2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/00504

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 127 дугаар зүйлийн 127.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар нэхэмжлэгч О.*******гийн Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцыг хуваарьт хөрөнгөөр тогтоолгох, Г.*******-*******ийг өмчлөгчөөөс хасуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.*******-*******ийн сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, *******-р хороо, *******ын ******* /*******/, -р байр, ******* тоот хаягт байршилтай, ,******* м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг О.*******, Г.*******-******* нарын гэр бүлийн х*******тран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, орон сууцыг хариуцагч Г.*******-*******ийн өмчлөлд үлдээж, хариуцагч Г.*******-*******эс 108,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож, сөрөг нэхэмжлэлээс тус орон сууцнаас Б.д ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хура*******жийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хура*******жид урьдчилан төлсөн 7,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс ,200 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН