2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2026/00746

 

0 01 1

19/ШШ0/00746

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Хилчин гудамж, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******ын ******* /РД:ТЯ87103*******/,

 

*******иуцагч: Баянгол дүүрэг, -р хороо, голын гудамж, - төв, давхар, 06 тоот хаягт байрлах, ХХК /РД:66689/,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *******иуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.

*******иуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын хүсэлтээр нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах агуулгаар тодорхойлсон.

Үүнд: Б.******* миний бие ХХК-ийн хэрэгжүүлж буй Баянгол дүүрэг, -р хороонд баригдаж буй орон сууцнаас А блок, давхар, тоот хаягт байршилтай, ,34 м.кв талбай бүхий орон сууцыг, тоот авто зогсоолын хамт хариуцагч байгууллагын туслан гүйцэтгэгч Эс ар трейд ХХК-тай 03 оны 08-р сарын 8-ны өдөр №1/3 тоот Цахилгаан шат нийлүүлж угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Эс ар трейд ХХК-д бартераар шилжүүлсэн гэдгээ тайлбарлаж, Эс ар трейд ХХК-тай төлбөр тооцооны асуудлаа шийдэж, ХХК-тай 03 оны 09-р сарын 1-ны өдөр 3/187 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, төлбөрийг батрераар тооцох талаар уг орон сууцыг барьж дуусгах хугацааг 03 оны 4-р улирал гэж гэрээнд заасан.

*******ин Твин төслийн А блокийн тоот авто зогсоолын тухайд тус дулаан зогсоолыг хариуцагч нь барилгын туслан гүйцэтгэгч ХХК-д цонх нийлүүлэх гэрээний төлбөрт бартераар шилжүүлсэн гэдгээ тайлбарлаж, улмаар тус компанитай төлбөр тооцоогоо тохиролцож шилжүүлэх ийнхүү тохиролцсон. Улмаар Б.******* миний бие ХХК-тай 03 оны 11-р сарын 0-ны өдөр 3/14 дугаар Дулаан зогсоол захиалгаар барих гэрээ байгуулж, төлбөрийг цонх нийлүүлэх гэрээний төлбөрт бартераар тооцох талаар мөн гэрээндээ заасан.

Гэвч хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг дуусгаагүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул Б.******* намайг Баянгол дүүрэг, -р хороо, гол гудамж, Твин орон сууцны төслийн А блок, давхар, тоот хаягт байршилтай, ,34 м.кв талбай бүхий, орон сууцны зориулаттай үл хөдлөх эд хөрөнгө болон тус барилгын тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий дулаан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөгч тогтоосонтой холбогдуулан эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

.*******иуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй. Нэхэмжлэгч нь манай байгууллагын туслан гүйцэтгэгч лифт суурилуулсан компаниас орон сууц, зогсоолыг авсан. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй. Өнөөдрийн байдлаар уг барилга 8 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагааг зогсоосон ба хугацаатай үүрэг даалгавар өгсөн гэжээ.

3.Зохигч талуудаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-нэхэмжлэгчээс: /хх-1-3/ нэхэмжлэл, /хх-4-6/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-7/ Б.*******аас С.Цанлигмаад олгосон итгэмжлэл, /хх-9-14/ Орон сууц захиалгаар барих гэрээ, /хх-1-19/ Дулаан зогсоол захиалгаар барих гэрээ, /хх-1/ Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-/ зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагчаас: /хх-8/ ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-9, 4/ ХХК-аас Б.т олгосон итгэмжлэл зэрэг баримтуудаг гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт цуглуулаагүй, талууд санал, хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Б.******* намайг Баянгол дүүрэг, -р хороо, гол гудамж, Твин орон сууцны төслийн А блок, давхар, тоот хаягт байршилтай, ,34м.кв талбай бүхий, орон сууцны зориулаттай үл хөдлөх эд хөрөнгө болон тус барилгын тоот хаягт байршилтай, 18м.кв талбай бүхий дулаан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөгч тогтоосонтой холбогдуулан эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

3.*******иуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй. Үүнд: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй. Нэхэмжлэгч нь манай байгууллагын туслан гүйцэтгэгч лифт суурилуулсан компаниас орон сууц, зогсоолыг авсан. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй. Өнөөдрийн байдлаар уг барилга 8 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагааг зогсоосон ба хугацаатай үүрэг даалгавар өгсөн гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Б.*******, ХХК нар нь 03 оны 09-р сарын 1-ны өдөр №3/187 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Баянгол дүүргийн -р хороо /одоогийн -р хороо/, нутаг дэвсгэрт баригдах, Твин орон сууцны барилгын А блок, давхар, тоот хаягт байршилтай, ,34м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 33,360,000 төгрөгт бариулахаар, гэрээний үнийг тус барилгын ажлын цахилгаан нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх Эс Ар трейд ХХК-ийн ажлын төлбөрт тооцохоор харилцан тохиролцсон,

4..Б.*******, ХХК нар нь 03 оны 11-р сарын 0-ны өдөр №3/14 дугаар Дулаан зогсоол захиалгаар барих гэрээ байгуулж, Баянгол дүүргийн -р хороо /одоогийн -р хороо/, нутаг дэвсгэрт баригдах, Твин орон сууцны барилгын тоот хаягт байршилтай, 18м.кв талбай бүхий дулаан зогсоолыг 0,000,000 төгрөгт бариулахаар, гэрээний үнийг Б.******* нь тус барилгын туслан гүйцэтгэгч ХХК-д ХХК-ийн цонх нийлүүлэх гэрээний төлбөрийн бартерт төлөхөөр харилцан тохиролцсон,

4.3.Дээрх гэрээнүүдийн үүргээ ХХК биелүүлээгүй, маргаан бүхий орон сууц, дулаан авто зогсоолын өмчлөх эрхийг Эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдлоо. Энэ талаар талууд маргаагүй.

.Орон сууц, авто зогсоолын захиалгын гэрээний зорилго, гол нөхцөлийн талаарх талуудын тохиролцсон байдал, нэхэмжлэгч баригдаж буй барилга буюу орон сууцнаас тодорхой давхар, өрөөний тоо, талбай бүхий орон сууцны үнийг төлж шилжүүлэн авах, хариуцагч нь тухайн орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээснээс үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүсжээ. Энэхүү гэрээний үүргийг нэхэмжлэгч Б.******* шаардах эрхтэй.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1, 4.-т заасан хэлцлийн хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцлүүд байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Мөн нэхэмжлэгч Б.******* нь орон сууц, авто зогсоолын төлбөрийг ХХК-ийн барилгы туслан гүйцэтгэгч компани болох ХХК болон Эс Ар Трейд ХХК нарт батрерын төлбөрт бүрэн төлсөн гэж тайлбарласан хариуцагч талаас хүлээн зөвшөөрч, маргаагүй тул талуудын тайлбар, болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

6.Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд л үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох, үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

-мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.-д зааснаар өмчлөгч өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзвэл эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлд дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.

7.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд Б.*******ыг Баянгол дүүргийн -р хороо /одоогийн -р хороо/, нутаг дэвсгэрт баригдах, Твин орон сууцны барилгын А блок, давхар, тоот хаягт байршилтай, ,34м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн -р хороо /одоогийн -р хороо/, нутаг дэвсгэрт баригдах, Твин орон сууцны барилгын тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий дулаан зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, уг орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр Б.*******ыг тогтоосон урьдчилан тэмдэглэл хийхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

8.Энэхүү шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,40,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас ,40,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11..1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ыг Баянгол дүүргийн -р хороо /одоогийн -р хороо/, нутаг дэвсгэрт баригдах, Твин орон сууцны барилгын А блок, давхар, тоот хаягт байршилтай, ,34 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн -р хороо /одоогийн -р хороо/, нутаг дэвсгэрт баригдах, Твин орон сууцны барилгын тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий дулаан зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоож, уг орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр Б.*******ыг тогтоосон урьдчилан тэмдэглэл хийхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн ,40,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид ,40,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН