| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1231/Э |
| Дугаар | 1285 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 1285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч С.Санчир,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н д холбогдох эрүүгийн 1806 0605 31468 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Н , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 64 байранд хамтран амьдрагч С.С зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч С.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед аав ээжийгээ хараад мэдүүлгээ хэтрүүлж өгсөн байна. Одоо надад гомдол санал байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 11-ний 06 цаг өнгөрч байхад С.С Б.Н нар орж ирэхээр нь “та нар хаачаад ирж байгаа юм бэ” гээд загинасан чинь манай найз охин С.С урдаас юм авч шидээд архи уусан согтуу байсан. Миний уур хүрээд явж очоод нүүр орчим газар нь цохиод газар унагаагаад дараад авсан. С.С нь өөрөө юм авч шидээд зурагтаа авч шидэх гээд байсан. Би газар унагаж байгаад дээр нь дараад шанаа орчим газар нь шанаадчихсан, миний гарыг хазах гээд байсан. С.С их согтуу орилж хашгираад байхаар нь би хүүхдийн жижиг төмөр рамтай сандалаар цохичихоод би болон Г.Д Б.Н нарын хамт гэрээсээ гараад явчихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 37-42 дугаар хуудас/,
Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д Номундарийг хаагуур яваад ирж байгаан гэсэн чинь Номуундарь нөхрөөсөө айж худлаа яриад “С аав намайг зодсон” гэж хэлсэн. Тэгсэн чинь Д над руу дайраад хоолой боогоод тэгэхээр нь би боолтоос гарахын тулд өмсөж байсан подволкийг нь урсан, тэгсэн нөхөр Номуундалай наад гичийг чинь алчихъя гээд сандал буюу хатуу биетээр миний толгой руу хүчтэй цохисон, би урагш толь мөргөж унасан толь нь арай хагараагүй. Босоод гарт тааралдсан гоо сайхны бүтээгдэхүүнээ аваад шидсэн. Манай нөхөр намайг үснээс зулгааж чирээд гарт дайралдсан зүйлээрээ над руу шидээд хөлөөрөө дэвсээд сандалаараа бүх биерүү цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-11, 43-44 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹8607 дүгнэлтэд “С.С биед тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, дагзны хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний зулгаралт, 2 гарын бугалга, гарын сарвууны цус хуралт, бүсэлхий, баруун гуяны цус хуралт, зулгаралт, 2 өвдөгний үений цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 15 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 23 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 64 байранд хамтран амьдрагч С.С зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Н прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.