2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2026/00106

 

 

 

 

 

 

 

 

2025 12 25 192/ШШ2026/00106

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал би,

 

Нэхэмжлэгч: С******************тоот хаягт байрлах К***************** /РД:2****************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С********************** тоот хаягт оршин суух М************* овогт Б***************** /РД:ОБ*****************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,436,028 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Нэхэмжлэгч Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А************ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,436,028 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А************* нэхэмжлэлийн шаардлага 16,436,028 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,369,669 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,130 төгрөгийн 50 хувь болох 120,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 120,065 төгрөгийг, хариуцагч Б.А************ 120,065 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К********************

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ