Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 1706 0387 10437 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б , /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Грийн хаус хотхоны 76 байрны 72 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Э хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэргийг үйлдээгүй анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтэн дээр эргэлзэж байна. Дахин шалгуулах хүсэлт гаргахад дахин зодсон болгосон байсан гэв.

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2002 оны 6 сард Болдын Б гэх залуутай танилцсан. Тэгээд 2002 оны 9 сард жирэмсэн болсон. Жирэмсэн болсон гэж хэлтэл ямар ч холбоо барилгүй алга болсон. Би дүүгийнхээ хамт хайж олоод Бат-Эрдэнийн ээжид очиж хэлсэн. Тэгээд хамт амьдрах болсон. Хамт байх хугацаанд байнга шахуу архи уудаг байсан. Удахгүй 2003 оны 5 сард хүүтэй болсон. Хүүхэд төрснөөс хойш 2 сар болтол хамт байсан. 2 сар болсны дараагаас зугтаагаад ирэхгүй, архи уугаад гадуур хонох болсон. 2003 оны 7 сард гар хүрч, гэртээ элдэв янзын хүмүүс цуглуулах болсон. Хутга барьж дайраад би зугтаагаад дүү нар дээрээ очиж тэрнээс хойш хамт байхаа больсон. Хүүхэдтэйгээ уулздаг, зугтаахаар хайгаад олоод ирдэг. 2005-2008 онд би Сингапурт ажиллаж байгаад ирээд байр авсан чинь Б барьцаанд тавиулаад машин авч унаад нийтийн байр барьсан, манай дүүгээс 80.000.000 доллар зээлсэн. Одоо хүртэл өгөхгүй гэрийнхэнтэйгээ муудалцаад байгаа. Одоо би 14 настай хүү Анандын хамт байр түрээсэлж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагад хамтран зээлдэгч болохоор тэрнээсээ болоод холбоотой байдаг. 2017 оны 12 сарын 3-4-нд шилжих шөнө 23 цагийн орчим би …лифтнээс буугаад ирэхэд Б орцонд хүлээж зогсож байгаад “хаагуур яваад ирдэг пизда вэ” гэж хэлээд шууд түлхэж унагаагаад хөлнөөс чирээд куртик авч хутгаар зүсэж ураад нуруу, хөл, гар, нүүр гээд гэдэснээс бусад газар руу нилээд хэдэн удаа гараараа цохиж өшиглөсөн. Тэгээд босож зугтаагаад гэррүүгээ орж дуудлага өгөх гэтэл Б араас орж ирээд гэрийн утас тасдсан. Тэгээд би хүү Анандын утсаар цагдаад дуудлага өгсөн. Гэр рүү орж ирээд ор руугаа гарахад Б намайг орноос чирж унагаагаад гарруу цохиж, үснээс зулгаасан. Тэгээд би газар унахад хүү Анандыг чирээд аваад явчихсан. Б намайг зодчихоод гэрээс явахдаа миний цүнхийг аваад явсан. Цүнхэн дотор хатан сүйхтэй монетон бөгж, эс 4 маркийн гар утас 2 байсан. Тэр 2-ийг олж авмаар байна. Би Бат-Эрдэнэд маш их гомдолтой, хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Э.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 сарын 2-ны өдөр би гэртээ байж байхад аав ажлаасаа бууж ирээд 23 цагийн орчим аав дэлгүүр гарчихаад ирье гээд гараад явсан. Буцаад 5 минутын дараа ээжтэй хамт орж ирээд ээжээс “энэ юун хүн юм ву” гэж асуусан. Тэгсэн ээж “би тэр хүнийг танихгүй, зүгээр л лифтээр явж байсан хүн гээд аав ээж 2 хэрэлдээд байсан. Хэрүүл хийж байгаад аав ээжийг өөр хүнтэй болсон юм шиг байна гэж аав надад хэлээд бид 2 гэрээс гарсан. Тэгээд бид 2 аавын эгчийнд очиж хоносон. Гэрээс гарсны дараа ээж миний утас рүү залгахаар нь би утсаа аваагүй. ...Тухайн өдөр аав ээжид огч гар хүрээгүй, гараас нь ширүүн хөтлөөд орж ирсэн ...” гэх мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн шинжээчийн ¹15167  дүгнэлтэд “Б.Э биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун бугалга, шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 29 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Энхмэнд нь 2017 оны 12 сарын 7-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн байх бөгөөд үзүүлэхээс 3-аас дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 37 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 87 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Грийн хаус хотхоны 76 байрны 72 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Э хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хохирогч Б.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдээгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэв.Шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон хэргийн талаар нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч хэрэгт авагдсан хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2017 оны 12 сарын 3-4-нд шилжих шөнө 23 цагийн орчим би …лифтнээс буугаад ирэхэд Б орцонд хүлээж зогсож байгаад “хаагуур яваад ирдэг пизда вэ” гэж хэлээд шууд түлхэж унагаагаад хөлнөөс чирээд куртик авч хутгаар зүсэж ураад нуруу, хөл, гар, нүүр гээд гэдэснээс бусад газар руу нилээд хэдэн удаа гараараа цохиж өшиглөсөн. Тэгээд босож зугтаагаад гэррүүгээ орж дуудлага өгөх гэтэл Б араас орж ирээд гэрийн утас тасдсан. Тэгээд би хүү Анандын утсаар цагдаад дуудлага өгсөн. Гэр рүү орж ирээд ор руугаа гарахад Б намайг орноос чирж унагаагаад гарруу цохиж, үснээс зулгаасан. Тэгээд би газар унахад хүү Анандыг чирээд аваад явчихсан. Б намайг зодчихоод гэрээс явахдаа миний цүнхийг аваад явсан. Цүнхэн дотор хатан сүйхтэй монетон бөгж, эс 4 маркийн гар утас 2 байсан. Тэр 2-ийг олж авмаар байна. Би Бат-Эрдэнэд маш их гомдолтой, хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тогтооход “эрсдлийн зэрэг өндөр” гэж гарсан, хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Э 94….. дугаарын утсанд бичсэн “…юу вэ хүү маань намайг зодоогүй гээд тэр хүний талд байхын…” гэх зэргээр бичсэн мессеж, Болдын Энхмэнд нь 13 настай хүү Энхмэндийн Анандын хамт гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогчийг түр хамгаалах байранд байсан талаархи албан бичиг, хохирогчийн гадуур хувцсыг хутгаар зүссэн, цүнхийг нь булааж авч хаясан байдал болон бусад нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

Хохирогч нь 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдөр нас барсан болох нь шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мэдүүлсэн “…би тэнд машинаа зогсоол дээр зогсоогоод тамхи татаад Энхмэндийн орсон орцны үүдэнд машинтайгаа очиж зогсоод машинаасаа буугаад орц руу орох гэтэл кодтой байсан ба хажуу талын дэлгүүрийн худалдагчаас орцны кодыг аваад орц руу ороод дээрээс нь доош нь хайя гээд цахилгаан шатаар 8 давхарт гараад талийгаач Энхмэнд лифтний өөдөөс хараад ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь би “чи энд юу хийж байгаа юм, гэртээ харья гэтэл ву ч дуугарахгүй чимээгүй зогсоод байж байтал хажуу талын айлаас нэг өвгөн охиноо дагуулаад гарч ирээд лифт дуудахаар нь би дотроо өөрийн орох гэж байгаа айл руугаа оруулах дургүй байгаа юм байх гэж бодоод би нөгөө өвгөнтэй хамт лифтээр буцаад 1 давхар луу буухад Энхмэнд тэндээ 8 давхарт үлдсэн. Тэгээд би орцноос гараад машиндаа суугаад машинаа асаагаад 20 орчим минут болоод сууж байтал машины баруун талд дээрээс нэгэн зүйл хүчтэй унах чимээ гарахаар нь хартал талийгаач Энхмэнд дээшээ харсан байдалтайгазар хэвтэж байхаар нь машинаас буугаад тэнд явж байсан цагаан өнгийн машинтай хүнд “та түргэн тусламж дуудаад өг” гэтэл машиндаа суугаад явахаар нь би өөрийн гар утаснаасаа 103-т дуудлага өгөөд байж байтал тэнд 2 цагдаа явж байхаар нь дуудсан юм” гэх мэдүүлэг болон нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч,иргэний нэхэмжлэгчээр түүний дүү Болдын Энхтүвшинг тогтоожээ. Б.Энхтүвшин нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “…Би өөрийн төрсөн эгч Б.Энхмэндтэй 2013 оны 9 сарын 1-нээс хойш уулзаагүй байж байгаад нас барсных нь дараа харсан юм.Надад манай эгч нөхөр зодсон талаар хэлж байгаагүй, манай эгч хүнд зодуулаад байх хүн биш, нөхөр болох Б бас хүн зодоод байхаар хүн биш байгаа юм. Манай эгч жаахан шазруун зантай, жаахан хэрүүлээс болж чадах гээд цагдаад хандсан байх гэж бодож байна” гэжээ. Шүүх хохирогч Б.Э дүү Б.Энхтүвшингийн мэдүүлэгээр шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. Учир нь хохирогч Б.Энхмэнд “…2005-2008 онд би Сингапурт ажиллаж байгаад ирээд байр авсан чинь Б барьцаанд тавиулаад машин авч унаад нийтийн байр барьсан, манай дүүгээс 80.000.000 доллар зээлсэн. Одоо хүртэл өгөхгүй гэрийнхэнтэйгээ муудалцаад байгаа…” гэж мэдүүлж байсан бөгөөд түүний дүү Энхтүвшин нь 2013 оны 9 сарын 1-ний өдрөөс хойш 4 жил гаран хугацаанд эгчтэйгээ уулзаж байгаагүй талаар мэдүүлсэн байх тул хохирогч Энхмэндийн болон түүний гэр бүлийн амьдралын талаар хангалттай мэдүүлэг өгөх боломжгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ..

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.