Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2026/00952

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: ,,,, ХХК*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,**************ын **************/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 552,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нь Хариуцагч болох Ш.*******ийн БГД,*******, хаягт байрлах "*******" хүнсний дэлгүүрийг түрээсээр ажиллуулж байх хугацаанд верийн бүтээгдэхүүн /АПУ ХХК-ийн сүү, сүүн бүтээгдэхүүн тараг гэх мэт/-ийг 2025 оны 01 дүгээр сарын 07-2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 10 удаагийн бараа бүтээгдэхүүн татан авалтаар нийлүүлсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь нийт 1,460,500 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлсэн ба үүнээс 908,400 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болно. Дээрх бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох нийт 552,100 төгрөгийг хариуцагч нь өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй байна. Иймд иргэн Ш.*******өөс компанид төлөх төлбөр 552,100 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,213 төгрөг буюу нийт 569,313 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

******* овогтой ******* миний бие ХХК-ийн нэхэмжилсэн 552,100 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Ш.*******өд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 552,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага 552,100 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,213 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 8,606.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.*******өд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 552,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,213 төгрөгийн 8,606.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 8,606.5 төгрөгийг улсын орлогоос, 8,606.5 төгрөгийг хариуцагч Ш.*******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ