| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 191/2025/11747/И |
| Дугаар | 191/ШШ2026/02480 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/02480
2026 02 12 191/ШШ2026/02480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ******* ТӨХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан бүх хугацааны цалинг нэг сарын 6,078,289.67 төгрөг, нэг өдрийн 282,711.1 төгрөгөөр тооцож гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ТӨХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан бүх хугацааны цалинг нэг сарын 6,078,289.67 төгрөг, нэг өдрийн 282,711.1 төгрөгөөр тооцож гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 2023 оны 10 дугаар сараас ******* ******* ******* ******* ТӨХХК-д Төслийн удирдагчаар анх ажилд орсон. Ажлаас халагдах хүртлээ тус компанид Төслийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/77 тоот тушаалаар 1 жил 10 сар ажилласныхаа дараа халагдсан.
Би өөрийн ажил үүргээ хангалттай гүйцэтгэж, давхар ******* ******* дахин төлөвлөлтийн хороолол барих төслийг хариуцаж ажиллаж байсан. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 болон холбогдох бусад заалтуудыг удирдлага болгон ажлаас халсан бөгөөд эдгээр заалтынхаа гол тайлбарыг өгөхдөө сонгон шалгаруулалтгүйгээр ажилд орсон гэх тайлбарыг өгсөн.
Миний хувьд ажлын байрны зарын дагуу өөрийн холбогдох материалуудаа бүрдүүлж өгч ажилд анх орж байсан. Хэрэв компани 2023 онд сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар зохион байгуулж ажилтнуудаа ажилд авсан бол би нэгэнт ажил хайж байсан хүн учраас шалгалт өгөөд орох орохгүйгээ шийдэх боломжтой байсан. Гэтэл тухайн үед хэрэгжүүлээгүй ажил, үйл ажиллагааг миний буруу мэт үзэж намайг ажилгүй болгож байгаад би гомдолтой байна.
Ийнхүү ажил олгогчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтыг удирдлага болгон шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Монгол Улсын Засгийн Газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/01 дугаар ахлах хянан шалгагчийн албан шаардлагын Шаардах нь хэсгийн 1 дүгээрт Сонгон шалгаруулалтгүйгээр 20 албан хаагчийг ажилд томилсон зөрчлийг арилгаж, цаашид ажилтныг ажилд авахдаа сонгон шалгаруулалтын журмыг баримталж байх, Албан шаардлагын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй буюу биелүүлээгүй бол Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан хариуцлага хүлээлгэх болохыг анхаарах талаар дурдсан.
Дээрх арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ******* ******* ******* ******* ТӨХХК-ны 2025.01.10-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/07 тушаалын хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж, 2025.01.14-ний өдрийн 02/2025 ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд Х.******* нь ТОСК ТӨХХК-ны 2022.11.30-ны өдрийн А/67 дугаар тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалтын журам-ыг баримталж сонгон шалгаруулалтгүй ажилд авсан, Засгийн газрын 2023.03.07-ны өдрийн 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ******* өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул ******* тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам-ын дагуу сонгон шалгаруулалт явагдаагүй тухай дурдсан байдаг. 2025.01.16-ны өдрийн Х.******* ******* ******* ******* ******* ТӨХХК-д Тайлбар гаргах тухай бичигт сонгон шалгаруулалтгүй ажилд орсон тухай өөрийн гараар бичсэн тайлбарт байдаг. Энэ нь Засгийн газрын 2023.03.07-ны өдрийн 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ******* өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул ******* тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам-ын дагуу сонгон шалгаруулалтаар томилогдоогүй болох нь нотлогдож байна.
Тухайн үед болон 2014 оноос хойш ******* ******* ******* ******* ТӨХХК нь сонгон шалгаруулалтын зарыг байгууллагын цахим хуудсанд байршуулж байсныг нотлох баримтаар хавсаргав.
******* ******* ******* ******* ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023.10.12-ны өдрийн Х.*******ийг ажилд түр томилох тухай Б/69 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт заасны дагуу 3 сарын туршилтын хугацаагаар Төслийн хэрэгжилт, хяналтын хэлтсийн төслийн удирдагч албан тушаалд томилох үед:
2022.05.23-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байрны тодорхойлолт-ын Тавигдах шаардлага хэсэгт: Олон улсын харилцаа, Барилгын инженер чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх тухай заасан боловч Х.******* нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ******* албаны зөвлөлийн 2019 оны төрийн албан хаагчийн анкетын А хэсэгт: дээд сургуулийг 2003-2007 онд аялал жуулчлалын менежер мэргэжлээр бакалавр, 2005-2007 онд оройн анги төгссөн гэх боловч хувийн хэрэгт 2005-2007 онд оройн анги төгссөн гэх диплом хавсаргаагүй тул нотлох баримтаар гаргуулах,
2022.05.23-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байрны тодорхойлолт-ын Тавигдах шаардлага хэсэгт: мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагад: даргын албан тушаалд 2021 оноос 2023 оны ажилд орох огноо хүртэл ажилласан тухай баримттай нь ******* ******* ******* ******* ТӨХХК-ны 2022.05.23-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагад нийцэхгүй байна.
Ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцээгүй байх тул Засгийн газрын 2023.03.07-ны өдрийн 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ******* өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул ******* тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам-ын дагуу сонгон шалгаруулалт явагдаагүй гэж үзэж байна. ******* ******* ******* ******* ТӨХХК нь 2014 оноос хойш жил бүр ажлын байрны сул ******* тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж байсныг байгууллагын цахим хуудаснаас хэвлэн авч нотлох баримтын шаардлага ханган хавсаргав.
******* ******* ******* ******* ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023.11.29-ний өдрийн Ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/68 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт заасны дагуу 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулж байсан Х.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, ******* тоо цөөрсөн дэх заалтад заагдсан үндэслэлээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах тушаал гаргахдаа Төслийн удирдагч ажлаас хөдөлмөрийн гэрээг цуцалж, төслийн ахлах мэргэжилтэн ажилд томилжээ. ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023.11.29-ний өдрийн Ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/68 дугаар тушаалаар ажилд томилохдоо 2022.05.23-ны өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байрны тодорхойлолт-ын тавигдах шаардлагад нийцээгүй, мөн Засгийн газрын 2023.03.07-ны өдрийн 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ******* өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул ******* тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам-ын дагуу сонгон шалгаруулалт явагдаагүй томилсон байна.
******* ******* ******* ******* ТӨХХК-ийн Х.*******тэй 2023.10.12-ны өдрийн 105 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2023.11.29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2024.01.02-ны өдрийн 08 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2025.02.11-ний өдрийн 086 дугаар Хөдөлмөрийн нэмэлт гэрээ тус тус байгуулжээ. Уг гэрээнүүдийн зургаа дугаар зүйлийн Гэрээ дуусгавар болгох буюу цуцлах 6.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болно гэж заасныг ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн Гүйцэтгэх захиралтай төслийн ахлах мэргэжилтэн ажилд ажиллаж байсан Х.******* нь зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Иймд ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025.07.24-ний өдрийн ******* *******ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/77 тушаалаар 2025.07.31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/77 дугаар ******* *******ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Нууцлалын гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар тоот тушаалын хавсралтаар баталсан Ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, төрийн албан хаагчийн хувийн хэрэгт байх үндсэн баримт бичгийн жагсаалт бичих хүснэгт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/35382 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/42291 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/81 дугаар шийдвэр зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн дүрэм, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаар Нийтлэг журам батлах тухай тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаар тогтоолын ******* өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул ******* тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам-ын хавсралт, төрийн албан хаагчийн анкет, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/59 дугаар Х.*******ийг ажилд түр томилох тухай тушаал, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаар Хөдөлмөрийн гэрээ, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/11 дугаар Ажлын байрны тодорхойлолт батлах тухай тушаал, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/64 дугаар Ажил мэргэлийн жагсаалт болон албан тушаалын сарын үндсэн цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаал, ажлын байрны албан тушаалын тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/68 дугаар Ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/77 дугаар ******* *******ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/01 дугаар ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн захирал танаа албан шаардлага , ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/07 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/67 дугаар Сонгон шалгаруулалтын журам батлах тухай тушаал, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/32 дугаар Журам хүчингүй болсонд тооцох тухай тушаал, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/36 дугаар Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаал, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04/342 дугаар Тайлан мэдээ ирүүлэх тухай албан бичиг, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/319 дугаар Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/399 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/56 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар ажилд томилох тухай тушаал, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/52 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/51 дугаар Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: хариуцагч байгууллага 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түүнийг анх ажилд томилж, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөөд, мөн өдөр Төслийн ахлах мэргэжилтнээр дахин томилсон. Анх туршилтын хугацаагаар томилсон боловч дараа нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнийг ажилд томилох үед сонгон шалгаруулалтын журам мөрдөгдөөгүй байсан. Хариуцагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар баталсан сонгон шалгаруулалтын журам 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/32 дугаар тушаалаар хүчингүй болсон бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр шинэ журам батлагдсан. Ийнхүү журам хүчин төгөлдөр бус байсан хугацаанд түүнийг ажилд томилсон тул сонгон шалгаруулалт явуулаагүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй. Гэтэл ахлах хянан шалгагчийн албан шаардлагыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг хууль бус гэж маргасан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилсон зөрчил хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд эрх бүхий албан тушаалтны албан шаардлагын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байдлаар дараах үйл баримт тогтоогдлоо.
5. ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Х.*******ийг Төслийн хэрэгжилт, хяналтын хэлтсийн Төслийн удирдагчаар 3 сарын туршилтын хугацаагаар томилж, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
6. Улмаар гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/68 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгчийг дээрх албан тушаалаас чөлөөлж, 2 дугаар хавсралтаар Төслийн ахлах мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
7. Нэхэмжлэгчийг ажилд томилох үед хариуцагч байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сонгон шалгаруулалтын журам байгаагүй бөгөөд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр ажилд авсан үйл баримтад талууд маргаагүй.
8. Маргааны зүйл нь ахлах хянан шалгагчийн албан шаардлагыг үндэслэн гаргасан ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр хуульд нийцсэн эсэхэд байна.
9. Хяналт шалгалтын багийн ахлах хянан шалгагчийн 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 01/12 дугаартай удирдамжаар хариуцагч компанид 2024 оны 12 дугаар сарын 3-наас 20-ны өдрийн хо*******д хяналт шалгалт явуулж, уг шалгалтын дүнг үндэслэн 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 02/01 тоот албан шаардлагыг ******* ******* ******* ******* ТӨХХК-д хүргүүлжээ.
10. Уг албан шаардлагад сонгон шалгаруулалтгүйгээр 20 албан хаагчийг ажилд томилсон зөрчлийг арилгах, цаашид ажилтныг ажилд авахдаа сонгон шалгаруулалтын журмыг баримтлах талаар дурдсан байна. Хариуцагч уг шаардлагыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан эрх бүхий байгууллагаас шаардсан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
11. Нэхэмжлэгчийг ажилд томилох үед сонгон шалгаруулалтын журам хүчин төгөлдөр бус байсан тул сонгон шалгаруулалт явуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй болно.
12. Засгийн газар дахь хяналтын тухай хуульд зааснаар ахлах хянан шалгагч нь хяналт шалгалтын дүнг үндэслэн албан шаардлага хүргүүлэх эрхтэй боловч байгууллагын хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохыг шаардах бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна.
13. Харин уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9-д зааснаар хяналт шалгалтын дүнг үндэслэн холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх боломжтой гэж зохицуулжээ.
14. Засгийн газар нь хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах нийтлэг бүрэн эрхтэй боловч хувь этгээдүүдийн хо*******д үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаанд шууд оролцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардах эрхгүй.
15. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
16. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Төслийн хэрэгжилтийн газрын Төслийн ахлах мэргэжилтэн ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
17. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар цалин бүтэн олгогдсон сүүлийн 3 сар болох 2025 оны 5, 6, 7 дугаар сараар тооцвол нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин 309,065 төгрөг байх хэдий ч нэхэмжлэгч нэг өдрийн дундаж цалинг 282,711 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон учир уг дүнгээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох үндэслэлтэй.
18. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх /142 ажлын өдөр/ хугацаанд ногдох цалин хөлсний олговорт нийт 40,144,962 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгана.
19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зохицуулсан бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч дээрх хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иймд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 358,674 төгрөг гаргуулан улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ийг ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн Төслийн хэрэгжилтийн газрын Төслийн ахлах мэргэжилтэн ажлын байранд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 40,144,962 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 40,144,962 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Х.******* нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 358,674 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ