| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/11546/И |
| Дугаар | 192/ШШ2026/02519 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/02519
| 2026 03 05 | 192/ШШ2026/02519 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .... дүгээр хороо, .... хороолол, нарын з...., Юнион Бюлдинг С блок, .... тоот хаягт байрлах, .... др.... ХХК /рд:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ....дугаар хороо, Гардан сити хотхон, .... байр, .... тоот хаягт байрлах, Мо....р ХХК /рд:..../-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 170,762,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Мөнхзул нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М.... ХХК-д холбогдох 170,762,500 төгрөг гаргуулах тухай Ю.... ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч шаардлагаа 55,762,500 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 115,000,000 төгрөгийг 2026.04.05-2026.07.05-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд сар бүр 28,750,000 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,011,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мо....ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 732,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Юн.... ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ