч О.Хыг бусадтай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэгт,

2.2. Яллагдагч Б.Пүрэвнямыг бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэгт,

2.3. Яллагдагч Б.Быг бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр, ганцаараа 1 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэгт, 

            2.4. Яллагдагч Х.Сыг  бусадтай бүлэглэн 11 удаагийн үйлдлээр мал хулгайлсны дараа өөрийн тээврийн хэрэгслээр малын махыг тээвэрлэн, худалдан борлуулсан,

мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор бусдад худалдан шилжүүлсэн гэмт хэрэгт, 

            2.5. Яллагдагч Ж.Быг бусадтай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр, ганцаараа 1 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт, 

            2.6. Яллагдагч Б.Оыг бусадтай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэгт, 

            2.7. Яллагдагч Хүрэлдамбыг бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан мал хулгайлах,

            мөн бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт,

            2.8. Яллагдагч Б.Дг бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэгт, 

            2.9. Яллагдагч А.Тулгыг бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэгт,

2.10. Яллагдагч Д.Дыг бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт,

2.11.Яллагдагч П.Хийг бусадтай бүлэглэн 11 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх яллагдагч Ж.Б, О.Х, Б.Б, А.Т, Б.Пүрэвням, П.Х, П.Х, Х.С, Б.О, Б.Д, Д.Д нарт холбогдох эрүүгийн 1934009160459 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, яллагдагч Д.Дын өмгөөлөгч Г.Өсөхбаяр, яллагдагч Х.Сын өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулан 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/1221 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа

-“яллагдагч Х.Сын үйлдлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн гэх боловч 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зүйлчилсэн, мөн түүнийг “Мөнгө угаах” гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд огт бичээгүй атлаа энэ хэрэгт холбогдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй,

-яллагдагч Ж.Б, П.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилсэн атлаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтэд “...амьдралын эх үүсвэр болгосон” талаарх нотлох баримтыг бичээгүй,

-яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 32.10 дугаар зүйлд  шаардлагыг хангаагүй буюу зарим яллагдагч нарын биеийн байцаалтыг зөрүүтэй бичсэн, гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг бичээгүй, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, түүний өмгөөлөгч нарт мэдэгдээгүй, түүнчлэн хохирол, хор уршгийг нарийвчлан тооцоогүй, яллагдагч нарын зүйлчлэгдсэн зүйл, хэсэг байх гэмт хэргийг шинжийг хэрхэн яаж хангасан талаар бичээгүй, 11 яллагдагчийг хэдэн онд даган мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн нь тодорхойгүй, П.Цэнд-Аюуш гэгчийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй,

-яллагдагч П.Х, Б.Б, О.Х, Б.Пүрэвням, Д.Даваасүрэн нар нь монгол бичиг мэдэхгүй талаар мөрдөн шалгах  ажиллагааны явцад  мэдүүлсэн байхад өмгөөлөгч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн,

-нэр бүхий 11 яллагдагчийн үйлдэл тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол хэрэгт авагдаагүй,

-яллагдагч Д.Дын холбогдсон хэргийн  цаг хугацаанд Ковид цар тахлын үед хязгаарлалт тогтоосон эсэх баримтыг хэрэгт хавсаргах, Болдбаатар, Батдэлгэр нараас гэрчийн  мэдүүлэг авах” зэрэг ажиллагааг хийлгэх гэсэн агуулга бүхий үндэслэлийг заажээ.

4.Шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/1221 дугаар захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтын хэмжээнд болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрслэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан, нэг нь нөгөөгөө нотолсон, эсхүл үгүйсгэсэн зэрэг байдлыг дүгнэж, яллагдагч нарын гэм буруутай эсэхийг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зарчмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

5.Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах эрх нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон байхад шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй болсон байна.

Иймд яллагдагч Ж.Б, О.Х, Б.Б, А.Т, Б.Пүрэвням, П.Х, П.Х, Х.С, Б.О, Б.Д, Д.Д нарт холбогдох хэргийн дээрх үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлд хамаарч байх тул прокурор Ж.Мөнхзулын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/1221 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

6.Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Ж.Б, О.Х, Б.Б, Б.Пүрэвням, П.Х, П.Х, Х.С, Б.О, Б.Д, Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч А.Тулгын Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ЦХШЗ/01 дугаар шүүгчийн захирамжаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд шилжүүлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/1221 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ж.Мөнхзулын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаар эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Ж.Б, О.Х, Б.Б, Б.Пүрэвням, П.Х, П.Х, Х.С, Б.О, Б.Д, Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч А.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн  тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

даргалагч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс

шүүгчид Г.Мөнхбаыт,

 А.Цэрэнханд