2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2026/02918

 

 

 

 

 

 

 

 

2026 03 16

192/ШШ2026/02918

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ... сум, ... дүгээр баг, хотонт хаягт оршин суух, ... овогт ... Г... /рд:.../,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ... сум, ... дүгээр баг, ... байр, ... тоот хаягт оршин суух, ... овогт ... Ганбаатар /рд:.../,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ... сум, ... дүгээр баг, ...байр,... тоот хаягт оршин суух, ... овогт ... ... /рд:.../,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ...дугаар хороо, ... хороолол, ... байр,... тоот хаягт оршин суух, ... овогт ... ... /рд:.../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, ... дүгээр хороо, ... гудамж, шинэ өргөө хотхон, ... байр, ... тоот хаягт байрлах, Ш... ... ХХК /рд:.../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, Наадамчдын гудамж, шинэ өргөө хотхон, ... байр, ... тоот хаягт оршин суух, Б...овогт ... ... /рд:.../ нарт холбогдох,

 

74,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.... ХХК, ...нарт холбогдох 74,000,000 төгрөг гаргуулах тухай ... нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Д...холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч ... зам ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч /нэхэмжлэгч ... 32,400,000 төгрөг, нэхэмжлэгч ... 20,000,000 төгрөг, нэхэмжлэгч М... 10,800,000 төгрөг, нэхэмжлэгч ... 10,800,000 төгрөг/,

-2026.04.15-ны өдөр ... 10,800,000 төгрөг, ... 7,000,000 төгрөг, М... 3,600,000 төгрөг, ...3,600,000 төгрөг,

-2026.05.15-ны өдөр ...10,800,000 төгрөг, ... 7,000,000 төгрөг, ... 3,600,000 төгрөг, ... 3,600,000 төгрөг,

-2026.06.15-ны өдөр Д... 10,800,000 төгрөг, ... 6,000,000 төгрөг, ... 3,600,000 төгрөг, Г... 3,600,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527,950 төгрөгөөс 263,975 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 263,975 төгрөг, хариуцагч ...ХХК-иас 263,975 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ