| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Билгүүн |
| Хэргийн индекс | 192/2026/00467/И |
| Дугаар | 192/ШШ2026/01953 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2026/01953
2026 02 13 192/ШШ2026/01953
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ............. би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,207,604.23 төгрөг гаргуулах тухай .......... ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ............ нь 2026.03.30-2027.01.30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөг, үлдэх 5,207,604.23 төгрөгийг 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч ............... ХХК-д тус тус бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,988 төгрөгөөс 119,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 119,494 төгрөгийг, хариуцагч .......... 119,494 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ................ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ ..............